Categories
Uncategorized

Цус өтгөрөх шинж тэмдэг, Цус шингэрүүлэх үйлчилгээтэй хоол хүнс ХАДГАЛААД АВААРАЙ

Хүний биеийн цус хэвийн байх нь хамгийн чухал. Гэвч хооллолт, олон төрлийн өвчин, бодисын солилцооны өөрчлөлтөөс шалтгаалан цус өтгөрөх, шингэрэх тохиолдол үүсдэг.

Тухайлбал ковидын дараа цус өтгөрөлт тохиолдож байна. Аспирин зэрэг эмийг ихэвчлэн 6 сар хүртэлх хугацаанд цус шингэлэх зорилгоор хэрэглэдэг ч цээж хорсох зэрэг тааламжгүй байдал үүсгэх талтай.

Харин цус шингэлэх үйлчилгээтэй хүнсийг тохируулан хэрэглэх нь цус шингэлэх төдийгүй биологийн идэвхтэй, эрүүл мэндэд тустай шим бодисыг давхар хэрэглэх боломжийг олгоно. Гэвч эдгээр хүнсийг эмнээс илүү хүчтэй гэж ойлгож болохгүй боловч байнга зөв хэрэглэвэл үр дүнтэй байх боломжтой.

МОНГОЛД ОЛДОЦТОЙ, ЦУС ШИНГЭЛЭГЧ ХҮНС ХООЛ

Турмерик – эрт дээр үеэс уламжлалт анагаах ухаанд өргөн ашиглаж ирсэн хүнс. Турмерикд агуулагддаг фенолт нэгдэл болох куркумин нь цус өтгөрөхийн эсрэг гол үйлчилгээг үзүүлдэг бөгөөд каррины тод шар өнгийг үүсгэдэг.

Цагаан гаа – турмериктай нэг аймгийн ургамал бөгөөд түүнд агуулагдах салицилат нь цус шингэрүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Байгалийн бус гаралтай нийлэг салицилатыг бид аспирин гэж нэрлэдэг. Салицилат олон төрлийн жимс, зарим төрлийн ногоонд бага хэмжээгээр агуулагддаг.

Халуун чинжүү – салицилатын өндөр агууламжтай тул хүчтэй цус шингэлэх үйлчилгээтэй. Цусны эргэлтийг нэмэгдүүлж, цусны эргэлтийн нэмэгдүүлдэг.

Саримс – хоол хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг байгалийн антибиотик, нянгийн эсрэг үйлчилгээтэй хүнсний ногоо. Саримсыг цус шингэрүүлэх үйлчилгээтэй гэж үздэг ч нөлөө нь бага, үйлчилгээ нь богино хугацаатай гэж тэмдэглэсэн байдаг. Гэвч Америкийн өрхийн эмч нарын академиас төлөвлөгөөт мэс засал хийхээс 7-10 хоногийн өмнөөс их хэмжээний саримсны хэрэглээг зогсоохыг зөвлөсөөр байдаг.

Синнамон – кумарин хэмээх цусны бүлэгнэлтийн эсрэг бодис агуулах тул цус шингэлэх үйлчилгээтэй гэж үздэг. Уламжлалт хэрэглээгээр цусны даралтыг бууруулж, үе мөчний зэрэг үрэвсэлт өвчнийг намдаадаг гэдэг.

Гэвч эрсдлийн үнэлгээ хийсэн судалгаагаар синнамонтой талх, цай зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтмол хэрэглэх нь элэг гэмтээх эрсдэлтэй гэж тэмдэглэсэн байдаг.

Цус өтгөрөлт гэж юу вэ?

Цус өтгөрөх нь нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх тос , холестерин ихсэх үйл явц юм. Ихэвчлэн зуурамтгай чанар болон нягтралыг цус өтгөрөх гэж нэрлэдэг.

Жишээ нь: дулаан цаг агаарын нөхцөлд их хөлрөх, бие шингэний дутагдалд орох үед цусны гематокрит ихэссэнээс зовиур мэдэрч эхлэх ба энэ үед гемоглобин, цусны улаан эсүүд болон цусны бусад бүрэлдэхүүн хэсгүүдийн хэмжээ тогтвортой байдлаас хэлбэлзэнэ.

Цус өтгөрөх олон хүчин зүйл

-Чихрийн шижин

-Таргалалт

Хорт хавдар

Уургийн дутагдал

Атеросклероз

Амьдралын буруу хэв маяг

Цусны өвчин

Зүрхний мэс засал хийлгэж, хиймэл хавхлага тавиулах

Аутоиммун өвчин

Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл

Илэрч болох шинж тэмдгүүд:

Толгой эргэх/өвдөх

Арьс загатнах

Эрч хүчгүй болох

Амьсгалахад хүндрэл учрах

Хараа муудах

Цусны даралт ихсэх

Яагаад эрүүл мэндэд аюултай вэ?

Цус өтгөрөх нь вен болон артерийн судсанд цусны бүлэгнэл үүсгэж улмаар цусны урсгалд зогсонгошил бий болно.

Цус өтгөрснөөр уушгины эмболизм бий болдог. Цусны бүлэгнэл нь гол гол эрхтнүүдийн судсуудыг бөглөснөөр тухайн эрхтний цусан хангамж багасаж Зүрхний шигдээс, Тархины цус харвалт,Уушгины эмболи зэрэг амь насанд аюул учруулах эрсдэлийг дагуулдаг.

Цусыг хэрхэн шингэрүүлэх вэ?

Хэрвээ танд цус өтгөрөх шинж илэрвэл эрүүл амьдралын хэв маягт дадах /эрүүл хооллолт хөдөлгөөн/ болон цус цэвэршүүлэх эфферент эмчилгээ үр дүнгээ өгнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *