Categories
Uncategorized

ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ АМЬСГАА ЧИНЬ ТАСАРЧ АМЬДРАЛ ЧИНЬ ЗОГСОНО ГЭДГИЙГ УХААРСАН Л БОЛ ХЭНДЭЭ МУУ САНАЖ, ХЭДИЙ ХҮРТЭЛ БИЕЭ ЗОВООЖ АТАА ХОРСОЛ ДУНД АМЬ ТЭМЦЭН ТИЙЧИГНЭХ БИЛЭЭ. ЗҮГЭЭР Л АМЬДАР

Нэг л өглөө нар гарахад дуусчихсан байх амьдрал. Нэг л шөнө унтаад босоход зүүд болчихсон байх ээж аав. Нэг л мэдэхэд дуусчихсан байх хөлс цусны үнэтэй мөнгө .

Нэг л алдаанд хийсчихдэг хүчээр олдсон нэр хүнд. Уусчихдаг найз нар, унтарчихдаг хайр, мөнх биш энэ орчлонд мөлхөж байгаад ч хамаагүй хүнээрээ дуусахсан…

Хэзээ нэгэн цагт амьсгаа чинь тасарч амьдрал чинь зогсоно гэдгийг ухаарсан л бол хэндээ муу санаж, хэдий хүртэл биеэ зовоож атаа хорсол дунд амь тэмцэн тийчигнэх билээ.

Зүгээр л АМЬДАР Уйлмаар үедээ уйлж, дуулмаар үедээ дуулж, хайрламаар байвал хайрлаж хүссэн бүхнээ л хий.

Цаг хугацаа чамайг хүлээхгүй Чи энэ хорвоо дээр ганц л төрнө. Зүгээр л хүссэнээрээ амьдар…Амьддаа бие биенэ хайрла…

Аз жаргалтай, сэтгэл тэнүүн амьдрах гэдэг тийм ч төвөгтэй биш. Та аз жаргалтай байх эсэх нь зөвхөн өөрөөс чинь хамаарна. Учир нь аз жаргал гадаад нөхцөл байдлаас биш дотоод сэтгэлээс хамаардаг.

Өдөр бүр аз жаргал дүүрэн инээмсэглэж амьдрахыг хүсэж байгаа бол дараах 17 дүрмийг үргэлж санаж, хэрэгжүүлж байгаарай. Танд аз жаргалыг хүсье!

1. Талархах Өглөө сэрж, нүдээ нээхдээ өөрөө өөртөө, шинэ өдөрт, гэр бүлдээ, өглөөний наранд таларх. Бүх өдөржин бүх зүйлд талархалтай хандагтун.

2. Тайвшир Бид бүхэл өдрийг уулзалт, ажил хэрэг, үүрэг даалгавар дунд яарч тэвдэн өнгөрүүлдэг. Асар хурдан өрнөх үйл явдлууд бүхий амьдралаас өөрийгөө хэсэгхэн тусгаарлаж, дотоод би-тэйгээ холбогдон тайван суу. Бие тань танд талархах болно.

3. Амьд харилцаа үүсгэ Технологийн эрин биднийг амьд харилцаанаас улам бүр хөндийрүүлж, хүн бүхэн компьютер, гар утас, таблеттайгаа илүү ойр байх болсон. Хиймэл бүхнийг орхиод хүмүүстэй бодитоор харилц.

4. Гэр бүл, найз нөхөддөө цаг зарцуул Аз жаргалын түлхүүр нь таны хайртай хүмүүс. Тиймээс тэдэндээ хангалттай цаг зарцуулж сурах хэрэгтэй. Хайртай хүмүүстээ хайртай гэдгээ мэдрүүлж, хамтдаа зугаацах нь хэн хэнд нь аз жаргалыг авчирна.

5. Оюун санааны дасгал Хүлээн зөвшөөрөх мэдрэмж, нэгдмэл байх нь хүнийг аз жаргалтай болгодог. Судалгаагаар оюун санаагаа дасгалжуулах үедээ хүн илүү аз жаргалтай байдаг нь тогтоогдсон.

6. Бичих Сэтгэл санааг тань зовоож байгаа зүйлээ цаасан дээр бичих нь хүмүүсийн сэтгэлийг амрааж, аз жаргалтай болсон мэдрэмжийг төрүүлдэг. Хэрвээ анх удаагаа ингэж бичих гэж байгаа бол чимээгүй орчинд ганцаараа хийвэл илүү үр дүнтэй.

7. Өөрийгөө эрхлүүл Амьдрал богинохон, нэг л мэдэхэд дуусна. Тиймээс өөрийгөө эрхлүүлж, өөрийгөө хайрла.

8. Хувцаслах Хувцаснуудаа сольж өмс, шинэ хувцас ав. Энэ нь таны сэтгэлийг сэргээж, өөртөө итгэлтэй байдлыг нэмэгдүүлнэ.

9. Инээ Инээд бол эм гэдэг үг туйлын үнэн. Инээдмийн кино үзэх, онигоо унших гэх мэтээр боломж гарвал инээж бай.

10. Өнөөдрөөр амьдар Өнгөрсөн рүү харж бүтэлгүйтлээ тоолох эсвэл ирээдүйн амьдралдаа санаа зовохоо болиод өнөөдрөөр амьдар. Яг одоо аз жаргалтай байхыг л хичээ.

11. Бусдыг уучилж сур Бусдыг уучилснаар таны сэтгэл санаа тайван, эрх чөлөөтэй болох болно.

12. Дуулж бүжиглэ Та дуулж бүжиглэж чадахгүй байсан ч хамаагүй энэ нь хөгжилтэй зүйл шүү дээ.

13. Өөдрөг бай Үргэлж сайн нөхцөл байдлыг харж бай. Эргэн тойронд сөрөг хүмүүс сөрөг зүйлсийн тухай ярьж, энергийг чинь сорж байсан ч хамаагүй, юмсын сайн талыг харж, сайн зүйлийг ярьж байгаарай.

14. Эелдэг бай Хаана ч байсан хүн төрөлхтөнд эелдэг байх боломж үргэлж байдаг гэсэн үг байдаг. Бусдад эелдэг хандаж, эелдэг үг хэлж байх хэрэгтэй.

15. Амьдралыг ноцтойгоор хүлээж авах хэрэггүй. Аливаа зүйлийг хэр ноцтой хүлээж авна, тэр хэрээр таны аз жаргал хомсдоно.

16. Өөрийгөө эргэж хар Алхах, дугуй унах, фитнест явах гэх мэт ямар нэгэн идэвхтэй үйлдэл хий. Эрүүл хоол хүнс хэрэглэ. Эргээд өөрийгөө харахад энэ бүхний эцэст гарсан өчүүхэн ч бай хамаагүй үр дүн танд гайхалтай нөлөө үзүүлнэ.

17. Зорилготой бай Өөртөө ямар нэгэн зорилго тавь. Тэр чинь юу ч байсан хамаагүй зөвхөн өөртөө энэ тухай хэлээд түүнийхээ төлөө зүтгэ. Өөртөө ямар боломж бололцоо байгааг олж хар.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *