Categories
Uncategorized

Гайхалттай амттай, хурдан болдог Испани кисидиа буюу хайруулын тавагны пицца хийх жор ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Испани кисидиа буюу хайруулын тавагны пицца хийх жорыг хүргэж байна. Хайруулын тавгандаа ингээд хийж идэх амархан бөгөөд хүсвэл үхэр болон тахиан мах, төрөл бүрийн ногоо ч хийж болно.

Орц:

Өндөг

Бяслаг

Элдэвтэй гурил

Бэкон

Хийх заавар:

1. Бэконоо урьдчилан болгоно.

2. Өндгөндөө бага зэрэг давс хийн, хутгаж, зөөлөн гал шарна.

3. Өндгөн дээрээ бяслагаа тавиад, элдэвтэй гурилаа дээрээс нь тавина.

4. Эргүүлээд бяслагаа, бэконоо тавиад, нэг талаас хумин хаана.

5. Хоёр талыг нь шаргал өнгөтэй болтол шарна

Пицца (итал. pizza) нь Италиас гаралтай, дэлхий даяар тархсан хоол юм. Өнөөгийн олон улсад түгээмэл тархсан хувилбар болох улаан лоолийн сүмс болон бяслагнаас бүрдэх суурь нь неаполиос бий болсон байх хэмээн үздэг аж.

Бэлтгэх

Гурилыг хавтгайлан элдэж, ихэвчлэн улаан лоолиор бэлтгэх улаан лоолийн сүмс, бяслаг (моццарелла) зэргээр хучиж жигнэн хийдэг талхны төрлийн хоол болно. Мөн тухайн нутаг орны шашин, соёл, ёс заншил, хувь хүний дураас хамаарч сүмс нь янз бүр байдаг.

Орц

Өндөг 1 ш, дрож 8 гр, ус 100 гр, масло 30 гр Шанз

Хиам 300 гр, өргөст хэмх 270 гр, пицца томат 20 гр, пицца амтлагч (аргон маягон) 5 гр

Буцалсан усын хөргөж бүлээсгээд дрожоо уустал хутган гурил, өндгөө хийж масло нэмээд зуурмагаа бэлтгэнэ.

Зуурмагаа гүйцэд хөөсний дараа (ойролцоогоор 20 минут орчим байлгана) таслан авч дугуй хэлбэрт оруулан хэвлэнэ.

Хэвлэхдээ дээр нь шанзаа жигд тараан тавьж, дээрээс нь бяслагаа үрж, шарах шүүгээнд 5 минут орчим 180 хэмд шарна.

Пицца бэлтгэхэд анхаарах зүйлс

Пиццаг зөв хийснээр дотроо зөөлөн, тансаг сайхан амттай болдог. Ус болон гурилын харьцааг яг жорын дагуу зөв тохируулах хэрэгтэй. Зуурмаг гаранд наалдахгүй зөөлөн байх ёстой.

Зуурмагаа зөвхөн тасалгааны хэмд байлгаарай. Гурилаа хүчтэй биш зөөлхөн зуурах нь зүйтэй. Нимгэн давхарга үүсгэн элдэж 5-10 мм зузаантай элдэхэд хангалттай ч ирмэг нь голоо бодвол арай зузаавтар байх нь зүйтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *