Гадуур зөндөө л идэж байлаа. Гэхдээ энэ жороор гэртээ хийж идвэл илүү гоё амттай болдог шүү

Орц:
– Тахианы мах-1 кг
– Халуун чинжүү – тал аяга
– Гүчүжан – 2-3 халбага
– Ургамлын тос – 3 халбага
– Хар перец – тал халбага

– Давс
– Зөгийн бал – 1 халбага
– Сармис – 6 хумс
– Татсан цагаан гаа -2 халбага
– Жижиглэж үрсэн бяслаг-300гр
– Ногоон сонгино

Хийх дараалал:
Бүх орцоо нэгтгэж, хутгана. Бага зэрэг амрааж, махандаа гүйцэд амт оруулаарай.
Үүний дараа амталсан махаа шарах шүүгээний тавцанд хийж, 80 хэмд 20 минут жигнэнэ.

Дараа нь махаа гаргаж, дээр нь үрсэн бяслагаа цацаж, жигд тараана.
Үүнийгээ 180 хэмд ахин 10 минут жигнэснээр таны амтат хоол бэлэн болох аж.
Хоолоо гаргаж, дээр нь жижиглэж татсан ногоон сонгиноо тарааж цацаарай.

Төрсөн нутгаасаа өөр газар-луу богино хугацаагаар ч урт хугацаагаар ч явсан хоол хамгийн чухал билээ. Тэр ч утгаараа “Солонгост хэрхэн амьдрах вэ?” цуврал блогын 3 дахь хэсгээрээ Солонгос улсын хоолны соёлыг танилцуулж байна.
Солонгос иргэд хоолоо хувааж идэх дуртай ба өдөр тутмын хоолны ширээн дээр агшаасан будаа, шөл, болон хачираас бүрддэг юм. Хачир нь дотроо амталсан ногоо, жигнэсэн, буцалгасан шарсан хачир болон бингээс бүрддэг.

Үүн дээр нэмээд Солонгосын нэрийн хачир бол кимчи юм. Кимчи нь Солонгостоо маш олон янзаар байдаг бөгөөд 187 өөр аргаар хийж болно гэсэн судалгаа ч гарсан юм. Энэ ч утгаараа Солонгосын ихэнх хоол нь халуун ногоотой гэдгийг анхаараарай.

Кимчи-г хялбархан хийх аргыг эндээс
Солонгос улсын хоолыг ерөнхийдөө шөл, хуурга, гоймон болон олон улсын хоол гэж хуваадаг. Шөл нь дотроо jjigae, guk, tang гэж 3 хуваагддаг. Tang нь ихэвчлэн хийхэд удаан хугацаа шаарддаг, Jjigae нь өтгөн бөгөөд илүү давсархаг, хувааж иддэг шөл бол Guk нь 1 хүний порцоор ирдэг ба өтгөн биш шөл юм.

