Categories
Uncategorized

Дотор өөх бол ОЛОН ӨВЧНИЙ СУУРЬ юм ШЭЙРЛЭЖ ТҮГЭЭГЭЭРЭЙ

Хэвлийн дотор эрхтний эргэн тойрны өөхийг дотор өөх гэнэ. Дотор өөх ихсэх нь арьсны доорх өөхийг бодвол их хоруу шинж чанартай. Дотор өөхний хүчлүүд цусанд орж, элэгний тусламжтайгаар бие махбодид муу холестерин, зүрх судасны өвчин үүсгэж, цус харвалтад өртүүлдэг.

Мөн дотор өөх их хэмжээгээр хуримтлагдвал чимээгүй тахал гэгддэг чихрийн шижин, үений эмгэг, хоол боловсруулах эрхтний эмгэг, церроз, амьсгалын архаг бөглөрөл, хорт хавдар зэрэг өвчний шалтгаан болдог.

ДОТОР ӨӨХЛӨЛТИЙГ БАГАСГАСНААР ОЛОН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЖ ЧАДНА.

Ялангуяа эмэгтэйчүүд нас ахих тусам, жин нь хичнээн хэвийн байсан ч дотор өөх ихтэй байх нь элбэг гэдгийг судалгаагаар тогтоожээ.

ДОТОР ӨӨХТЭЙГЭЭ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

Эхоны эмчид хандаж эход харуулаад мэдэж болно. Дотор эрхтэн ба элэгний өөхлөлт хэр байгааг хэлээд өгнө.

Дотор өөхнөөсөө салах хамгийн үр дүнтэй арга бол ЗОХИСТОЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН, ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ, НӨХӨН СЭРГЭЭХ АМРАЛТ юм.

Бидний эрүүл мэндийн олон асуудлууд гэдэс орчим хуримтлагдсан висцерал өөхнөөс шалтгаалдаг. Висцерал буюу дотор өөх дотоод эрхтнийг хамгаалах, доргилтыг сааруулах мөн өлссөн тохиолдолд бие махбодийг тэжээх үүрэгтэй. Дотор өөхний хэмжээ хэвийн хэмжээнд байгаа тохиолдолд биед тустай.

Харин хэвийн хэмжээнээс давсан үед эрхтнүүдийг шахаж, үүний улмаас зүрхний шигдээс, судасны бүдүүрэл үүсэх, гормоны өөрчлөлт орох, бодисын солилцоо гажуудах, хавдар үүсэх эрсдэлтэй байдаг.
Дотор өөхний хэмжээг хэрхэн тодорхойлох вэ?

Висцерал өөх хэвлийн хөндий хэсэгт төвлөрч элэг, зүрх, судсыг тойрон тархсан байдаг. Дотор өөхлөлт байгаа эсэхийг тодорхойлохын тулд юуны түрүүнд бүсэлхийн тойргийг хэмжиж үзэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн хувьд бүсэлхийн тойргийн хэмжээ <88 см, эрэгтэйчүүдийн хувьд <94 см байвал хэвийн гэж үзнэ.

Дараагаар нь коэффициентыг тооцоолно. Үүний тулд гуя, бүсэлхийн тойргийг хэмжиж, бүсэлхийн тойргийн хэмжээг гуяны тойрогт хуваана. Гарсан хариу нь эмэгтэйчүүдийн хувьд 0.88 ба түүнээс бага, эрэгтэйчүүд 0.95 ба түүнээс бага бол хэвийн гэж үзнэ

Дотор өөх болон арьсан доорх өөхийн ялгаа

Бидний арьсан доор өөхөн давхарга байдаг. Түүний үүрэг бол:

Бие махбодийг энергиэр хангах

Даарсан үед дулаацуулах

Энерги дамжуулах

Харин арьсан доорх өөхөн давхаргын өөхний хэмжээ хэт их болсон үед хүний бие илүүдэл өөхийг дотор эрхтнийг тойруулан хадгалж эхэлдэг. Үүнийг л висцерал буюу дотор өөх гэж нэрлээд байгаа юм.

Дотор өөх нь:

Элэг

Цөс

Бөөр

Гэдэс

Бэлэг эрхтнийг тойрон хуримтлагдсан байдаг.

Дотор өөхлөлтийн улмаас цусан хангамж муудаж, лимфийн урсгал алдагддаг ажээ.

Дотор өөхнөөс хэрхэн салах вэ?

Хэрэв та дээрх аргаар дотор өөхлөлттэй байна гэдгээ тодорхойлсон бол эрүүл мэндийн асуудал үүсэж эхлэхээс өмнө цаг алдалгүйгээр дотор өөхнөөсөө салах хэрэгтэй. Үүний тулд доорх аргууд танд туслах болно:

Аль болох их ус уу. Энэ нь биеэс хор гадагшилж, өөх хайлахад тустай.
Дотор өөхийг биеийн тамир, дасгал хөдөлгөөний тусламжтайгаар шатааж болно. Хэвлийн дасгал хий, гүйлтээр хичээллэ, цагираг эргүүл. Мөн усан спортоор хичээллэж, дугуй унах нэлээд үр дүнтэй байдаг. Зүрхний цохилт минутанд 120 хүрч байж өөх шатаж эхэлдэг гэдгийг санаарай.

Амьтны гаралтай өөх, тосыг аль болох бага хэрэглэ. Транс-тосыг огт хэрэглэж болохгүй. Гурилан бүтээгдэхүүн, боов боорцог, торт, печень, цөцгийн тосны хэрэглээгээ багасга.

Өлсөх мэдрэмжийг тоолгүй өнгөрч болохгүй. Учир нь өлссөний улмаас бие дотор өөхийг хуримтлуулж эхэлдэг байна. Тухайлбал: хоолны дэглэм барьж байгаа үед хүн өлссөнөөр бие организм стресст орж, өөхийг шатаах биш эсрэгээрээ хуримтлуулж байдаг.

Согтууруулах ундааны хэрэглээгээ багасга. Хүн согтууруулах ундаа уусан үед элэг спиртийг гадагшлуулах гэж ажиллан, өөхийг шатаахаа зогсоодог. Үүнээс гадна энэ төрлийн ундаа хоолны дуршил хөдөлгөж, өлсөх мэдрэмж төрүүлдэг. Массаж хий. Маш үр дүнтэй бөгөөд энгийн арга. Дээшээ харж хэвтээд, атгасан гараараа гэдсээ нар зөв тойруулан илж массажилна.

Гоо сайхны салонд үзүүлдэг релакс-үйлчилгээнүүд мөн дотор өөхийг шатаахад тустай. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлээрэй. Идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдарч, зөв хооллох хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *