Categories
Uncategorized

Ясны сийрэгжилтийн гол шалтгаан, сэргийлэх боломжууд ШЭЙРЛЭЭД ХАДГАЛААД АВААРАЙ

Ясны сийрэгжилт үүсэх гол шалтгаан нь эмэгтэйчүүдийн цэвэршилтын үед эм даавар буурсанаас, эрэгтэйчүүдийн эр даавар багасах явдал юм

Ясны эдийн нягтаршил багасч ясны бөх бат, уян хатан чанар алдагдан хэврэгшиж, амархан хугарамтгай болдог эмгэгийг яс сийрэгжих өвчин гэнэ.

Ясны сийрэгжилт нь бие хангалттай шинэ яс төлжүүлж чадахгүй байх, хэтэрхий их хуучин яс биенд дахин шингэх эсвэл энэ хоёр шалтгаанаас хоёулангаас нь болж үүсдэг байна.

Кальц болон фосфор нь ясны хэвийн төлжилтөнд нэн чухал эрдэс бодис юм. Хүүхэд байх үед тань таны бие эдгээр эрдэс бодисыг ашиглан ясаа төлжүүлдэг байна. Хэрэв та хангалттай кальци авдаггүй эсвэл таны бие хоол хүнснээсээ хангалттай кальци шингээж авдаггүй бол ясны төлжилт болон хэвийн бус болно.

Насжих тусам кальц болон фосфор нь яснаас биенд шингэдэг. Энэ нь ясны эдийг хэврэг болгодог аж. Үүнээс болж гэмтэл учраагүй байхад хугардаг, хэврэг, бутархай яс үүсдэг байна.

Ихэнхдээ уг өвчин нь аажмаар үүсдэг. Ихэнх тохиолдолд өвчтөн өвчин үүссэн гэдгийг мэдэхээс өмнө хугаралтай болсон байдаг. Хугаралтыг илрүүлэх үед өвчин хүнд үедээ орсон байх бөгөөд маш их гэмтсэн байдаг.

Ясны сийрэгжилт үүсэх гол шалтгаан нь эмэгтэйчүүдийн цэвэршилтын үед эм даавар буурсанаас, эрэгтэйчүүдийн эр даавар багасах явдал юм. 50-аас дээш насны эмэгтэйчүүд, 70-аас дээш насны эрэгтэйчүүд яс сийрэгжих өндөр эрдэлтэй бүлэгт хамаардаг.

Ясны сийрэгжилтийн эмчилгээ:

 Өвчнөөс үүдэх өвдөлтийн намдаах

 Сийрэгжилтийг удаашруулах, зогсоох

 Ясыг бэхжүүдэг эмээр яс хугарахаас сэргийлэх

 Хугарал үүсэх эрсдэлийг багасгах зэрэг юм.

Эх сурвалж: Natures Aid Mongolia

Энгийн хар чавга нь эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед ясны хугарал, сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх гайхалтай бүтээгдэхүүн болдгийг эрдэмтэд тогтоолоо.

Урьдчилан сэргийлнэ гэдэг эмчлэхээс ч илүү үр дүнтэй, дээр нь энгийн, амттай, үр дүнтэй гэхээр чавганы хэрэглээгээ нэмэгдүүлэх нь сайн талтай аж.

Хар чавга нь ясны эдийг гэмтээлгүйгээр бат бэх чанарыг нь нэмэгдүүлдэг. Тиймээс өдөрт 3-4 ширхэг хатаасан хар чавга идэж байх нь маш ашигтай.

Энэ нь зөвхөн гэдэсний үйл ажиллагааг хэвийн болгож, илүүдэл бодисоос цэвэрлээд зогсохгүй, жин хасч, ясны хугарал гэмтлээс сэргийлдэг байна. Хамгийн гол нь нялцгай биш, хатаасан чавга сонговол илүү үр дүнтэй гэдгийг санаарай.

Яс сийрэгжих нь ясны өвчлөлүүдийн дундаас хамгийн түгээмэл тохиолддог. Судлаачид дунджаар 50 гарсан хүмүүсийн 5 хүн тутмын 1 нь ясны сийрэгжилттэй байдаг гэж тогтоожээ.

Витамин Д, кальци болон фосфор нь ясны хэвийн төлжилтөнд нэн чухал эрдэс бодис юм. Хэрэв та хангалттай кальци авдаггүй эсвэл таны бие хоол хүнснээсээ хангалттай кальци шингээж авдаггүй бол ясны төлжилт хэвийн бус болно.

Насжих тусам кальци болон фосфор нь яснаас биед шингэдэг. Энэ нь ясны эдийг хэврэг болгодог аж. Үүнээс болж гэмтэл учраагүй байхад хугарал үүсч, яс хэврэгжих зэрэг эрсдэл үүсдэг. Ихэнхдээ уг өвчин нь аажмаар үүсдэг. Ихэнх тохиолдолд өвчтөн өвчин үүссэн гэдгийг мэдэхээс өмнө хугаралтай болсон байдаг. Хугаралтыг илрүүлэх үед өвчин хүнд үедээ орсон байх бөгөөд маш их гэмтсэн байдаг. Ясны сийрэгжилт нь анхдагч болон хоёрдогчоор үүсдэг.

Анхдагчаар үүсэх шалтгаан нь удамшлын нөлөө, намхан, жин багатай байх, 50-аас дээш насны хүмүүс, эмэгтэйчүүдийн эрт цэвэршилт, дааврын өөрчлөлт, олон буюу эсвэл цөөн хүүхэд төрүүлэх, удаан хугацаагаар хүүхэд хөхүүлэх, үргүйдэл, амьдралын зөв хэв маяг алдагдах, идэвхгүй байдал, хөдөлгөөн багатай байх, тамхи татах, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, хоол хүнснээсээ хангалттай кальци авч чадахгүй байх зэрэг орно.

Хоёрдогч шалтгаан нь бодисын солилцоо алдагдах, дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүд нөлөөлнө. Үүнд:Бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайны үйл ажиллагааны алдагдал, мөн чихрийн шижин, үе мөчний суурь өвчнүүд, ходоод, гэдэс, элэг цөсний өвчин, цусны өвчнүүд, эмийн зохисгүй хэрэглээ, ялангуяа гормоны бэлдмэлүүд удаан хугацаагаар хэрэглэх зэрэг нь гол шалтгаан болно.

Оношилгоо:

Ясны сийрэгжилтийг цусны шинжилгээ болон яс сийрэгжилтийг тодорхойлох аппарат зэргээр тухайн хүний яс хэр их сийрэгжилтэй байгааг оношилно.

Эмчилгээ:

Эмийн болон тариан эмчилгээ /Өдөрт дунджаар багадаа 1200 мг кальц, 800-1000 мг витамин д/

Амьдралын зөв хэвшилтэй байх

Дасгал, хөдөлгөөн тогтмол хийх

Хооллолт:

Витамин д, кальцийн агууламжтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх

Үүнд: Сүү, сүүн бүтээгдэхүүн, төрөл бүрийн нарийн ногоо, загас, дүүпүү гэх мэт 

Урьдчилан сэргийлэх арга:

Согтууруулах ундаа, тамхины зохисгүй хэрэглээнээс татгалзах

Тогтмол дасгал, хөдөлгөөн хийх

Ясны сийрэгжилт болон Артроз өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга бол ердөө л “Үхрийн булууны яс”-ыг өдөр тутамдаа хэрэглэх явдал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *