Categories
Uncategorized

Чимээгүй үхэлд хүргэдэг судасны бөглөрөлөөс дараах бэлдмэлийг ачаар сэргийлээрэй ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Сүүлийн үед орчин үеийн анагаах ухаан хөгжсөнтэй холбогдуулан хүн амын хөгшрөлт, өрнөд маягийн хэв маяг дэлгэрэх байдал ихсэж урьд урьдынхаас илүү чихрийн шижингийн өвчлөл, үүнээс үүдсэн бөөрний архаг дутагдал, төрөл бүрийн насанд хүрэгчдийн өвчлөл аажмаар нэмэгдсээр байна.

Энэ нь судасны өвчний голлох шалтгаан болж, судасны өвчлөлөөр өвдөгсдийн тоо нэмэгдэж байна. Эдгээр эмгэгүүд нь хөл, зүрхний судас, тархины судсанд нөлөөлж, хүндрэх үед доод мөчний тайралт, зүрхний шигдээсээр нас барах, цус харвалт зэргийг үүсгэдэг.

Иймээс бид бүхэн судасны уян хатан байдлыг хангах, бөглөрөлөөс сэргийлэхэд анхаарах хэрэгтэй.

Судасны хэвийн үйл ажиллагаанд зориулагдсан, хийж бэлтгэхэд амархан жорыг та бүхэндээ танилцуулья

Судасны уян хатан байдлыг хангахын тулд 1 цайны халбага нимбэгийн шүүс, зөгийн бал болон наранцэцгийн тосыг хамтад нь сайтар хольж, өглөө босмогцоо өлөн ходоодон дээрээ ууна.

Энэ эмчилгээний шингэнийг 10 өдөр дараалан уух хэрэгтэй.

Эсвэл 1 цайны халбага зөгийн бал болон тал нимбэгийг ¾ аяга бүлээн усанд хийж, сайтар холиод шөнө орондоо орохынхоо өмнө 10 өдөр дараалан ууна.

Харин судсыг цэвэрлэхийн тулд мах бутлагчид 2 ширхэг нимбэгийг хальсалж бутлаад, дээр нь 2 хоолны халбага зөгийн бал хийж, сайтар холино.

Бэлэн болсон бэлдмэлийг шилэн саванд хийж, сайн таглаад өрөөний температурт нэг хонуулна.

Хооллохын өмнө уг бэлдмэлээс өдөр бүр 2-3 халбагыг хэрэглэнэ.

Тархины судасны нарийсал

Энэ нь артерийн судасны системийн өвчнийг хэлэх бөгөөд энэ тохиолдолд судасны хананд цусны өөх тос, тромбо /бүлхэрсэн буюу өтгөрсөн цус/, холбогч эд зэрэг нь тунадас байдлаар цугларч судсаар гүйх цусан хангамжийг багасгадаг өвчин юм.

Судасны нарийслын улмаас цусанд бүлэн үүсч хүчилтөрөгч болон бусад шим тэжээлээр баялаг цусыг биеийн бусад хэсгүүдэд тараадаг судсууд хатуурч улмаар бусад эрхтнүүдэд очих цусан хангамж багасна.

Тархи нь биеийн жингийн 2%-ийг эзэлдэг боловч нийт цусан хангамжийн 20%-ийг хэрэглэдэг. Цусаар хүчилтөрөгч болон глюкоз зөөвөрлөгдөн очдог бөгөөд эдгээр чухал нэгдэл дутагдвал тархины үйл ажиллагаа түргэн алдагдаж улмаар тархи гэмтэн үхэждэг.

Шалтгаан :

Олон жилийн туршид тослогууд болон холестролын агууламжтай бусад бодисууд гэмтсэн хэсэгт бөөгнөрснөөр судас нарийсч хатууралтай болоход хүргэдэг. Голчилох шалтгаан нь артерийн судасны ханын гэмтэл юм. Гэмтэл нь доорхи шалтгаануудаас үүсдэг.

Цусны даралт өндөр байх

Холестролын түвшин өндөр байх

Цусан дахь триглицеридийн хэмжээ их байх

Чихрийн шижин

Удамшил

Хэт таргалалт

Эрүүл бус хооллолт

Хөдөлгөөний дутагдал

Тамхи татах

Бусад өвчнөөс үүдэн үрэвссэн бол судасны дотор хана гэмтдэг.

Шинж тэмдэг :

Судасны нарийсал, хатуурал нь удаан хугацааны туршид явагддаг тул ихэвчлэн шинж тэмдэг ажигдагдахгүй бөгөөд судас маш нарийн болсон эсвэл цусанд бүлэн үүссэн тохиолдолд шинж тэмдгүүд илэрч эхэлнэ.

Тархины судасны нарийслын үед :

Толгой таллаж хатгуулж өвдөх

Үе үе толгой эргэх

Нүд харанхуйлах

Гар хөл бадайрах

Ярихад түгдрэх

Нэг нүд үе үе харахаа болих

Нүүрний булчин сулрах

Юм амархан мартдаг болох

Дотор муухайрах, бөөлжис цутгах

Нүднээс нулимс гоожих

Хурц гэрэл, чанга дуунд дургүйцэх зэрэг шинжүүд илэрдэг бөгөөд эдгээр шинж тэмдгүүдийг үл тоон удаан явбал тархины судсанд цүлхэн үүсч дотуур цус алдах, артерийн судас бөглөрөх, цус харвах зэрэг аюултай.

Эмчилгээ :

Эрүүл хооллолт болон дасгал хөдөлгөөн тогтмол хийх нь судасны хатуурал нарийслын үед хамгийн сайн эмчилгээ болох боловч эмэн эмчилгээ, мэс ажилбарууд хийх шаардлага мөн гарна.

Холестролын хэмжээг зохистой түвшинд барих, цус шингэрүүлэх, цусны даралтыг тогтворжуулах эмчилгээ хийснээр судас хатуурал, нарийслыг эмчилнэ.

Озон эмчилгээ нь хүний биеийн хүчилтөрөгчийг хангахаас гадна биед байгаа бүх төрлийн нян, бактери, глюкоз, холестрол, үрэвслийг устгаж улмаар судасны ханыг цэвэрлэж цусыг шингэрүүлдэг эмчилгээ юм. Судасны хананд наалдсан өөх тос холестрол цэвэрлэгдсэнээр судасны доторхи нарийссан диаметр тэлэгдэн уян хатан чанар нь сэргэж тархинд очих цусан хангамж нэмэгдэн улмаар дээрхи шинж тэмдэг болон зовиурууд арилах болно. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *