Манай эгчийн өөрийнхөө нойр булчирхайг эдгээсэн аргаасаа хуваалций гэж бодлоо.

Эгчийн минь нойр булчирхай урьд нь их өвддөг байсан юм. Энэ аргыг хэрэглэсэнээс хойш дахиж нэг ч өвдөөгүй юм. Та нар минь нойр булчирхай өвддөг бол энэ аргыг хэрэглээд үзээрэй.
- Адууны живэр шивэр ч гэдэг хэрэглэх заавар- Адууны шивэрээ 150 грамм грамм усанд буцалгаад өглөө талын уугаад орой талын уух хэрэгтэй.

Буцалгасан шивэрээ хөргөгчиндөө хийж хадгалах хэрэгтэй юм.
Ингээд өдөр бүр тасралтгүй 3 сар орчим уух хэрэгтэй.
Шивэр яг шивэр шиг амттай учир уухад жоохон муухай амттай юм. Хамараа чимхэж байгаад уугаарай. Хөдөө адуутай айлаас авчиж болно.

Малчид бол зүгээр л аваад өгчихдөг юм билээ. Нарантуул зах дээр ширхэг нь 3000-4000 төгрөг гээд байдаг гэсэн юм. Нойр булчирхайнаас гадна бас цөсний чулуу хөөдөг юм.
Цөсөндөө чулуутай хүмүүс хэрэглэхэд бас сайн билээ.

- Хонины салбант сархинаг хэрэглэх заавар- Сархинагаа битүү буцалгагчинд хийж ялз буцалгаад өглөө өлөн дээрээ шөлийг нь ууж сархинагаа иднэ.

7 сархинаг 7 өдөр дарааллан иднэ. Өдөрт нэг сархинаг буцалгана.
Энийг хэрэглээд дахиж нойр булчирхай өвдөхөө больдог юм.

