Categories
Uncategorized

Танд гайхалтай дурсамж үлдээх тахиан махан кацу хийх жор ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Хамгийн амархан хоолны жор болох тахиан махан кацу хийх аргыг хүргэе. Ердөө дөрөвхөн орцтой – гурил, өндөг, талхны үүрмэг, тахианы цээж мах орох юм.

Тайлбар:

х.х – хоолны халбага 15мл

ц.х – цайны халбага 5 мл

Орц:

Тахиан цээж мах – 1 хос

Өндөг – 1ш

Давс

Перц

Гурил

Талхны үүрмэг

Ургамлын тос

Хийх заавар:

1.Тахианы цээж махаа, давтаж нимгэн болгоно. Давтахдаа хүнсний скоч хэрэглэх нь түүхий мах энд тэндгүй үсчихгүй байхад тусалдаг.

2.Давтсан махаа давс, перцээр амтална.

3.Үүний дараа эхлээд гуриланд, дараа өндгөнд, хамгийн сүүлд талхны үүрмэгт дүрээд халуун тосонд хийж нэг талыг 4 минут шарна.

4.Болсон махаа сальфиткан дээр тавьж нэг минут амраагаад, хэрчиж таваглана. Хүсвэл салад болон кацу соусаар хачирлаж болно.

Жич: Кацу соусгүй бол майонезтэй эсвэл лимоны шүүсээ дангаар шахаад идсэн ч гоё амттай.

Тахианы мах бол дэлхийд хамгийн түгээмэл хэрэглэдэг шувууны мах юм. Дэлхий дахинд үзвэл үхэр, гахай зэрэг бусад түгээмэл тэжээмэл амьтадтай харьцуулахад тахиа өсгөх харьцангуй хялбар, өртөг багатай байдаг. Тиймээс тахианы мах, тахианы өндөг олон тооны хоолонд түгээмэл хэрэглэгддэг болсон.

Тахианы махыг жигнэх, шарах, буцалгах гэх мэт маш олон янзаар бэлтгэж болно. 20-р зууны сүүлийн хагасаас эхлэн тахианы мах түргэн хоолны гол орц болжээ. Тахианы махыг улаан махнаас илүү эрүүл, холестерол болон ханасан өөх тос багатай гэдэг.

Тахианы аж ахуй эрхэлдэг шувууны аж ахуй нь дэлхийн өнцөг булан бүрд янз бүрийн хэлбэртэй байдаг.

Өндөр хөгжилтэй орнуудад тахиа нь ихэвчлэн эрчимжсэн фермийн аргад хамрагддаг бол бага хөгжсөн бүс нутагт уламжлалт фермийн аргыг ашиглан тахиа үржүүлдэг. НҮБ-ын тооцоолсноор өнөөдөр дэлхий дээр 19 тэрбум тахиа байгаа нь хүн төрөлхтний тооноос 2 дахин байгааг илтгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *