онголчууд бид эрт дээр үеэс цагаан идээ хэрэглэсээр ирсэн. Цагаан идээ хүний биед ихээхэн ач тустай. Харин энэ удаа бид Монгол бяслагийн талаар дараах мэдээллийг хүргэе.

Бяслагийг дээд боловсролтой ээдэм гэж нэрлэдэг нь учиртай.
Сүүнхүчлийн, пропионхүчлийн бактери, дрожж зэрэг бичил биетний үйлчлэлээр бяслагт төрөл бүрийн биологийн идэвхт бодис /аминхүчил, аминдэм гэх мэт/ нийлэгжинэ. Бяслагийн бичил биетнүүд сүүний уураг, тос, нүүрс усыг задлаж, хүний бие махбодод шингэхэд хялбар энгийн нэгдэлд хувиргана.

Бяслаг нь үл орлох аминхүчил, кальци, фосфорын найдвартай эх үүсвэр юм.
Бяслагийг өнө эртнээс сувиллын зориулалтаар түгээмэл ашиглаж иржээ. Гиппократын тэмдэглэлд бяслагийн үнэт чанарыг дурьдсан байдаг бөгөөд тухайн үед Олимпийн тэмцээнд оролцох хүмүүсийн хүч тамирыг нэмэгдүүлэх зорилгоор бяслагийг ихээр идүүлдэг байжээ.

Одоо цагт бяслагийг ээдмийн нэг адил чихрийн шижин, элэг, ясны үрэвсэл, цус багадах, цөсний өвчний үед түгээмэл хэрэглэж байна. Түүнчлэн цагаан хоолтон хүмүүсийн уургийн нэг эх үүсвэр нь бяслаг болдог.
Судлаачид бяслагийг хатуу төлөвтэй пробиотик бүтээгдэхүүн гэж үздэг. Пробиотик гэдэг нь ашигтай бичил биетний өсгөврөөр сүүг хөрөнгөлж бэлдсэн эсэг цагаан идээ юм. Бяслаг нь үнэхээр хүний бие махбодод эерэг нөлөөтэй олон төрөл, омгийн бичил биетнийг агуулдаг учир хүнс тэжээлийн төдийгүй сувиллын ач холбогдолтой. Ялангуяа монгол бяслаг.

www.hiub.mn
Бяслаг орсон цагаан хоолны жор маш их байдаг бөгөөд хоолныхоо ааг амтыг өөртөө шингээдэг. Бяслаг цагаан хоолыг уургаар баяжуулдаг ба маш гайхалтай амттай. Бяслагыг маш олон янзаар ашиглаж болох ба эрүүл цагаан хоолны чухал хүнс юм.
Орц
2 литр болон түүнээс дээш хэмжээний сүү
2-4 ширхэг нимбэг эсвэл нимбэгний хүчил

том тогоо
том шүүлтүүр
бариултай шүүлтүүр
том аяга
Хийх арга
Бүх сүүгээ том тогоондоо хийж халаагаад, буцлангуут л нь галаа унтраана.

Дараа нь, тогоондоо 2-3 ширхэг нимбэгний шүүснээсээ шууд хийнэ. Эсвэл 1 цайны халбага нимбэгний хүчил хийж болно. Нимбэгний хүчлийн жишээ нь энэ байна.
Нимбэгний шүүс эсвэл нимбэгний хүчлээ нэмж байхдаа биетүүд нь сүүнээсээ салтал нар зөв хутгана. Хэрэв 2-3 нимбэг хангалттай биш бол салтал нь нимбэгнийхээ шүүсийг нэмнэ.
Энд сүүний салсан хэсгүүд харагдаж байна.

Жижиг бариултай шүүлтүүрээрээ бяслагаа шар сүүнээсээ салгаж авна. Салгаж авсан бяслагаа доороо савтай том шүүлтүүр лүүгээ хийнэ.
Халуун шар сүүнээс салгаж авсан бяслаг.
Шүүж авсан бяслаг маань энэ байна.
Эндээс илүү шар сүү нь шүүгдэж байгааг харж байна.

Одоо бяслагаа шахаж эхэлье. Эхлээд дээр жижиг таваг тавина.
Дараа нь шар сүүтэй том саваа тавган дээрээ тавина. Аль эсвэл саваа усаар дүүргээд тавьсан ч болно. Энэ нь бяслаганд даралт өгч, илүүдэл шар сүүг нь шүүхэд тусална.
Хажуу талаасаа ингэж харагдаж байна. Одоо 15 минут хүлээе.
15 минутын дараа том сав болон тавгаа авна.
Бяслагаа эргүүлж харуулаад дахин таваг болон устай саваа дээр нь тавина.
Ингээд гэрийн нөхцөлд хийсэн шинэхэн бяслаг маань бэлэн боллоо. Та дуртай хэлбрээрээ зүсээд ашиглаж болно.
