Categories
Uncategorized

Ковидын дараа цусаа хэрхэн цэвэрлэж, шингэлэх вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Коронавирусээр өвдөөд эдгэсний дараа танд хөлрөх, амархан ядрах, амьсгаадах, дотор муухайрах, хөл гар амархан хөрөх, ой тогтоолт муудах, толгой өвдөх, будилах гэх мэт шинж тэмдгүүд илэрч байна уу ?

Коронавирүс нь хамгийн эхлээд хамар, залгиур, уушгийг гэмтээж байгаа боловч ЗҮРХ, БӨӨР, ЭЛЭГ зэрэг аминчухал эрхтнүүдийн үйл ажиллагааг алдагдуулах, архаг өвчнийг сэдрээх нь цөөнгүй байна. Коронавирүс нь цус бүлэгнэлтийн тогтолцоог алдагдуулж, цус өтгөрүүлснээс цусны жижиг бүлэн үүсч, нарийссан судсуудыг бөглөж, зүрхэнд шигдээс, тархинд цус харвуулах эрсдэлтэй байдаг бол судасны ханыг гэмтээж, үрэвслийг үүсгэдэг ялангуяа бөөрний цус шүүх үүрэгтэй хялгасан судасны гогцоонуудыг гэмтээдэг тул бөөрний архаг өвчинг сэдрээж, шээсээр уураг алдах, креатинин хэмжээг ихэсгэдэг байна.

Таны цус хүчилтөрөгч, даавар, бүлэгнэлтийн хүчин зүйл, элсэн чихэр, өөх тос, дархлааны системийн эсүүд гээд бүх төрлийн бодисыг бие махбодоор тань тээвэрлэж биеийн бүх хэсгийг хэрэгцээт зүйлээр хангах үүрэгтэй.

Цус бохирдол ихтэй, өтгөн байвал биеийн дархлаа муудаж, өнгө зүс алдаж, хүч тамир сульдаж амархан ядрах, өвчлөлд өртөмтгий болох гэх мэт маш олон төрлийн сөрөг үр дагаварууд гардаг. Яг эдгээр шинж тэмдгүүд нь Ковид тусаад эдгэсэн хүмүүст илэрч байгаа нь өвчний урхаг биед үлдэж бүрэн эмчлэгдээгүй байна гэсэн үг. Тиймээс ковидын дараа витамин С, Д ийнхээ хэрэглээг бууруулахгүй хэрэглэхээс гадна цусыг шүүдэг эрхтнүүдийн үйл ажиллагааг дэмжиж бохирдол хог хаягдлыг гадагшлуулан цусаа цэвэрлэх хэрэгтэй.

Таны элэг, бөөр чинь хог хаягдлыг зайлуулах, задлах замаар цусаа цэвэршүүлэх маш сайн ажил хийдэг.

• Элэг нь хэвлийн баруун дээд хэсэгт байдаг. Энэ нь хоолыг энерги болгон хувиргахад тусалдаг бөгөөд хоол хүнсний хортой нэгдэл, архи, хортой металл, эм гэх мэт хорт бодисыг хоргүй бодис болгон хувиргаж, биеэс зайлуулж өгдөг.

• Бөөр бол цусыг шүүж, хог хаягдлыг зайлуулах үүрэгтэй шош хэлбэртэй хоёр эрхтэн юм.

Тиймээс цусаа цэвэршүүлэх хамгийн сайн сонголт бол эдгээр чухал эрхтнүүдийг хамгийн үр дүнтэй ажиллуулах арга замыг олох явдал юм.

Бөөрний тамирыг сайжруулах, нянгийн эсрэг, шээс хөөх, давсаг бөөрний чулууг задлах, агчил тавиулах үйлдэлтэй, мөн элэгний тамирыг сэргээж, элэг хамгаалах, цус цэвэрлэх, вирус, бактер, мөөгөнцөр болон үрэвслийн эсрэг үйлдэлтэй эмүүдийг хавсарч хэрэглэснээр бөөр, элэгний үйл ажиллагааг дэмжиж бие дэх үрэвсэлт өвчин бактер,вирусийг устгаж, цусыг шингэлэн цэвэршүүлж олон төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ялангуяа корона вирусээр өвчилсны дараа хурдан тэнхэрч өвчний урхагийг таслахад чухал ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *