Бибимбапын нэг давуу тал нь ямар ч ногоо ашиглаж болно. Хөргөгчөө цэвэрлэнгээ, байгаа ногоогоороо маш АМАРХАН бөгөөд АМТТАЙ бибимбап хийж идээрэй. (Порц: 2)

Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл
Орц:
Мах амтлах:
Үхрийн мах – 100гр

Сахар – 2 х.х
Алимны цуу – 1 ц.х
Соя соус – 2 ц.х
Гүнжидийн тос – 1 ц.х
Перц
Соус:

Алим – тал
Сармис – 1 хумс
Сонгино – тал
Лимоны шүүс – 1 ц.х
Сахар – 1 ц.х
Гочужанг – 2 х.х
Дурын хүнсний ногоонууд
Гүнжидийн тос

Давс
Өндөг
Агшаасан будаа
Хийх заавар:
1. Будаагаа ердийн будаа агшаах аргаар агшаана.

2. Үхрийн махаа алимны цуу, соя соус, сахар, перц, гүнжидийн тостой сайтар холиод таглан, хөргөгчинд 30 минут дарна. Ингэснээр мах зөөлөрч, гоё амттай болно.
3. Соус: алим, сонгино, сармис, сахар, лимоны шүүс, гочужанаа холиод блэндэрдэнэ. Энэ нь илүү амттай болдог ч хүсвэл гочужанаа дангаар нь соусаар хэрэглэж болно.

4. Ногоогоо дан дангаар нь гүнжидийн тосонд чимх давстай хуурч болгоно. Дуяаг буцалж буй усанд 2 минут хийж болгоно. Түүхийгээр нь бас идэж болдог.
5. Махаа хуурч болгоно.
6. Зориулалтын чулуун аягаа гүнжидийн тосоор тослоод, плиткан дээрээ тавина. Болсон будаагаа хийгээд, ширүүн гал дээр тохируулна.
7. Одоо ногоо болон махаа дээр нь өрнө. Бараан өнгөтэй ногооны хажууд цайвар өнгийн ногоо гэх мэтээр алаглуулан тавих нь гоё харагддаг.

8. Дээрээс нь соусаа хийгээд, нэг талаар нь шарсан өндгөө тавиад боллоо.
9. Будаа нь доороо бага зэрэг түлэгдвэл гоё амт оруулдаг бөгөөд хэр удаан гал дээр байлгахыг та шийднэ.
Орц:
Цагаан будаа 150-200 гр, Үхрийн мах 120-140 гр спинач 70-80гр, Лууван 1 ш, Хулуу 1 ш, Хар мөөг 60-70гр,

Өндөг 1-2 ш, буурцагны соёолж 50-70гр, Элсэн чихэр 1-2 х/х, Гүнжидийн тос 1-2 х/х, Гүнжидийн үр 1-2 х/х,
Нунтагласан сармис 2 х/х, Цуу 1 х/х, Халуун чинжүү 2 х/х, Давс 1-2 ц/х, Хар перц 1/2-1ц/х, сой соус 1-2 х/х,
Ургамлын тос 1 х/х
Хийх арга:
Цагаан будаагаа агшаана. Агшаахдаа давс, тос хийж амтлаж агшаагаарай. Мөн цагаан будааны оронд эрүүл мэндээ бодоод гурвалжин будаа, хөц будаа ч агшааж хэрэглэж болно шүү. 1 хоолны халбага сой соус, 1 хоолны халбага гүнжидийн тос, 1 цайны халбага бор сахар, 1/4 цайны халбага сармисыг хийж сайтар холисоны дараа жижиглэн хэрчсэн үхрийн махаа хийж 30 минут байлгана. Энэ хооронд бусад ногоогоо бэлтгээрэй.

Мах бэлэн болсны дараа 1 хоолны халбага ургамлын тосонд махыг хуурна. Хуурахдаа давс хийж амтлаарай. Спинач буюу бууцайн навчаа амтлая. Ингэхийн тулд 2-3 чимх давс, 1/4 цайны халбага сой соус, 1/2 цайны халбага нунтаг сармис эсвэл үрж жижиглэсэн сармис, 1/2 цайны халбага гүнжидийн тос, жижиглэн хэржсэн ногоон сонгино, 1/2 цайны халбага гүнжидийн үр, 1 чимх хар перц хийж амтлаад гараараа сайтар базаж холиорой.

Луувангаа угааж халислаад урт нарийн хэрчээд бага зэрэг гүнжидийн тосонд /өөр тос байж болно/ зөөлөн гал дээр хайрна. Лууванг зөөлөн болтол хуурч хайрах ба хэт их шарж болохгүй мөн бага зэрэг давс, хар перц зэргээр амтлаарай.
Хулуугаа мөн адил угаагаад луувангын адил хуурна. Мөөг хуурна. Өндгөө шарахдаа өндөгний шарыг дутуу шараарай. Мөн давслана.Харин буурцагны соёолжыг буцалж буй халуун усанд хийгээд 5 минут буцалгах ба 1/4 цайны халбага давс хийгэтрэй. Үүний дараа уснаас гаргаж хүйтэн усанд сойно.

Ингээд бибимбап сүмс бэлтгэхдээ 1 хоолны халбага ус, 1 хоолны халбага элсэн чихэр, 1 хоолны халбага гүнжидийн тос, 1 хоолны халбага гүнжидийн үр, 1 цайны халбага сармис, 1 цайны халбага цуу хийж сайтар хутгаад бэлэн боллоо. Хэрвээ хүсвэл гочужанг буюу солонгос халуун амтлагчаас 1-2 хоолны халбага хийгээрэй. Эсвэл энгийн халуун чинжүү хийж болно.
Бэлэн болсон будаагаа савны ёроолд хийгээд амтлаж хуурч бэлтгэсэн ногоонууд болон махыг тойруулан зэрэгцүүлж өрнө. Гол хэсэгт шарсан өндгөө тавиарай. Ингээд хамгийн сүүлд сүмсээ хийгээд бэлэн боллоо.Халуунаа баридаг саванд хийвэл тохиромжтой бөгөөд идэхдээ хоолыг холиж хутгаад амтархан идээрэй.
