Categories
Uncategorized

Биеийг шимжүүлж, дархлаа сайжруулах зорилгоор “Ман Ши” тан, “Норов-7”-г бүх насныхан ууж байвал сайн. Уламжлалт эм тан ууж байхад ямар гам барих вэ?

ориулалтаар урьдын Монгол маарамбууд цагаан тан буюу “Мана-4”, “Норов-7”, “Шижид-6” гэсэн хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулах, дархлаа сайжрууулах үйлчилгээтэй эдгээр эм танг нийтийн хэрэглээнд нэмэлт тэжээл хэлбэрээр хэрэглүүлж хэвшүүлсэн байдаг.

Тухайлбал, “Мана-4” буюу ард түмний дунд “Манийн уудаг Мана Шитан” хэмээн нэршсэн энэ тан гэхэд л 404 төрлийн өвчнийг анагаах чадалтай байдаг. Мөн “Норов -7” танг “Ноёдын уудаг Норов-7” хэмээн нэрэлсэн байдаг.

Яагаад ноёд уудаг гэсэн гэхээр Мана 4 тангийн дээр биеийн дархлааг дэмжих, мөн арай үнэтэй түүхий эд нэмж илүү чадалжуулсан тан юм. “Норов” гэдэг нь Монголоор “Зэндмэнэ эрдэнэ” гэсэн үг.

Тиймээс ер нь ард нийтээрээ нэмэлт тэжээл болгож, биеийг шимжүүлж, дархлаа сайжруулах зорилгоор “Ман Ши” тан, “Норов-7”-г улирал харгалзахгүйгээр, бүх насныхан ууж байвал сайн.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Г.ОДОНЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: Уламжлалт анагаах ухаан сонин

Эмийн эмчилгээний үед ч гам барих хэрэгтэй. Тэгэхгүй бол эм шингэж, өөрийн эрдэм чадлаа бие махбодод үзүүлж чадахгүй.

Хүмүүс эм ууж байхдаа гам барьдаггүй, тэгээд дараа нь эм нөлөөлсөнгүй гэж хэлдэг. Эм заавал үр дүнгээ өгдөг. Тухайн хүний бие эмийг шингээж чадаж байна уу гэдэг гол асуудал.

Эм ууж байхдаа ходоодны галын илчээ хэвийн хэмжээнд барих ёстой. Архи дарс, халуун ногоотой хоол зэрэг хэт халуун чанарын хоол хүнс хэрэглэвэл эмийн шимийг авахаасаа өмнө шатаагаад хаячихдаг.

Бүр эсрэгээрээ жимс, тараг гэх мэт хүйтэн чанарын хоол хүнс түлхүү хэрэглэвэл галын илч буурдаг. Тэгсэнээр эм хүний биед нөлөөлж чадахгүй байсаар цөв болоод л гадагшилна.

Эмийг биедээ шингээхийн тулд галын илчийг хэвийн хэмжээнд нь байлгаж, хоол ундаа зөв зохистой хэрэглэх шаардлагатай.

Эх сурвалж: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СОНИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *