Categories
Uncategorized

Эм уулгүйгээр ходоодны шарх, хоол боловсруулах, зүрх судасны өвчлөлийг байцааны шүүсээр бүрэн эмчлэх арга. Байцааны шүүс бэлтгэх аргачлал ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Буруу хооллолт, байнга түргэн хоол идэж, хийжүүлсэн ундаа уух, мөн хэт их стресс, дарамт дунд амьдрах зэргээс болж ходоодны шархлаа үүсдэг.

Үүнийг цаг алдалгүй яаралтай эмчлэхгүй бол, бага ч атугай юм идэх бүртээ зовж, өвдөлт мэдэрч амьдрахад хүрнэ. Ходоодны шархлаатай хүмүүс л энэ ямар төвөгтэй асуудал болохыг мэднэ. Тэгвэл та энэ төвөгтэй асуудлаас байцааны шүүсний тусламжтайгаар салж чадна. Байцаа нь олон төрлийн витамин, амин дэмийн эх үүсвэр билээ.

Мөн глютамины хүчил агуулдаг тул ходоод гэдэсний үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй төдийгүй ходоодны шарх болон үрэвслийг эмчилдэг.

Ходоодны рН тэнцвэрийг хадгалах чадвартай тул байцааны шүүс нь CPTP (цочромтгой гэдэсний хам шинж), гастрит өвчнийг эдгээж өгдөг. Зарим хүмүүс бидний танилцуулах байцааны шүүсийг ердөө 2-3 удаа уугаад л өвдөлт нь байхгүй болсон гэдэг.

Харин зарим хүмүүст 2-3 долоо хоног шаардлагатай болсон тохиолдол ч байдаг. Нэг ёсондоо энэ нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарах юм. Тиймээс шантралгүй шүүсээ сайн ууж, ходоодны шархаа эмчлээрэй. Амтыг нь сайжруулахын тулд та лууван, цоохор майлз, цэцэгт байцаа нэмж, гэмтсэн ходоодонд зөөлнөөр нөлөөлж, өтгөн хатах, гэдэс дүүрэхээс сэргийлж болно.

Орц:

Лууван – 3 ширхэг

Байцаа – 1 ширхэг

Цоохор майлз – 3 ширхэг

Брокколи – 3 ширхэг

Цагаан гаа – 2 см

Бүх ногоонуудаа хальсалж, угаагаад жижиглэж хэрчинэ. Үүнийгээ блендерт хийж эргүүлэн, дээр нь нэг аяга ус нэмснээр таны амттай болоод эрүүл мэндэд тустай байцааны шүүс бэлэн болох юм.

Өдөрт нэг стакан шүүс ууж байгаарай. Энэ нь таны ходоодны шархыг эмчлээд зогсохгүй, биеийн ерөнхий эрүүл мэндэд ч тустай.

Байцаа нь бета каротин, эслэг, В1, В6, С, Е, К амин дэм, йод, магни, төмөр, кальци болон хүхэр зэрэг эрдэсээр баялаг.

Байцааны шүүс нь ходоод гэдэсний шархлааг эмчлэх,ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлж, хоол боловсруулах зам, түүний салст бүрхэвчийг эмчилж, эдгээх чадвартай.

Western Journal of Medicine сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд хос гэдэсний шархлаатай 13 өвчтөн 10 өдрийн турш байцааны шүүс хэрэглэхэд 37 өдөр эмээр эмчилсэнтэй ижил үр дүн гарсныг дурджээ.

Тоонолжин цэцэгтний овгийн ногоог хоол хүнсэндээ их хэмжээгээр хэрэглэснээр хөхний хорт хавдар тусах эрсдэл буурдаг. Мөн байцааны шүүсийг хэрэглэх өөр нэг шалтгаан бол байцаа нь хорт хавдраас сэргийлэх шилдэг 14 хүнсний нэгт багтдагтай холбоотой юм.

Хорт хавдрын эрсдэл буурцаг.

Хөхний хорт хавдрын үед бараан ногоон өнгийн навчит ногоо, тоонолжин цэцэгтний овгийн ногоо, байцаа, лууван, улаан лооль, мөөг зэрэг ногоог хэрэглэх нь хөхний хорт хавдрын эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэгийг судалгаагаар харуулсан байна.

Байцааны шүүс нь “муу” холестрины түвшинг бууруулдаг

Өвчтөнүүдэд брокколи болон байцаагаар бэлтгэсэн смузи уулгахад “муу” холестрин болох ldl-холестрины түвшин буурсныг судалгаагаар мөн үзүүлжээ.

Байцааны шүүсийг дараах өвчнүүдийн үед түгээмэл хэрэглэдэг.

-Байцааны шүүсийг ходоодны хүчиллэгийг бууруулах, цөсний хүүдийн үрэвслийн үед, бүдүүн гэдэсний шархлааны үед хэрэглэхэд тустай. Үүнийг хэрэглэснээр нүүрний арьс тунгалагшиж, шүүдний паалан бэхжиж, үс, хумсанд эерэгээр нөлөөлдөг.

-Мөн өөр нэг гайхалтай чанар нь ходоод болон 12 хуруу гэдэсний шархлааны үед эмчилгээний зорилгоор ашигладаг. Өдөр бүр 1 аяга байцааны шүүсийг сарын турш ууж хэрэглэнэ.

-Гүйлсэн булчирхайн үрэвсэл буюу ангины үед байцааны шүүсийг устай ижил харьцаатай хольж хэрэглэнэ. Мөн ханиалганы үед зөгийн балтай хольж хэрэглэнэ. Байцааны шүүсийг дангаар нь уухад хурц амттай байдаг тул хүүхдэд өгөх тохиолдолд зөгийн бал нэмж өгөх нь илүү дээр байдаг.

-Хүүхэд төрүүлэхээр төлөвлөж байгаа эсвэл жирэмсэн хүмүүст байцааны шүүс маш ач тустай. Шүүсэнд агуулагдах фолийн хүчил нь ураг хэвийн өсч хөгжихөд сайнаар нөлөөлдөг. Түүнээс гадна түүнд агуулагдах аминдэм, эрдэс бодисууд нь ялангуяа залуу ээжүүдэд гойд сайн үйлчилгээтэй юм. Өдөрт нэг аяга шүүсийг юм идэхээс цагийн өмнө ууж хэрэглэнэ. Илүү хэтрүүлж болохгүйг анхаараарай. Учир нь байцааны шүүсийг хэрэглэснээр хий ихээр үүсдэг тулд жирэмсэн эхчүүдийн хувьд урагт нөлөөлж болзошгүй.

-Хэт их ядарч сульдсан үедээ, байнга ядардаг бол унтахынхаа өмнө байцааны шүүсийг алим, нимбэг, яншуйтай хольж хэрэглэнэ. Үүнийг бэлтгэхийн тулд миксер ашиглан хутгаад зөөлөн эдтэй нь хамт хольж ууна.

-Байцаа болон луувангийн шүүс нь хоорондоо сайхан зохицдог. Ийм төрлийн холимог шүүс нь С аминдэмээр баялаг төдийгүй гэдэс дүүрдэг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Мөн амны хөндийг халдваргүйжүүлээд зогсохгүй буйлны үрэвслийг эдгээх, шүдний зөөлөн эдийн үрэвслээс сэргийлэх онцгой чадвартай.

-Өтгөн хаталтын эсрэг байцааны шүүсийг бас хэрэглэдэг. Өдөрт 2-3 аяга шүүсийг хэрэглэх ба үйлчилгээг нь сайжруулахын тулд луувангийн шүүстэй хольж, хоногт 1-1.5 литр хүртэл хэрэглэж болдог. Шүүсээр эмчлэх эмчилгээг сарын турш явуулах ба үр дүн нь гайхалтай сайн гэнэ.

-Турах зорилгоор хэрэглэх, илүүдэл жинтэй тэмцэхэд ч бас тустай. 100 мл байцааны шүүсний илчлэг нь 25 ккал-оос ихгүй. Түүнчлэн энгийн цагаан голт байцаа, хятад байцаа, улаан байцааныг шүүсийг жингээ хасах зорилгоор өдөрт 200 мл-ээр, юм идэхээс 20 минутын өмнө хэрэглэхийг зөвлөдөг.

Дурын ямар ч байцааны шүүс гойд сайн үйлчилгээтэй. Хэрвээ танд сонголт байвал цагаан голт байцаанаас илүү улаан байцаа нь С амин дэмийн агууламж өндөртэй гэдгийг зөвлөе. Улаан байцааны цагаанаасаа ялгарах өөр нэг онцлог бол антиоксидант нэгдэлийг илүүтэй агуулдгаараа давуу юм.

Шүүс бэлтгэх байцаа ямар байх вэ?

Байцааны хамгийн гадна хэсгийн навчнуудын ашиг тустай чанар арай бага байдаг учир нь түүнд пестицид буюу хортой бодис агуулагдсан байх магадлал маш өндөр. Хэрэв та дэлгүүрээс байцаа худалдан авч байгаа бол навчинд хамгийн их анхаарал хандуулах шаардлагатай. Хэрвээ навчин дээр хар цэг, толбо ажиглагдвал энэ нь байцааг нитрат агуулсныг илтгэдэг. Иймээс биеэ эрүүлжүүлэх гэж байгаа тул эрүүл, аюулгүй ногоог сонгон, болж өгвөл гэрийн нөхцөлд өөрсдөө тарьж ургуулсан ногоог хэрэглэвэл сайн шүү.

Тэгвэл байцааны шүүсийг хэрхэн бэлтгэх вэ?

Энгийн цагаан голт байцааг сонгон /улаан байсан ч болно/ цэвэрлээд голноос салгаж, навчнуудыг нь угааж, жижиглэнэ. Хамгийн төгс арга бол бэлэн шүүс шахагч ашиглах юм. 1 литр шүүс гарган авахын тулд 2 кг байцаа шаардлагатай.

Харин байхгүй тохиолдолд модон тэвшинд байцаагаа хийгээд нүдэж шүүсийг нь гаргаж болно. Мөн махны машин ашиглан шүүсээ гарган авсан ч болно. Ингэхдээ самбайгаар шүүгээрэй. Ер нь бэлэн шүүс шахагч байхгүй бол байцаанаас шүүсийг нь хэрхэн гаргамаар байна, хүссэн аргаараа гаргаж болно.

Бэлтгэсэн байцааны шүүсийг дангаар нь уух эсвэл нимбэг, анарын шүүс, зөгийн бал зэрэгтэй хольж хэрэглэсэн ч тохиромжтой. Байцааны шүүсийг шилэн эсвэл паалантай саванд хийж хөргөгчинд хадгална. Гэхдээ шинэхэн бэлтгэсэн шүүсийг 1-ээс олон өдөр хадгалахгүйг анхаараарай.

Хэрэглэх хэмжээ

Өдөрт хэрэглэх ердийн хэмжээ бол 1-3 хүртэл аяга байцааны шүүс. Гэхдээ шүүсийг биед дасгахын тулд эхлээд өдөрт 250 мл-ээр 1 удаа, юм идэхээс 30 минутын өмнө ууж хэрэглэнэ.

Байцааны шүүсийг хэн хэрэглэх хориотой вэ?

-Хэрвээ та бамбай булчирхайн өвчинтэй бол эмчтэйгээ харилцан ярилцсаны үндсэн дээр түүхий байцааны шүүсийг хэрэглээрэй. Ийм өвчний үед энэ овгийн хүнсний ногоо нь биед таагүй нөлөө үзүүлэх нь бий.

-Байцааны шүүсийг хэрэглэснээр хий үүсдэг хэмээн дээр дурдсан. Иймээс хэвлийн хэсгийн мэс засалд орсон хүн хэрэглэхгүй байх

-Зүрхний шигдээс өвчин туссаны дараа

-Ходоодноос ялгарах шүүс хэт их хүчиллэг болсон, мөн ходоод гэдэсний замын архаг өвчлөлтэй бол

-Бөөрний ямарваа өвчин нь хурц үе шатандаа орсон бол

-Нойр булчирхайн өвчин нь хүндэрсэн үед хэрэглэх нь тус тус хориотой байдаг.

Эцэст нь нэг зүйлийг сануулахад байцааны шүүсэн дээр зөгийн балнаас өөр зүйл нэмэхгүй. Ялангуяа далайн давс, элдэв төрлийн амтлагч нэмж хэрэглэх нь бие махбодид эсрэгээрээ хортой нөлөө үзүүлдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *