Та ер нь шээсний өнгөө ажигладаг уу? Ямар өнгөтэй шээсийг аюултай гээд эмчид хандахаар болдог вэ?

Шээсний 95% ус , бусад хлор, магни, креатинин, шээсний хүчил зэрэг бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн, нянгийн хор агуулсан байдаг. Шээсний өнгийг урохром, урозейн, уроэритин зэрэг будагч бодисууд бүрэлдүүлдэг учраас эрүүл хүний шээс сүрлэн шар өнгөтэй байдаг.
Шээсний өнгөний талаар авч үзэхэд:
• Их ус ууссан үед шээсний өнгө ус шиг хүртэл өнгөтэй болж болно. Мөн зарим тохиолдолд жишээ нь бөөрний архаг дутагдалтай эхэн үед их шээж болохыг анхаарах хэрэгтэй байдаг шүү. Шингэн их хэрэглэсэн, шээлгэх эм ууссан, бөөрний архаг дутагдлын, чихрийн шижин, гэх мэт өвчний үед ус шиг өнгөгүй болно.

• Шар өнгөтэй шээс нь ихэвчлэн аминдэм их уусан үед эсвэл шингэн бага уусныг илтгэнэ.
• Шар ногоон өнгөтэй бол элэг цөсний эмгэгийн үед илэрнэ.
• Улбар шар өнгөтэй байвал мөн шээс нь хөөстэй байвал бөөр өвдсөнийг илтгэнэ.

• Өтгөн хар цай бөөр давсагны үрэвсэл, халууралт, шингэн алдалт, суулгалтын үед гарна. Хүрэн манжин их идсэн үед эсвэл бөөр, давсагны чулуу байгааг илтгэнэ.
• Зарим төрлийн в аминдэм, фурагин, 5-нок, рифамицин зэрэг эм хэрэглэж байгаа үед шээс улаан шар, хлорхин, рибофлавинд тод шар, ацетилсалицилийн хүчилд ягаавтар туяатай болдог. Антигрипин уусан үед шээс улаан хүрэн өнгөтэй болдгийг анхаараарай.

Шээсний өнгө таны эрүүл мэндийн толь юм. Энэ нь маш энгийн та бие засах бүрдээ шээсний өнгөөр эрүүл мэндээ шалгах боломжтой. Хялбархан санагдаж байна уу? Өнгө бүрийн ард байгаа шалтгааныг (ноцтой эсвэл үгүй) мэдэхэд л болно. За ингээд ямар өнгө юу илэрхийлж байгааг мэдэж авцгаая.
Шаргал /Orange
Зарим үрэвслийн эсрэг эмүүд (Azulfidine), химийн эмчилгээний эм, туулгах зориулалттай бэлдмэлүүд нь шээсний өнгийг улбар шар болгодог. Мөн витамин B2 буюу бета-каротин (лууван) -ын хэрэглээ нь бас шээсний өнгөнд нөлөөлнө. Хэрэв та дээр дурдсан зүйлсийг хэрэглэснээс бусад тохиолдолд: Ус сайн уух хэрэгтэй. Шингэний хэмжээгээ нэмэгдүүлж өгснөөр хэдхэн цагийн дотор улбар шараас энгийн шар өнгөөр солигдох ёстой. Нүдээ шалга: Хэрвээ таны нүдний цагаан өнгө шаргал өнгөтэй байвал улбар шар өнгийн шээс нь таны элэгний үйл ажиллагаа өөрчлөлттэй байгаагийн шинж тэмдэг юм. Та эмчид хандах хэрэгтэй.

Улаавтар болон ягаан өнгө /Pink and reddish
Энэ нь улаавтар эсвэл ягаан өнгийн шээсийг хараад түгшүүртэй санагдах байх, гэхдээ энэ нь хоол хүнс, эмийн нөлөөнөөс үүссэн ноцтой биш ч байж болно. Санаа зовохоосоо өмнө энэ өнгөний цаана байгаа шалтгааныг хараарай.
Хүнсний бүтээгдэхүүн: Хэрэв та манжин, бөөрөлзгөнө, эсвэл гишүүнэ идсэн бол та санаа зовох зүйлгүй болно. Эдгээр хүнс нь шээсний өнгийг улаан болгодог зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагаанаас шалтгаалаад улаавтар болон ягаан шээс ялгардаг. Дараагийн өдөр нь бүх зүйл тодорхой болно. Хэрэв өнгө нь хэвээрээ байвал эмчид хандах хэрэгтэй.

Эмчилгээ: Сүрьеэгийн эмчилгээнд хэрэглэдэг зарим антибиотикууд /Рифадин ба Римактани/ шээсийг улаан болгож хувиргадаг. Шээсний замын халдварыг эмчлэхэд хэрэглэдэг феназопиридин, мөнсенна агуулсан хоруу чанар нь ягаан өнгөтэй болох нэг шалтгаан байж болно.
Цусан дахь шээс нь шээсний замын халдвар, бөөрний өвчин, хорт хавдар, хавдар, давсаг, бөөрний чулуу зэрэг өвчний шинж тэмдэг байж болно. Тиймээс та эмчид хандана уу. Маш ховор тохиолдолд эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед шээсний өгнө улаан болдог ажээ.

Ногоон ба хөх
Энэ өнгийг хараад та шоконд орж магадгүй, гэвч маш ховор тохиолдолд ногоон болон хөх өнгөтэй болдог байна. Одоо ямар шалтгаантай болохыг мэдэж аваарай. Хоол хүнс: Химийн будагтай хүнс, эсвэл аспараг идсэн тохиолдолд санаа зовох зүйлгүй аж. Энэ үед 1-2 хоногийн дараа хэвийн байдалдаа орно.
Эмчилгээ: Зарим эм (Amitriptyline, Indomethacin, Propofol) нь өнгө өөрчлөгдөх шалтгаан болдог. Анхаар: Хэрэв та дээр дурьдсан зүйлсийг хэрэглээгүй бол эмчид хандах хэрэгтэй. Ногоон өнгө нь шээсэн дахь Pseudomonas бактерийн улмаас ховор тохиололд ийм шинж тэмдэг илэрдэг. Энэ нь бөөрний чулуу үүсгэх шалтаан болдог ажээ.

Бор өнгө
Хэрэв таны шээс хүрэн өнгөтэй гарвал шингэн алдалтын шинж тэмдэг байж магадгүй юм. Мөн буурцаг, гишүүнээс болж өнгө нь өөрчлөгдөж болох бөгөөд шингэн зүйл сайн уувал хэвийн байдалдаа эргэж орно. Ус уусны дараа өнгө хэвээр байвал элэг болон бөөр хэвийн бус байгааг илтгэнэ. Анхаар: Хэрэв таны шээс хүрэн өнгөтэй хэвлийгээр өвдөх, тууралт гарах, таталт өгвөл генетикийн нөлөөнөөс шалтгаалах өндөр магадлалтай аж. Эмчид хандах хэрэгтэй юм.
Хөөсөрхөг болон Хийжүүлсэн
Хэт хүчтэй даралтаар хурдтай шээснээс болж хөөсрөх нь хэвийн зүйл юм. Харин хэвийн хэмнэлтэй зөөлөн даралтаар шээхэд хөөсрөх үзэгдэл нь олон удаа давтагдвал та эмчид хандах нь зүйтэй юм. Хөөс болон хийжүүлсэн мэт шинж тэмдэг үзэгдэх нь бөөрний үйл ажиллагаа хэвийн бус шээсэнд уураг агуулагдаж байгаагийн илрэл юм.

Тунгалаг өнгө
Хэрэв таны шээс өнгөгүй тунгалаг байвал та хэт их ус ууж байгаагийн шинж тэмдэг юм. Энэ нь зарим эрсдэлийг үүсгэдэг бөгөөд энэ нь таны бие дэх давсны хэмжээг хамгийн ихээр бууруулдаг. Таны биеийн химийн тэнцвэргүй байдлыг үүсгэж болох учир тохирох хэмжээгээр уух нь зүйтэй.
Цайвар шар, тод шар, хар шар
Эдгээр өнгө нь санаа зовох зүйлгүй гэсэн үг юм. Хамгийн гол нь таны шээс нь алтлаг өнгөтэй байх ёстой. Цайвар шар нь бие дэх шингэний хэмжээний доод болон дээд хэмжээний хоорондох тэнцвэрийг харуулдаг. Илүү их концентрацитай шээс нь илүү их ус хэрэгтэй гэсэн шинж тэмдэг юм. Энгийн нэг алтан дүрмийг санаж яваарай: хэрэв шээс нимбэг шиг өнгөтэй байвал таны бие сайн байна.
