Ихэр Дөл (Twin Flame) – таны сүнсний нөгөө нэг тал хэсэг Ихэнх тохиолдолд таны хос сүнс манай дэлхий дээр таньтай цуг амьдарч байдаггүй. Нэг ёсондоо хос сүнснүүд нэгэн зэрэг хүн болж төрдөггүй гэсэн үг.

Харин тэд диваажинд буюу өөр зэргэлдээ ертөнцөд амьдран тэндээсээ таныг зааварчлан, анхаарал халамж тавьж байдаг. Зарим тохиолдолд хос сүнс таньтай хамт төрж таарах нь бий. Энэ тохиолдолд та хоёр үүнийг мэдрэх бөгөөд учир нь харилцан тохиролцоо, татагдалт маш өндөр байдаг.

Хэрэв та ийм хүнээс хол байвал асар их санаж үгүйлдэг байна. Гэсэн хэдий ч ийм хүн төдийлөн сайн хань болж чадахгүй бөгөөд адил төстэй тал хэтэрхий их тул харилцаа холбоо маш хүндрэлтэй байдалд ордог.
Үүнээс гадна тэдэнд таны өөрийн өөрөөсөө үзэн яддаг бүх зан чанар илрэнэ гэсэн үг. Ийм хүнтэй нийцтэй байхын тулд хэн хэн нь өөрийн дээд би буюу дээд ухамсартай нийцтэй байх шаардлагатай.

2. Сайн нөхөр (Soul Mate) – “Дотны Сүнс”, “Хос сүнсний багш” ч гэж нэрлэгддэг энэ хүмүүс таны амьдралд тодорхой шалтгааны улмаас, хэсэг хугацааны туршид учирдаг. Тэд таны амьдралын хүнд үед эсвэл хэцүү зорилгын төлөө явж байхад найз, багш, зөвлөх хэлбэрээр хүрэлцэн ирдэг.

Тэд урамшуулал, дэмжлэг олгодог. Энэ төрлийн заяаны учралууд дугуй хагарахад гарч ирж туслах төдийд ч тохиож болно. Эсвэл амьдралын тань туршид яг хэрэгтэй үед туслахаар гарч ирээд байдаг хүн ч байж болдог.

3. Ихэр Сүнснүүд (Twin Soul) – ойр дотно нөхөрлөдөг, маш тайван, сайхан харилцаатай хүмүүс Энэ төрлийн хүмүүстэй та урд насны олон амьдралдаа хамт амьдарч байсан бөгөөд дахин дахин амьдрахаар байдаг.

Эдгээр харилцаа холбоо нь сайн нөхөртэй төстэй боловч нэг ялгаа нь үүсээд буй холбоо удаан, хүчтэй байдаг юм. Ойр дотны найз, гэр бүлийн гишүүд иймэрхүү харилцаатай байдаг.

Заримдаа энэ хүнтэй маш сүнслэг, тэр ч бүү хэл бодлоор харьцах харилцаа үүсдэг бөгөөд заримдаа үгээр илэрхийлэлгүйгээр холбогдож буй мэт сэтгэгдэл төрдөг юм.
Түүнээс гадна хэн хэнийх нь амьдралд ойролцоо цаг хугацаанд эсвэл ойролцоо насанд ижил зүйл тохиож байдаг.