Categories
Uncategorized

Цагаан гаа, лемон, зөгийн балтай цайг тогтмол ууж хэвшмэл ямар ч өвчнөөс сэргийлж чадна. НАЙРУУЛАХ ЖОР ХАДГАЛААД АВААРАЙ

Энэхүү цай нь таны цусан дахь өөх тосыг багасгах, илүүдэл жин хасахад нөлөөлөх чадалтай ба гадаадад хийгдсэн судалгаанд жирэмсний үеийн дотор муухай оргих шинж арилгах мөн эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн өвдөлттэй ирдэг хүмүүс хэрэглэхэд өвдөлт намддаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Хийх аргачлал:

2 аяга цайнд орох хэмжээ: Нарийн хэрчсэн 2 зүсэм цагаан гаа, 3 зүсэм лемон, 1 халбага зөгийн бал орно.

Цагаан гаа-г жижиглэн хэрчээд 2 аяга халуун усанд лемонтойгоо хийж хандлаад уухаасаа өмнө зөгийн балаа хийж хутгана.

Хийхэд хялбар, хямд өртөгтэй, үр дүн өндөртэй цайны жор юм шүү.

Хэрэглэх заавар: Өдөр, оройн хоолны хоолны дараах хэрэглэх

Цагаан гаа болон нимбэг нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулахад маш тустай ургамал, жимс юм. Энэ ундааг өглөө бүр өлөн үедээ ууснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн гадагшлахад тусалдаг.

Нимбэг нь С аминдэмийн агууламж өндөртэй учраас дархлаа сайжруулж, ханиад томууг эмчлэхэд тустай. Цагаан гаа нь цусны эргэлтийг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул гар хөл нь даарч, хүйтэн байдаг хүмүүс, мөн бүх төрлийн үрэвсэлт өвчний үеийн эмчилгээнд хэрэглэж болно.

Энэ хоёр дээр зөгийн бал нэмснээр илчлэгийг нэмэгдүүлж, ханиалга, хоолойн өвдөлтийг намдаадаг, мөн бактерийн эсрэг үйлчилгээ маш сайтай. Өглөө бүр үүнийг ууснаар бүх биеийн эрүүл мэндийг дэмждэг.

Нэг удаад тал нимбэгний шүүс, эрхий хурууны 1 үений хэмжээтэй цагаан гаа, нэг цайны халбага зөгийн бал шаардагдана.

Нимбэгээ таллаж, шүүсийг нь шахаж саванд хийгээд дээрээс нь цагаан гаагаа хальсалж, жижиг үрэгчээр үрэх буюу жижиг хэрчээд холино.

Их хэмжээгээр хийх бол блендэрт хийж хутгаж болно. Эсвэл үрсэн цагаан гаагаа ариун марлинд боож, доторх шүүсийг шахаад хийж болно.

Гэхдээ шүүснээс гадна цагаан гаагаа идэх нь бас тустай учраас аль болох бүгдийг нь идэх хэрэгтэй.

Бэлдсэн холимогоо хөргөгчинд хадгалж, өглөө болгон хоолны халбага хэмжээгээр ууж болно.

Хоолны жорын булан”-гийн эхний дугаараар дархлаа дэмжих цагаан гаа, лимонтой цай хэрхэн бэлтгэх жорыг танилцуулж байна. Хоол хүнсээр дамжуулан дархлаагаа дэмжих нь коронавирусээс сэргийлэх аргуудын нэг юм.

Цагаан гааны таны эрүүл мэндэд үзүүлэх ач тус:

Булчин булгарах–дасгал хөдөлгөөний дараа 3 гр цагаан гаа хүнсэндээ хэрэглэснээр булчингийн өвдөлтийг багасгах болно.

Дотор муухайрах–машин, онгоцоор аялах үед болон жирэмсний хордлогын үед дотор муухайрвал цагаан гаа хүнсэндээ хэрэглээд үзэх нь тустай.

Үрэвсэл–аливаа үрэвслийн үед цагаан гаа болон бусад үрэвсэл намдаах хүнс хэрэглэснээр эсийн сэргэлтийг дэмжиж, үрэвсэл буурдаг.

Дархлаа–цагаан гаа нь биеийн дархлааг сайжруулах 2 бүрдлийг өөртөө агуулдаг.

Амьсгалын замын халдвар–цагаан гаа нь вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Байнга хүнсэндээ хэрэглэснээр амьсгалын замаар бактер тээхгүй байх, мөн ханиад томууны үед цэр ховхлох үйлчилгээтэй.

Орц:

цагаан гаа-1 х.х

лимон-2 зүсэм

баахуу цай-1 ш

зөгийн бал-1 х.х

Тайлбар:

х.х–хоолны халбага 15 мл

ц.х–цайны халбага 5 мл

Хийх заавар:

Цагаан гаагаа цайны шүүлтүүрт эсвэл гүцэнд хийнэ. Дээрээс нь лемоноо нэмээд, гүцээ дүүртэл буцалсан халуун ус хийнэ. Зөгийн балаа нэмж, сайтар хутган, цайг 7 минут идээшүүлсний дараа уухад бэлэн болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *