Монгол Улсад оршин сууж, амьдарч байгаа хятад иргэдийн дур зоргоороо авирлах явдал хэрээс хэтэрч, Монгол хүний а мь н асанд халдсан х эрэг гарчээ.

Тодруулбал, БНХАУ-ын иргэн, “Ти Ти Си энд Ти”компанийн эзэн гэх Жи Лү өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсын иргэн Б-г дарамтлах, улмаар амь насанд нь х алдах захиалгыг хэсэг бүлэг хүмүүст өгч, өөрөө энэхүү г эмт х эргээ гардан зохион байгуулж байгаа бичлэг ил болоод байна.
Бичлэгээс харахад Хятад улсын иргэн Жи Лү нь Бенз маркын авто машинд хэсэг бүлэг хүмүүсийг дуудан уулзаж, зааварчилгаа өгч байх бөгөөд улмаар заавар авсан этгээдүүд Монгол Улсын иргэн Б-г бүлэглэн з одож байна.
Улмаар машиндаа сууж хөдлөхдөө иргэн Б-г машинаараа мөргөх бөгөөд түүний эзэмшлийн авто машиныг м өргөж байна. Үүний дараа Жи Лү нь иргэн Б-гийн гэр бүл рүү удастаж “Энэ удаад а мьтайгаа үлдсэн бол аз гэж бодоорой, дараа би заавал санаснаа г үйцэлдүүлэх болно” хэмээн зан алхийлжээ.
Жи Лү гэх этгээд нь Монгол Улсад уул уурхай, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх бөгөөд монголын баялгаар хөлжиж, олсон хөрөнгөндөө эрдэж, сагаж явдаг нэгэн гэнэ.
Мөнгөөр бүхнийг шийднэ, нэг монголыг а лчихсан байхад араа би даагаад гарчихна гэж аархдаг энэ хятадын уг үйлдэл нэг удаагийнх биш гэнэ.
Жи Лү өмнө нь охид, эмэгтэйчүүдийг садар самуунд уруу татах, гэмт бүлэглэлүүдээр дамжуулан монголчуудыг дарамтлах зэргээр хууль бус үйлдэл олон удаа гаргаж байсан буруу гарын этгээд гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Шармэдээ.мн