Categories
Uncategorized

Элэг болон бөөр цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга ХАДГАЛААД АВААРАЙ

Хятадын алдартай эрүүл мэндийн зөвлөгч Чен Ли энэхүү жорыг хүмүүст танилцуулж, тэр дороо л хүмүүсийг гайхшруулж эхэлсэн юм.

Учир нь тус жороор бэлтгэсэн шүүс нь элэг болон бөөрийг цэвэрлэж, дархлааг дэмжиж дээрээс нь сарын тэмдгийн өвдөлтийг намдаах зэрэг олон ашиг тустай аж.

Орц:

Хүрэн манжин – 1 ширхэг
Лууван – 2 ширхэг

Алим – 1 ширхэг
Бэлтгэх арга:

Бүх ногоонуудаас шүүсийг нь шахаж аваад, хольж бэлтгээрэй. Үүнийгээ 1 цаг хөргөгчинд хадгалаад, ууж болох юм.

Хүрэн манжингийн ач тус

Хүрэн манжинд агуулагдах битацианин нь биеэс хорт бодисыг гадагшлуулах, хорт хавдраас сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна холестриныг бууруулдаг болохыг дурдах нь зүйтэй болов уу.

Хүрэн манжин нь В1, В2, В12, С витамин болон фолийн хүчлээр баялаг юм. Мөн хүрэн манжингийн шүүс нь цусны даралтыг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг.

Луувангийн ач тус

А витаминаар баялаг лууван нь хараа сайжруулдаг гэдгийг та ч бас сайн мэдэх биз ээ. Мөн лууванд агуулагдах амин дэмүүд нь хөхний, бүдүүн гэдэсний болон уушигны хорт хавдраас сэргийлдэг төдийгүй элгийг цэвэрлэж, арьсны цэвэр байдалд анхаарах юм.

Алимны ач тус

А болон С витаминаар баялаг алим нь турахад туслах төдийгүй дархлааг дэмжиж, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулна. Үүнээс гадна зүрхэнд сайнаар нөлөөлдөг.

Цусны даралт бууруулна

Өдөрт 250 мл хүрэн манжингийн шүүс ууснаар цусны даралтыг бууруулдаг. Шүүсэнд агуулагдах нитрат нь цусанд нитритийн хүчил болж цусны судсыг өргөсгөж өгдөг.

Биеийн жин барихад тустай

Хүрэн манжин нь илчлэг багатай, өөх тосгүй, шимт бодисуудаар баялаг.

Хорт хавдраас сэргийлнэ

Хүрэн манжингийн өнгийг бүрдүүлэгч бодис беталайн нь усанд уусдаг исэлдэлтийн эсрэг бодис юм. Энэхүү бодис нь хавдраас сэргийлдэг.

Калийн маш сайн эх үүсвэр

Хүрэн манжин нь калийн маш сайн эх үүсвэр юм. Шүүсийг нь ууснаар калийг хангалттай хэмжээгээр авах боломжтой. Кали нь бие махбодийн мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагаа хэвийн явагдахад чухал шаардлагатай эрдэс бодис юм. Кали дутсанаар ядрах, сульдах, шөрмөс татах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Эрдэс бодисын маш сайн эх үүсвэр

Хүрэн манжингийн шүүс нь Кальци, төмөр, магни, манган, фосфор, натри, цайр, зэс, селен зэрэг эрдэс бодисуудаар баялаг.

С аминдэмээр баялаг

Хүрэн манжин нь С аминдэмээр баялаг юм. С аминдэм нь бие махбодийг чөлөөт радикалуудаас хамгаалж исэлдэлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн шархны эдгэрэлтийг түргэсгэх, төмрийн шимэгдэлтийг сайжруулах, дархлааг сайжруулах зэрэг маш олон ач холбогдолтой.

Элэгний үйл ажиллагааг дэмждэг

Хүрэн манжинд агуулагддаг бетайн хэмээх бодис нь элэг өөхлөхөөс сэргийлдэг байна. Мөн элгийг хортой бодисуудаас хамгаалдаг.

Фолийн хүчлийн маш сайн эх үүсвэр

Хүрэн манжин нь мэдрэлийн гуурсны гажиг үүсэхээс сэргийлдэг фолийн хүчлийн маш сайн эх үүсвэр юм.

Холестеролын хэмжээг бууруулдаг

Хархан дээр хийсэн нэгэн туршилтаар хүрэн манжингийн шүүсний ханд нь нийт холестерол болон триглицеридыг бууруулж өндөр нягттай холестерол (сайн холестерол)-ын хэмжээг нэмэгдүүлж байсан байна.

Эх сурвалж. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *