Хүн бүр өдөрт 8 стакан буюу 2 литр орчим ус уухад хангалттай гэдгийг мэднэ.

Тэгвэл доорхи цагуудад 1 аяга ус уугаад үлдсэн усаа бусад цагаар нь хэрэглэх хэрэгтэй. Энэ нь бидний биеийн чийгшлийн тэнцвэрийг хадгалж, ходоод гэдсийг цэвэрлэж, цусны эргэлийг сайжруулдаг.
Усыг зөв уух гурван алхам байдаг гэнэ. Үүнд:

Балгах
Түр амсхийж амьсгаа авах
Дахин уух
Энэхүү дарааллыг баримтлаж хэт яаралгүй тайван уух нь ходоодонд хий дүүрч цүдийх, ходоод гэдэсний элдэв өвчинд нэрвэгдэхээс урьдчилан сэргийлэх тустайгаас гадна амны цангааг зөв, хурдан тайлдаг ажээ.

Усыг тогтмол уух нь арьс хуурайшихаас хамгаалахаас эхлээд биеэс хорт бодисыг гадагшлуулж биеийг цэвэрлэх, аливаа өвчин эмгэгийн эдгэрэлтийг түргэсгэх, жингээ барихад чамгүй чухал нөлөө үзүүлдэг өөр юутай ч харьцуулашгүй гайхалтай эрдэс билээ.
Өдөрт хэр их ус уух нь чухал биш, харин хэзээ, яаж уух нь чухал байдаг. Усны ашиг тусыг дээд зэргээр хүртэхийн тулд дараах 5 дүрмийг мөрдөж үзээрэй.

-Усыг хоолноос тусад нь уугаарай. Хоол идэхээс 40 минутын өмнө, эсвэл хоол идсэнээс 1.5 цагийн дараа ус уувал ходоодны шүүсэнд уусдаггүй байна.
-Хүйтэн биш бүлээн ус уугаарай. Мөстэй эсвэл хэт хүйтэн ус нь гэдсэн доторх ферментийг хөлдөөж, хоол хүнсийг зөв шингэхэд саад болдог. Түүнээс гадна, хүйтэн ус нь цусны судсыг нарийсгадаг.

Хүйтэн ус лимфийн гадагшлалтад саад болдог тул бидний бие махбод шаардлагатай шим тэжээлээ бүрэн авч чаддаггүй гэсэн үг.
-Бөөрөнд ачаалал өгөхгүйн тулд бага багаар балгаж уугаарай (2-3 балга) .
Хэрэв та нэг дор аяга ус уудаг бол энэ нь бүрэн шингэж амжилгүй биеэс гадагшлах болно . Өөрөөр хэлбэл бөөр, шээсний замын эрхтнүүдэд ачаалал өгнө. Бага хэмжээгээр балгаж, шимж уувал ус цусыг цэвэршүүлж, эд, эсийн нөхөн төлжилтийг сайжруулах болно.

-Өглөө сэрэнгүүтээ, 10-20 минут хөрвөөж хэвтэлгүйгээр шууд босоод нэг аяга бүлээн ус уух хэрэгтэй. Энэ нь бие махбодийг цэвэрлэж, гэдэсний бохирдлыг гадагшлуулж, хуримтлагдсан хорт бодисоос ангижруулах үйлчилгээтэй.
-Усыг уухдаа зогсож биш зөвхөн сууж уугаарай! Ингэснээр ус, гэдсэнд шимэгдэж цусанд бүрэн шингэх болно, эс тэгвээс энэ нь зүгээр л шээс болон гадагшлах болно.

Хэрэв та эдгээр энгийн дүрмийг дагаж мөрдвөл сарын дараа арьс, уруул тань хуурайших нь багасч, үс тань эрүүлжин гялалзах болно.

