Махыг зүгээр нэг чанаж болгох биш төрөл бүрээр боловсруулан идэх нь идэх дуршилд төдийгүй эрүүл мэндэд ч чухал байдаг. Доорх маягаар боловсруулсан мах амттай бөгөөд давтаж хийсэн болохоор зөөлхөн ходоод гэдсэнд ачаалал өгөхгүй.

Мөн орцонд дандаа эрүүл хүнс орж буйг анхаараарай. Та гэр бүлээрээ сайхан хооллоорой.
Орц:
Буцалсан ус – 2 стакан
Гахайн мах – 800 гр

Ургамлын тос – 3 хоолны халбага
Сало – 150 гр
Нунтаг хар перец – 2 цайны халбага
Давс – 3 чимх
Сармис – 5 гр

Бэлтгэх дараалал:
Алхам 1: Эхлээд хэрэгтэй зүйлүүдээ бэлдээрэй: Гахайн цул мах, сало, сармис, тос, давс перец.
Алхам 2: Махаа угаагаад 1 см зузаантай хэрчинэ.
Алхам 3: Дараа нь хэрчсэн махаа гал тогооны алхаар 2 талаас нь давтана.

Алхам 4: Салогоо жижиглэн хэрчинэ.
Алхам 5: Махныхаа голд ороох сало, давс, перец, сармисаа бэлтгэ. Сармисаа ч мөн жижиглэх хэрэгтэй.
Алхам 6: Давтсан хэрчим махаа давслаад, перец цацна. Хүрээгээр нь жижиглэсэн сармисаараа арчина. Тэгээд нэг захад нь салонаасаа 4-6 хэрчмийг тавина.

Алхам 7: Дараа нь ороож ороомог болгоно.
Алхам 8: Ороомогоо утсаар ороож бэхлэнэ.
Алхам 9: Хайруулын тавганд 2-3 х.х. ургамлын тос хийж халаагаад ороомогоо бүх талаар нь шаргал өнгөтэй болтол нь шарна.

Алхам 10: Бэлэн болсон ороомогныхоо утсуудыг авч, саванд хийнэ. Дээрээс нь буцалсан ус хийж,дөнгөж дээд хэсгийг нь давхаар дүүргээд давс перецээр амтална.
Алхам 11: Тагийг нь тавин зөөлөн гал дээр 45-60 минут байлгана. Махан ороомог маань маш зөөлөн болох ёстой.
Эх сурвалж: Galuut.com
