Categories
Uncategorized

Багваахай цэцгийн навчны болон үндэсний цай нь олон өвчнийг анагаагаад зогсохгүй хавдрын эсийг ч үхүүлэх чадалтай ХАДГАЛААД АВААРАЙ

БАГВААХАЙ ЦЭЦГИЙН НАВЧНЫ ЦАЙ

Ургамлын гашуун бодис, чолин, инулин, кали, магнезм, фосфор, Витамин А, Витамин В2, Витамин С агууламжтай.

Хэрэглэх заавар: 2 амны жижиг халбага навч 250-300г буцалсан халуун усанд хийн таглаад 15-20 минут хандлан шүүж ууна. Өдөрт 3 удаа ийнхүү бэлтгэн уух ба энэхүү сувиллыг 6-8 долоо хоногийн турш тасралтгүй хийнэ.

Багваахай цэцгийн үр нөлөө:

Ходоодны өвчлөл, хоолны дуршилгүй буурах, гэдэс дүүрэх базлах

Ханиалга бронхид болон халуурах,

Бөөрний элсэнцэр, чулуу, хаван хөөх Шулуун гэдэснээс цус гарах эмгэг

Элэг болон цөсний хөнгөн дунд зэргийн өвдөлтийн үед өвчин намдаах үйлчилгээтэй.

Төрөл бүрийн харшил арьсны өвчлөлүүд, хэрх, тулай болон үе мөчний өвчлөл

Толгой таллаж өвдөх мигрен

Цэвэршилтийн үеийн өвчлөлүүдэд ууж хэрэглэнэ.

Хавар болон намрын улиралд ядаргаа тайлах, цус цэвэрлэх сувилал хийх онцгой сайн үр дүнтэй.

БАГВААХАЙ ЦЭЦГИЙН ҮНДЭСНИЙ ЦАЙ

Найрлага: Инулин, ургамлын гашуун бодис, таннин, эрдэс давс, эфирийн тос, амин дэм Д, сахар, тос, чолин

Үр нөлөө:

Элэг, цөсний хүүдийн өвчлөлүүд, нойр булчирхай, тулай, хэрх, таргалалт, шохойжилт, цусны өвчин, сахрын шижин өвчин болон бодисын солилцооны бүх төрлийн өвчнүүдэд хэрэглэнэ.

Хоол боловруулах эрхтэнүүдийн дааврын булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлж өгдөг.

Цэр ховхолж уушгийг цэвэрлэх үйлчилгээтэй.

Бөөрний үйл ажиллагааг сэргээн жижиг чулуу элсэнцэрийг гадагшлуулж, хаванг хөөн цусны даралт буулгана. Цусыг маш сайн шингэлж цэвэрлэх үйлчилгээтэй.

Үе мөчний уян хатан чанарыг сайжруулна.

Хэрэглэх заавар: 1 амны жижиг халбага хатаасан навч 1 амны жижиг халбага хатаасан үндэстэй холин 250г буцалсан халуун усанд 10 минут хандлан ууна.

Сувиллын зориулалтаар өдөрт 3 удаа 3-6 долоо хоног тасралтгүй ууж хэрэглэнэ.

Багваахай (Taraxacum) бол олон наст ургамал юм. Удвалынхан овогт багтдаг. Өвслөг урт, хоёр талдаа жад хэлбэрийн урт навчтай. Иймээс олон хэлэнд франц хэлний dent-de-lion буюу “арслангийн шүд” гэсэн утгаас гаралтай нэрээр нэрлэдэг. Багваахайн олонд танигдсан шар цэцэг нь 3-5 см диаметртэй ба тус тусдаа салж ургасан дэлбээ нь 4-20 см урттай байдаг. Дэлбээ нь өдөр нээгдэж, шөнө хумигдаж хураагддаг.

Хэрэглээ, ашиг тус

Энэ цэцэг 3 сая жилийн өмнө Еврази, Хойд Америкт үүссэн гэж үздэг ба хүн төрөлхтөн хоол хүнсэндээ болон эмийн ургамал болгон хэрэглэж байсан баримт байдаг. Эрт дээр үеэс, барагцаалбал 1000 гаруй жилийн өмнөөс Хятад, Грек, Ром зэрэг орнуудад цэцгийг нь хоол хүнсэндээ хэрэглэсээр иржээ. Багваахай цэцгийн навч болон цоморлиг нь Ази, тэр дундаа хятад, солонгос хоолны нэг хэсэг нь болдог.

Багвайхайн үндэс нь аюулгүй, хамгийн өргөн хэрэглэгддэг эмчилгээний ургамлын төрөлд ордог аж. Тиймээс уламжлалт тамиржуулах ургамал ч гэж нэрлэгддэг байна. Бүхий л биеийг тамиржуулах, ялангуяа элэг, цөсний үйл ажиллагааг дэмждэг, цөсний гуурсны хавдалтыг буулгадаг, цөсний чулууг хайлуулахад нэмэртэй гэжээ.

Найрлага

Багваахай нь луувангаас ч илүү бета-каротин агуулсан байдаг. Төмөр болон кальцийн агуулагдах хэмжээ нь бууцайнаас баялаг байх ба та энэ ургамлын навчнаас Витамин B-1, B-2, B-5, B-6, B-12, C, E, P, болон D г авч болох юм байна. Biotin, inositol, potassium, phosphorus, magnesium зэрэг бодисууд ч мөн агуулагддаг аж. Үндэс нь sugar inulin агуулахаас гадна маш олон эмийн найрлаганд оролцдог байна. Энэ ургамлын олон гайхамшигт чанар нь Элэгний C вирусын эсрэг зохистой хооллолтонд зүй ёсоор ордог ажээ.

Багваахайн навч нь их хэмжээний эрдэс бодис, витамин агуулдаг. Ялангуяа Витамин A,C болон K. Мөн Кальци, Калиь Төмөр, Марганц гэх мэт. 1 аяга багваахайн навч нь хүний нэг өдрийн хэрэглээний Витамин А-112%, Витамин С 32%, Витамин К 535%-тай тэнцэх хэмжээний аминдэм агуулдаг байна. Мөн жин хасахад шаардлагатай Н Витамины чухал эх булаг нь юм.

100гр-д агуулагдах хэмжээ

Чийг g 85.60 Илчлэг kcal 45 Илчлэг kJ 188 Уураг g 2.70 Өөх тос g 0.70 үнслэг g 1.80 нүүрс ус g 9.20 эслэг g 3.5 Сахар g 0.71 эрдэс бодис кальц, Ca mg 187 Төмөр, Fe mg 3.10 Магни, Mg mg 36 Фосфор, P mg 66 Кали, K mg 397 Натри, Na mg 76 Цайр, Zn mg 0.41 Зэс, Cu mg 0.171 Мангани, Mn mg 0.342

амин дэм

Амин дэм C, mg 35.0 Тиамин, B-1 mg 0.190 Амин дэм B-6 mg 0.251 Амин дэм A mcg_RAE 508 каротин , alpha mcg 363 Амин дэм E mg 3.44 Амин дэм K mcg 778.4 согтоох бодис , этил g 0.0 кофейн mg 0

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *