Элэг бол өөх шатаах, хорт бодисыг ялган шүүж гадагшлуулах зэрэг маш олон төрлийн чухал үүрэг гүйцэтгэдэг учир энэ эрхтнийг “лаборатори” гэж нэрлэдэг билээ.

Муу хоол хүнс, хортой зуршил нь хүний биеийн бүх л организмд, ялангуяа элгэнд ихээхэн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ийм үед элэгний үйл ажиллагаа доголдож эхлэх учир нэн даруй энэ байдлыг зогсоож элгийг эрүүлжүүлэх хэрэгтэй юм.

Үүний тулд эрүүл хүнс хэрэглэж хортой, муу хүнснээс аль болох татгалзах нь зүйтэй. Ингээд таны бие организмд олон төрлийн сайн нөлөө үзүүлэх нэгэн шингэнийг танилцуулах бөгөөд энэ нь таны биед доор дурдсан эерэг нөлөөг үзүүлэх болно:
Цус цэвэрлэнэ
Элгийг сэргээнэ
Дархлааг дэмжинэ
Биеийг залуужуулна

Халдвар болон үрэвслээс урьдчилан сэргийлнэ
Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй
Антиоксидант үйлчилгээ
Бодисын солилцоог сайжруулна
Цусан дахь сахар болон холестерины хэмжээг хянана
Арьсанд сайн нөлөөтэй

Орц:
– 2 нимбэг
– 1 өргөст хэмх
– Багц яншуй
– 200 мл ус

Бэлтгэх болон хэрэглэх арга: Дээрх орцуудыг блендерт хийж холиод сайхан амттай коктейл гаргана. Өдөрт 1-2 удаа, 1 сарын турш ууна. Дараа нь 2 долоо хоног завсарлаад өмнөхтэй адил 1 сарын турш уугаарай.
Элэг ямар үүрэгтэй вэ? Та мэдэх үү?

Элэг шиг олон талт ажиллагаа бүхий эрхтэн бидний биед байхгүй бөгөөд маш том лаборатори юм. Элэгний үндсэн үүргүүдийг товчлон дурдвал:
livverЦэвэрлэх – эм, бодисын солилцооны эцсийн бүтээгдхүүн, янз бүрийн хор болон архи, согтууруулах ундааг таны биеэс цэвэрлэж хоргүйжүүлнэ.
Нийлэгжүүлэх – цус бүлэгнэлтийн хүчин зүйлс болон уураг (альбумин) нийлэгжүүлнэ.

Агуулах –эрдэс бодис, витамин, сахарыг хадгална. Эдгээрийг шаардлагатай цаг үед нь цус руу гаргаж энергийг үйлдвэрлэнэ.
Хувиргах – идсэн хоол хүнсний шимт бодисыг уураг болгон хувиргаж булчинг тань хєдлєхєд тусална.
Бодисын солилцоог зохицуулах – элэг нүүрс ус, өөх тос, уураг, витамин, даавар, фермент, эрдэс бодисын солилцоонд идэвхитэй оролцож зохицуулна.

Будагч бодисын солилцоонд оролцох- Цусны задралаас үүсдэг билирубиныг шүүрэх, холбох, ялгаруулах үйл ажиллагааг явуулдаг ганц эрхтэн юм. иймээс бидний шээс шар, баас бор өнгөтэй гардаг. Энэ солилцоо алдагдвал арьс салс шарлаж, шээсний өнгө өтгөрч, баасны өнгө цайрдаг.
Цөс үүсгэх- цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг задалж А, D, E, K аминдэмүүдийг зохицуулж илүүг нөөцлөнө.