Categories
Uncategorized

Шидэт хоёрхон орцоор 200 гаруй төрлийн өвчнийг анагаах дорнын шидэт бэлдмэл

Эд хөрөнгөө алдвал багыг алдсанд тооц, Эрхэм нэрээ алдвал ихийг алдсанд тооц, Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц гэсэн ардын үг байдаг.

Хорт утаа, чимээ шуугианы стресс, тоосжилт зэрэг өвчин үүсгэх шалтгаан бидний эргэн тойронд мундахгүй их бий. Өвөлжингөө хамрын ханиаднаас салахгүй төрөл бүрийн өвчин тусаад хэцүү байна уу?

Тэгвэл 200 гаруй төрлийн өвчинг анагаах чадалтай хоёрхон орцтой шидэт жор өөрийн гараар хийгээрэй.

Орц:

Сармис – 12 хумс

Улаан дарс – 500гр

Хийх арга:

12 хумс сармисаа хальсалж цэвэрлээд, хумс бүрийг нь 4 хэсэгт хувааж жижиглээд агаар нэвтрүүлэхгүй тагтай саванд хийнэ.

Дээрээс нь улаан дарсаа хийж таглаад 2 долоо хоногийн турш сэрүүн газар хадгална.Өдөр бүр савтай бэлдмэлээ сайн сэгсэрч байгаарай!

Хоёр долоо хоногийн дараа бэлдмэлээ өөр саванд юүлнэ.

Хэрэглэх заавар

Өглөө, өдөр, оройд хоолныхоо дараа нэг удаа амны халбагаар ууна. Өөрөөр хэлбэл өдөрт 3-н удаа ууна.

Сармис нь тийм ч таатай үнэртэй биш ч 200 гаруй төрлийн өвчнийг анагаах шидтэй.

Үрэвслийн эсрэг нөлөөтэй, бактери устгах, биеийг цэвэршүүлэх гээд тоочоод барамгүй олон сайн чанаруудтай.

Сармис нь хүний биед орсны дараа биеийн илүүдэл шим тэжээлийг шингээж эргээд биеэр тарааж өгдөг байна.

Улаан дарсны эдгээх чадварууд

Улаан дарс нь зөвхөн гоё амттай согтууруулах ундаа биш юм. Энэ нь антиоксидиантын агууламжтай тул зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг. Тохируулж уух нь цусны даралтыг тогтворжуулж, артерийн ханыг цэвэрлэн, зүрхний цохилтыг сайжруулдаг байна.

Сармис нь хурц үнэртэй тул манайхан төдийлөн хэрэглэдэггүй. Харин хятадууд сармисны ач тусыг аль эрт нээсэн болоод ч тэр үү, өдөр тутмын хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг. Хэдийгээр идсэний дараа хурц үнэр нь амнаас мөд салдаггүй ч бие махбодид үзүүлэх нөлөө ашиг тусаараа олон давуу талтай юм. Хүйтний улиралд манайхан ханиаднаас сэргийлэх үүднээс хар шөл хийж уух, битүү хоол зэрэгт сармис хийж иддэг.

Өвлийн улиралд сармис сайн хэрэглэснээр ханиад томуу болоод олон өвчнөөс сэргийлж болох аж. Сармисны найрлагад хүхэр агуулагддаг тул томууны эсрэг хамгийн сайн хамгаалалт төдийгүй сүрьеэ үүсгэгч вирусыг устгах чадалтай юм байна. Үүнээс гадна хөгшрөлтийг удаашруулах бодисыг агуулдаг болохыг эрдэмтэд баталсан. Түүнчлэн фосфор, кали, кальци, төмөр зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай бичил элементүүд агуулж, таны биеийг хэрэгтэй амин дэмээр тэтгэдэг шидэт хүнс гэж нэрлэж болох юм. Сармис хэр ид шидтэйг та бүхэнд сонирхуулахад:

Сармис нь хомхойг ор мөргүй эдгээдэг. Энгийн яршилт, хомхой нь ихэнхдээ уруул орчимд үүсдэг. Хомхой гарсан үед хүмүүс ихэвчлэн вирусын эсрэг эм бэлдмэлийг хэрэглэдэг. Энэ нь нэг талаараа хомхойг арилгах арга болдог ч, нөгөө талаараа хэт их эм, эмэн бүтээгдэхүүн хэрэглэх нь муу үр дагаврыг авчрах тал бий.

Хомхой гэдэг нь өвчин зовиургүй мэт боловч нэг газраа дахин дахин гардаг вирусын халдварт өвчин юм. Хэрвээ уншигч та ийм асуудалтай байгаа бол таны гал тогоонд байдаг, өдөр тутамдаа хэрэглэдэг сармис хомхойг ул мөргүй арилгадаг байна. Янз бүрийн вирусын эсрэг эм, тос зэргийг хэрэглэхийн оронд дараах аргыг туршаад үзээрэй.

Нэг хумс сармисыг зүсч хомхой гарсан хэсэгтээ байрлуулна. Энэ аргыг 5 удаагийн давтамжтай хийгээрэй. 12 цагийн дотор л таныг зовоогоод байсан хомхой ид шидийн мэт алга болсон байна. Хэрвээ уруул орчимд гарсан хомхой том хэмжээтэй бол энэ аргаа эхний өдөр нь хийгээд дараа өдөр нь бас хэрэгжүүлэх хэрэгтэй шүү. Сармис хүний биед хэрэгтэй кальци, хүхэр, фосфор, төмөр зэрэг олон амин дэмээр баялаг юм. Мөн хүний биед зайлшгүй шаардагддаг тосыг хүртэл өөртөө агуулсан байдаг аж.

Үүнээс гадна сармисыг өдөр тутамдаа хэрэглэж хэвших нь таныг хамрын ханиад, бронхит, багтраа өвчнөөс урьдчилан сэргийлж мөн даралт ихсэх, чихрийн шижин, зүрх болоод үе мөчний өвчин зэргээс найдвартай хамгаалж чадах юм.

Жишээлбэл,

-Сармисыг хэдхэн хором зажлахад амны хөндийн нян устаж цэвэршинэ.

-Шүд өвдөхөд гавар, сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгтээ тавихад өвдөлт намдана.

-Чихнээс идээ гоожиж булагтвал цагаан лууван, сармисны шингэрүүлсэн шүүсийг хольж, өдөрт 2-3 удаа дусаавал сайн.

-Хамар битүүрэн шархирч шингэн нус гоожоод байвал хамартаа сармисны шүүс дусааж, гавар түрхвэл илүү үр дүнтэй.

-Хоолой өвдөж буй тохиолдолд сармисны шүүстэй хольсон давстай усаар хоолойгоо зайлах хэрэгтэй.

-Цагаан мах гарахад дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж халаагаад хөрсний дараа өвчтэй газраа тавихад зовиур арилдаг.

-Шарх, хатиг идээтэй, идээ татах шинжтэй үрэвсэлд гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол шарх амархан эдгэнэ.

-Ханиаднаас урьдчилан сэргийлэхийн тулд биеийнхээ ойр орчим нэг буюу хэд хэдэн хумс сармис байлгах нь тустай.

-Цусны даралт ихсэх үед: Сармисны 20 хумс, сонгинын таван ширхэг булцууг нухаж бэлтгээд дээрээс нь үр болон хальсыг цэвэрлэсэн таван ширхэг нимбэг, нэг килограмм элсэн чихэр, хоёр литр ус хийж сайтар холино. Бэлэн болсон бэлдмэлээ сэрүүн, харанхуй газар хадгална. Хоол идэхээс 20 минутын өмнө хоолны халбагаар нэгийг өдөрт 3 удаа ууна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *