Мандарины хальсанд эфирийн тос, дэгдэмхий каротиноид, витамин, антиоксидант болон бусад үнэт бодисыг агуулсан хүчирхэг нэгдлүүд байдаг. Ийм учраас ийм үнэ цэнэтэй түүхий эдийг хаях нь хайран юм.

- Гэдэс дүүрэх, өтгөн хатахад.
Мандарины хатаасан хальсыг бутлаж нунтаглаад аарц, хүүхдийн будаа болон бусад хүнсэндээ нэг халбагыг нэмж буцалгаж хэрэглэнэ.
- Гуурсан хоолойн үрэвсэл бронхитод
2 халбага хатаасан хальсыг 1,5 литр буцалсан усанд хийж, 5 минут хандлаж өдөрт 2-3 удаа хоолноос 30 минутын өмнө ууна.
- Цэрийг илүү сайн ховхлож хуурай ханиалгахыг дарах зорилгоор хэрэглэдэг.

2 халбага хатааж буталсан хальсыг 1 аяга архинд дарж, долоо хоног харанхуй орчинд хадгалдаг. Өдөрт 3 удаа хоолны өмнө 20 дуслаар хандмал болгон ууна.
- Хүндэрсэн ханиалгад хэрэглэнэ.
Жижиглэсэн мандарины хальсыг, нарийхан нүхтэй саванд хийж буцалж буй ус хийнэ, Халуун уурыг 10-12 минутын турш амьсгална. Процедурын дараа нэг цагийн турш гадагш хүйтэнд бүү яваарай. Мөн түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.

- Хөлийн хурууны мөөгөнцрийг эмчилнэ.
Хумсны мөөгөнцөртсөн хэсэгт өдөрт 2 удаа мандарины хальсаар үрж цэвэрлээрэй.
- Ядаргаа, түгшүүр, стрессийг эмчилнэ.
Нилээд жижиглэсэн мандарин хальсыг 10х7 см хэмжээтэй даавуун уутанд хийж, урдаа байрлуулаад 15 минутын турш анхилуун үнэрийг нь амьсгална.

мандирины хальс зурган илэрцүүд
- Нойргүйдэл, цусны даралт ихсэх, зүрх дэлсэхэд.
1 аяга шинэхэн жижиглэсэн хальсыг 3 литр буцалж буй усанд буцалгаад шүүж усанд орохдоо банндаа хийнэ. Унтахаас нэг цагийн өмнө халуун усанд (37-38 градус) 15 минут хэвтвэл бие маш сайн тайвширдаг. Өнжөөд хэрэглэж болно
Оросын уламжлалт эмчилгээ
Эрүүл мэндэд тустай мандарины хальс
Ханиад, томуу, бронхитоор өвчлөөд байвал гурван хоолны халбага мандарины хальс дээр буцалсан халуун ус хийж хэдэн цаг дэвтээж хөргөнө. Бага зэргийн зөгийн бал нэмж уугаарай.

Цусан дахь сахарын хэмжээ ихэссэн тохиолдолд мандарины хальс сайн үр дүн өгнө. Нэг литр усанд гурван мандарины хальс буцалгаад өдөрт 30 мл-аар нь тасалж ууж дуусгана.
Мандарины хальсны спирттэй ханд дархлааг дэмжихээс гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг байна. Нэг мандарины хальсыг аяга усанд хийж харанхуй газар бүтэн долоо хоног орхино. Хоол идэхээсээ өмнө өдөрт 3 удаа тус бүр 20 дуслаар ууж хэрэглэнэ.

Гоо сайханд зориулсан мандарины хальсны хэрэглээ
Түгээмэл хэрэглэдэг зүйл бол мандарины хальсаар бэлдсэн тоник. Нэг мандарины хальсыг нэг аяга ундны хүйтэн усанд хийж хонуулаад маргааш нь тоникоороо хэд хэдэн удаа нүүрээ арчина. Нүүрний хар цэгийг багасгаж, унжсан арьсыг чийгшүүлэх ажээ.
Мандарины хальсаар хийсэн скраб нүүрний арьсыг сэргээнэ. Хатаасан хальсыг блендерт хийж жижиглээд шилэн саванд хадгалаарай. Нүүрээ цэвэрлэхдээ багахан усанд нунтаг хальснаасаа хийж каш шиг болгоод яг л скрабаар угааж байгаа мэт нүүрээ цэвэрлэнэ.

Хатаасан мандарины хальсыг усанд дэвтээж биеэ уугавал арьс зөөлөрч өнгө нь сэргэнэ.
Мандарины хальс хумсанд мөн сайнаар нөлөөлнө. Мандарин идэж байхдаа хальсаар нь хумсаа арчаад бай – хумсыг бэхжүүлж, өнгийг нь сэргээнэ. Мөн хумсны мөөгөнцөртэй муугүй тэмцэнэ.
Мандарины хальсыг хоол хүнсэндээ хэрэглэх
Мандарины хальсаар амттай жимсний чанамал, цукат/хатаасан жимс хийж болно. Цайндаа хандалж ууна.

Хатааж нунтагласан хальсыг мах шарахдаа нэмбэл улам амттай болно.
Мөн нарийн боовны зуурмагт нэмж амт нэмэх, бялуу зэргийг чимэглэсэн ч болно.
Гоёл чимэглэлд ашиглах
Мандарины хальсыг төрөл бүрийн хэлбэр дүрс оруулан хайчилж баярт зориулж гэрээ чимнэ.
Мөн нямбай хайчилсан мандарины хальсаар сарнай зэрэг цэцэг урлах ч боломжтой.

Хатаасан хальсыг өнгөтэй, өнгөгүй лакаар будаж гэрээ чимэхээс гадна өөрийн хүссэн уран бүтээлээ туурвина.
Ахуйн хэрэглээнд ашиглах
Юуны түрүүнд үнэртүүлэгч болгон ашигладгийг та мэдэх биз. Идсэн мандариныхаа хальсыг өрөөнүүдийнхээ хаана нь ч тавьж болно.
Хатаасан хальсыг хувцастай шкафанд тавьснаар эрвээхэй үржихээс сэргийлнэ.
Муур тань шээх гээд байдаг өрөөний булан, өөр бусад газар байвал тэнд нь мандарины халь тавиад үзээрэй. Дахиж шээхгүй ээ.
Мандарины хатаасан хальсаар гал амархан асаадаг гэдгийг та мэдэх үү?
