Categories
Uncategorized

Гэр бүлийнхэнээ унтаж байхдаа амаа ангайж байгаа эсэхийг сайтар ажиглаарай ЗААВАЛ УНШААРАЙ

Зарим эцэг эхчүүд бяцхан үрсээ амаа ангайсан байдалтай тайван унтаж байхыг хараад өхөөрддөг. Гэхдээ ингэж унтах нь гэмгүй мэт харагдах ч хүүхдийн эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэж болзошгүй юм. Хүүхэд амаараа амьсгалах нь хэвийн зүйл биш бөгөөд дараах сөрөг үр нөлөөтэй аж.

Бид байгалиасаа хамраараа амьсгалах зохицолтой бөгөөд үүнд хэд хэдэн шалтгаан байдаг.

Бидний хамар амьсгалж буй агаарыг шүүж, хорт бодис, гадны биетээс цэвэрлэдэг.

Хамрын хөндийд агаар чийгшдэг.

Хамар агаарыг бүлээцүүлж, температур нь бидний уушгинд тохирох болно.

Заримдаа амаараа амьсгалах нь хэвийн зүйл (ярих эсвэл биеийн тамирын дасгал хийх гэх мэт) боловч бид ихэнхдээ хамараараа амьсгалахаар биологийн зохицолтой.

Хүүхдийг амаараа амьсгалахад хүргэдэг олон шалтгаан бий. Эдгээр нь хамар битүүрэх (харшил, синусит эсвэл бусад асуудлаас үүдэлтэй), үрэвсэл эсвэл полип гэх мэт янз бүрийн шалтгаан байж болно. Зарим хүүхдүүд бага наснаасаа эхлэн амаараа амьсгалах дадал зуршилтай болдог.

Хэрэв таны хүүхэд амаа ангайж унтаад хэвшсэн бол санаа зовох хэд хэдэн шалтгаан бий. Хүүхдүүд амаараа амьсгалснаар дараах эрүүл мэндийн асуудлууд үүсч болзошгүй.

Нойрны эмгэг

Унтаж байхдаа амаараа амьсгалах зуршил нь нойрон дунд амьсгал тасалдах ноцтой эмгэгийг үүсгэж болзошгүй. Нойрны эмгэгийн үед унтаж байх үед амьсгал тасалдах, хурхирах, хөл үечлэн хөдлөх, нойргүйдэх, эсрэгээрээ өдрийн цагаар хэт нойрмоглох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Нойрны эмгэг нь зүрх, элэг, бодисын солилцооны асуудал үүсгэдэг. Тэр дундаа нойронд амьсгал тасалдах эмгэгийн үед шөнө амьсгал удаан хугацаагаар тасалдаж цусанд хүчилтөрөгчийн хэмжээ байнга багассанаас бие эрхтэнд цусан хангамжийн дутагдал үүсч даралт тогтмол ихсэх, зүрх судасны эмгэг, зүрхний шигдээс, тархинд цус хомсрох, харвалт зэрэг эрсдэлтэй нөхцөл үүсдэг байна.

Ам хуурайших, шүд цоорох

Амаараа амьсгалах үед агаарын урсгал нь уруул, амны хөндийг бүхэлд нь хатааж хуурайшуулна. Үүний үр дүнд аманд байх байгалийн гаралтай бактерийн өөрчлөлт гарч шүд цоорох, буйлны асуудал үүсэх шалтгаан болдог.

Шүд, эрүүний бусад асуудлууд

Амаараа амьсгалах муу зуршил нь шүдний гажиг үүсгэдэг. Үүдэн шүднүүд нь хазагдахаа болих нь мөн л нэг төрлийн гажиг. Энэ нь зөвхөн шүдний ч биш эрүү нүүрний гажиг үүсгэдэг бөгөөд эрүү нь бага, хамар нь томорч харагддаг.

Нүүрний хэлбэрт нөлөөлнө

Амаараа амьсгалснаар хэл хойш татагддаг бөгөөд үүний улмаас нүүрний доод хэсгийг илүү урт болгодог гэдгийг судалгаагаар тогтоосон. Энэ шинж тэмдэг нь 5-аас дээш насны хүүхдүүдэд нэлээд тод илэрдэг байна. Амаараа байнга амьсгалалаад байвал нүүрний хэлбэр хамар хэсгээрээ урагш түрсэн гүдгэр маягийн болдог аж.

Хүүхэд тань унтаж байхдаа амаараа амьсгалж байгааг анзаарсан бол дээрх эрсдэлээс сэргийлж бол мэргэжлийн эмчээс заавар зөвлөгөө аваарай.

үн амаа ангайж унтаж байхдаа авах ёстой хүчилтөрөгчийнхөө 20%-ийг дутуу амьсгалж байдаг.

Багаасаа буруу амьсгалаад сурчихсан хүүхдүүд шүдний гажигтай, бөгтөр, хоолойны махтай болох магадлал их бөгөөд илүү өвчлөмтгий байдаг. Харин буруу амьсгалдаг томчуудын хувьд эрүүний үе, шүдний буруу зуулт үүсэх, толгой өвдөх, шилэн хүзүү хөших зэрэг асуудлууд дагуулна.

Буруу амьсгалдаг хүмүүс яваандаа хурхирдаг болох ба хурхиралт бол цус харвах шалтгааны 70 хувь нь байдаг. Иймээс гэр бүлийхэнээ унтаж байхдаа амаа ангайж байгаа эсэхийг сайтар ажиглаарай. Энэ төрлийн зуршилыг гажиг заслын нарийн мэргэжлийн эмчид үзүүлж эмчлүүлэх боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *