Хүний биеийн дархлаа сулрах үед вирус, нянгийн халдвараар үүсэх томуу томуу төст өвчлөл нэмэгддэг.
Иймд дархлаагаа сайжруулах тэжээллэг хоол хүнс хэрэглэх шаардлагатай. Бидний уламжлалт хүнс болох аарц нь дархлаа сайжруулж ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд онцгой ач холбогдолтой хүнс юм.

Аарц нь махнаас ч илүү уураг агуулдаг.Түүний хуурай бодисын 50 хувь нь уураг байдаг. Ялангуяа Казейн хэмээх үл орлогдох амин хүчлээр баялаг уураг агуулдаг /нянгаас хамгаалах Т-эс бий болоход оролцдог/ бөгөөд цус төлжүүлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах, зарим хорт бодисыг саармагжуулах үйлчилгээтэй.
Мөн С, А, В1, В2, Е, РР аминдэм, Са, Р зэрэг эрдэс бодисыг агуулж байдаг. Халуун аарц ууснаар биеийн дулаан нэмэгддэг. Ингэснээр дархлааны эсүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Халуун аарцанд шар тос нэмснээр А, Д, Е,аминдэмээр баяжуулах боломжтой.

Аарцыг сүрьеэ, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, хөхүүл, бага насны хүүхэд түлхүү хэрэглэх хэрэгтэй. 100 гр аарцанд 23.9 гр уураг, 17 гр тос, 2 гр нүүрс ус, 150 мг кальци агуулдаг. Сүү цагаан идээг хэрэглэхдээ махан хоолноос 2-3 цагийн өмнө, эсвэл дараа нь хэрэглэх нь тохиромжтой.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
Тогоо нэрэхэд гарсан цагаа, буцалгасан айраг, таргийг шүүж аарц бэлтгэнэ. Аарцыг 2 янзаар хийдэг.

Цагааг шүүж хийсэн аарцыг нэрмэлийн аарц, таргийг шүүж хийсэн аарцыг тарагны аарц гэнэ. Нэрмэлийн аарцыг хийхдээ цагааг өөр саванд юүлж 10-12 цаг байлган хөргөнө. Энэ үед уургийн зүйл нь тунгаагдана. Дараа нь даавуун уутанд хийж зөөлөн шахаж шар усыг нь гадагшлуулна.
Үүний дараа аарцны жингийн 30 хувьтай тэнцэх сүү хийж, дахин шүүгээд сэврээнэ. Тарагны аарц хийхдээ шинэ бүрсэн тарагийг зөөлөн гал дээр 30 минут буцалгаад шүүдэг. Бэлэн болсон аарцыг гүзээнд хадгалах ба намар орой бэлтгэн өвлийн турш хадгалан хавар голдуу хэрэглэнэ. Аарцыг чийггүй сэрүүн орчинд хадгална.

Хийхэд амархан гэхдээ яг Монголд байдаг шиг гоё гашуун аарц болохгүй ч амт бол гоё болно.
Шар тос хаяад халуун аарц уух ч гоё шүү тээ Шар тос (Butter ghee) нэрээр хүнсний дэлгүүрийн international тасагт байдаг. Эсвэл хайлмаг хийгээд гарсан шар тосоо хэрэглэж болно.
Амжилт амтархан идээрэй
Жор болон хийх арга:
Урьд нь өрөм загсаах, тараг бүрэх аргууд оруулсан байгаа. Эдгээрийг дарааллан хийгээд бүрсэн таргаараа аарцаа хийсэн ч болно эсвэл дэлгүүрээс органик тараг аваад хийсэн ч болно. Гол нь амтлаагүй шингэлээгүй тараг байх ёстой.

Би бүрсэн таргаараа хийдэг. Ойрлцоогоор 1 л таргаар 200 гр орчим аарц гарна.
Дунд зэргийн саванд таргаа хийгээд зөөлөн гал дээр буцалгана. 20-25 минут байлгаарай. Хутгаж өгөөрэй. Нэлээд их шар сүү гарна. Гаргаад 3,4 давхарласан марлонд хийгээд амыг нь сайн уяад юмнаас дүүжилж шүүнэ. (марло english нэр нь cheese cloth гэдэг. Хүнсний дэлгүүрийн гэр ахиун тасагт байгаа. Эсвэл America Canada-d бол 1$-ийн дэлгүүр мөн Walmart дэлгүүрт байгаа) 24 цаг шүүгээд шалгана.

Зураг оруулсан байгаа доор хараарай. 24 цаг болгоод аарцаа уутанд хийх юм уу хүнсний скочоор (plastic wrap) ороогоод хөлдөөнө. Хэрэгтэй үедээ гаргаад хэрэглэхэд амар байдаг. Чанахдаа хүйтэн усанд маш бага гурил хийж самраад дээрээс нь аарцаа хийн буцалтал нь уустал нь сайн хутгаж өгнө. Тэгээд гаргахаасаа өмнө элсэн чихэр, шар тос юм уу масло хийж хутгана. 😉
Би сүүлд органик тараг аваад аарц хийж үзсэн. Маш бага аарц гарсан. 650 мл organic таргаас 90 гр аарц гарсан. Амт бол маш гоё болсон. Шар сүүгээ хаяж болохгүй шүү. Ууж болно үсээ угааж болно нүүрээ угааж болно. Эсвэл мөсний саванд хөлдөөгөөд нүүрээ арчиж болно.
Аарцаа амтархан уугаарай.
