Categories
Uncategorized

Гэртээ хамгийн амттай төмсний хучмал хийх арга. Маш хурдан болдог, салахын аргагүй амттай ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Гэрийн мундаг эзэгтэй нар минь хол хориотой үед гэртээ ямар хоол хийх вэ гэж бодож байна уу?

Амархан, амттай хоол бол төмсний хучмал шүү.

Хоолны орц : Төмс , давс , сүү , масло , давс , перц , өөрийн хийхийг хүссэн амтлагч , өндөг /1ш/

Соусны орц : бульон / шар цаастай жижиг 1ш/ , гурил

Хийх арга :

Төмсөө давстай усанд чанана

Бага зэрэг сүү маслоор амталж нухана. Сүүгээ ихдүүлвэл төмсний нухаш урсах талтай.

Татсан эсвэл машиндсан махаа давс, перц, болон өөр дуртай амтлагчаараа амтлаад 1 өндөг нэмж сайн хутгана.

Тэгээд жигнэх савны ёроол махаа тавиад дээрээс нь төмсний нухашаараа хучаад духовкандаа 200 градуст 35-40 мин жигнэнэ.

Соус хийх арга :

Махны шөл эсвэл үхрийн махны бульон давс перц хийгээд амтлаад буцалгана. Тусд нь жаахан хүйтэн усанд жоохон гурил хольж хутгаад махны шөлөндөө хийж өтгөртөл нь бутсалгана. Сайн хутгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *