Categories
Uncategorized

Цусаа шингэлэх уламжлалт арга ХАДГАЛААД АВААРАЙ

ЦУСАА ШИНГЭЛЭХҮЙ

Уламжлалт анагаах ухаанд “Цус нь тунгалаг цөвийн ялгаралтаараа хоол ундны тунгалаг нь элгэнд очиж тэндээсээ цусыг төлжүүлж үүсгэнэ” гэсэн байдаг. Тэгэхээр элэг болон цус нь халуун шарын орших, гүйх орон болдог.

Иймээс цусыг өтгөрүүлэхгүйн тулд:

Халуун чанартай хоол ундыг багасгах

алкохолын төрөл, халуун, исгэлэн, давслаг хоолнуудыг багасгах, адуу тарваганы мах, кимчи, даршилсан ногоо, элдвийн ууттай кофе, цай, хайрсан хуурсан хоол, сонгино саримс хэтрүүлэн идэх, өлсөж бгаад гэнэт их идэх

Өдөр унтах, их уурлах, биеийн хүчний ажлыг хэтрүүлэх, халуун газар байнга байх, доргилт гэмтэл авах ажлыг үргэлж хийх нь биед буй халуун шарыг ихэсгэдэг тул цусыг ч бас өтгөрүүлнэ.

Дараах зүйлсийг амьдралдаа дадал болгох

Буцалгаад хөргөсөн ус уух (дээр нь мөсөн чихэр багахан нэмбэл зүгээр)

Шингэн хярам, бор цайгаа тогтмол уух..

Сэрүүхэн өрөөнд унтаж амрах, стресстэж уурлахгүй байх..

Биеийн хүчний ажлыг тохируулан хийх, гэмтэл бэртэл авахаас сэргийлэх

Шөлтэй голдуу хоол идэх

Хавартаа ходоод угаалгах

Намартаа цөсөө угаалгах (жилд 2 удаа байж болно)

Шаардлагатай бол хануур эмчилгээ хийлгэх

Элдвийн халдварт өвчнөөс сэргийлэх, замбараагүй эмийн хэрэглээнээс татгалзаа

Хөлс гарах төдий алхаж сурах.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *