Categories
Uncategorized

Цөсний чулуу үүсэх шалтгаан, шинж тэмдэг, эмчилгээ ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Цөсний чулуу үүсэх нь цаг уур, газар нутаг, хоололт байдал зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалж өвчлөл нь янз бүр байдаг.

Скандиновын орнууд, Хойд Америк, Чили зэрэг орнуудад нийт хүн амын 38-40% цөсний чулуу өвчнөөр өвчилдөг бол Ирланд, Африкийн зарим уугуул иргэдэд 1-5%-д л тохиолддог. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол 3-10 дахин илүү өвчлөх магадлалтай байдаг.

Цөсөнд холестрол, цөсний нөсөө (гемоглобины задралаас үүссэн), мөн фосфолипид агууллагддаг. Эдгээрээс чулуу үүсэх бөгөөд нэгний нь агууламж давамгайлах тул түүгээр нь чулууг нэрлэнэ. Нөсөөний чулуу: жижиг, зөөлөн, олон чулуу байх бөгөөд голдуу цус задралаас улбаатай байдаг. Холестеролын чулуу: хэмжээ нь том бөгөөд тоо нь цөөн байна.

Эмэгтэйчүүдэд болон тарган түүнжлэн настай хүмүүст элбэг тохиолдоно. Холимог чулуу: кальцийн давс, нөсөө болон холестеролын агууламж жигд оролцсон байдаг. Таргалалт: >40 насанп 8% -д цөсний чулуу үүснэ. Түүнчлэн 90%-д нь тодорхой шинж тэмдэггүй явагддаг.

Дэлхийн улс орнуудад өргөн тархсан цөс чулуужих өвчний талаар дэлгэрэнгүй танилцуулж байна.

Цөсний чулуу гэж юу вэ?

Цөсний чулуу нь бодисын солилцооны алдагдлаас үүсдэг усанд үл уусах нэгдэл бөгөөд ихэвчлэн цөсний хүүдий болон ерөнхий цорго, элэг доторх цөсний замд тохиолддог.

Сүүлийн үеийн судалгаагаар 5 эмэгтэй тутмын нэг, 10 эрэгтэй тутмын нэг нь энэхүү өвчнөөр өвдөж байна.

Шалтгаан

Цөсний чулуу үүсэх шалтгааныг эрдэмтэд одоог хэр нь бүрэн гүйцэд тайлбарлаж чадаагүй юм.

Энэ өвчин үүсэхэд нас хамгийн гол хүчин зүйл болдог ба хүүхэд насанд маш ховор тохиолддог байна. Мөн төрөлт болон эм бэлгийн даавартай холбоотойгоор эмэгтэйчүүд энэ өвчинд илүү өртдөг. Үүнд:

Олон удаа жирэмслэх

Хэт их идэх буюу удаан өлсгөлөн байх

Удамшил

Таргалалт буюу жин огцом буурах

Холестерин ихтэй хоол хүнс хэрэглэх

Чихрийн шижин

Элэгний хатуурал

Цөсний өтгөрөл зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг аж.

Явц

Цөсний нягт хэсгүүд тунадасжиснаар чулуу үүсгэнэ. Чулуу нь цөсний хүүдийн хэвийн ажиллагаанд нөлөөлснаар яваандаа цөс хуримтлуулах үндсэн үүргээ биелvvлж чадахаа болино. Цөсний урсгалаар чулуу нь цөсний цоргоны амсарт очиж бөглөнө.

Үүний дүнд хүүдийнээс гарах цөсний урсгал саатаж хана нь хэт сунаснаас хүчтэй өвдөлт өгнө. Тvvнээс гадна цөсний хүүдий үрэвсэж болно. Тэрчлэн үрэвсэл нь хөрш эрхтнүүд болох нойр булчирхай, 12 хуруу гэдэс, ходоодыг хамарч болно.

Шинж тэмдэг

Чулуу томроогүй, цөсний хүүдийд байгаа нөхцөлд хүн өвчнөө гадарлах ч үгүй байж болдог. Цөс чулуужих өвчнийг анхааруулах анхны шинж тэмдэгүүд нь баруун хавирганы нумаар хүндрэх /баруун талаар өвдөх/, аманд гашуу оргих, дотор муухайрах, хэхрүүлэх зэрэг юм.

Өвчин даамжирсан бол баруун хавирганы нуман доогуур, эсвэл хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөнө. Өвдөлт баруун эгэм, баруун гар, нуруу руу дамжиж болно. Үүний зэрэгцээ ам халуун оргиж, дотор муухайран, бөөлжсөн ч хөнгөрөхгүй. Өвдөлт арай сул байж, эсвэл бүр өөрөө намдаж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчид заавал үзүүлэх шаардлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *