Цус өтгөрөх нь нэг талаас цусны зуурамтгай чанар ихсэх, нөгөө талаас цусны өөх,тос , холестерин ихсэх үйл явц юм. Ихэвчлэн зуурамтгай чанар болон нягтралыг цус өтгөрөх гэж нэрлэдэг.

Өөрөөр хэлбэл цусанд агуулагдах улаан эсийн хэмжээ олширч, нарийхаан судсаар чөлөөтэй урсаад л биеийнхээ бүх хэсгэт очиж тэжээлээ өгөөд л эргэлдэж байх ёстой цус маань тэр үүргээ биелүүлэхэд өтгөн зууралдсан дээрээс нь судасны хананд нь баахан наалдсан нөгөө өөх тоснууд садаа болоод чөлөөтэй урсахад нь хэцүү болно гэсэн үг.
Тэгээд төсөөлөөд бодохоор яавал цус аа бид нар шингэлж чадах бол?

Мэдээж өтгөн болчихсон дотор нь агуулагдаж байгаа дүрс элементүүд нь олширчихсон байгаа юм чинь шингэн хэсгийг нь нэмээд өгвөл цус бас шингэрч болно. Энэ нь усаа хангалттай уугаарай гэсэн үг.
Судасны хананд нь баахан хэрэггүй өөх тос наалдчихсан цус урсахад төвөг үүсгээд байгаа тэр өөх тосыг арилгах хэрэгтэй. Ингэхийн тулд омега3, крил ойл уух хэрэгтэй.

Тэр цусыг шахаж байгаа эрхтэнээ илүү хүчтэйгээр, ядраахгүйгээр шахуулахын тулд зүрхний тэжээл болох Q10-аа уух хэрэгтэй.
Дасгал хийгээд, агаарт сайхан алхаад өгвөл цусанд очих хүчилтөрөгч нэмэгдээд таны толгой өвдөөд байгаа, зүрхээр хатгаад байгаа гэх мэт хүчилтөрөгчийн дутагдалын үед илэрдэг зовиурууд арилна аа л гэсэн үг.

Цус бол хүний хөдөлгөгч хүч юм. Цус эрүүл байх нь тухайн хүнийг илүү залуу бас сайхан харагдуулах нэг нууц. Нас нэмэхийн хэрээр хүний цус өтгөрч бодисын солилцоо удааширдаг. Ингэснээр таргалалт, эрт хөгшрөлт болон бусад дагуул өвчнүүд олширдог. Харин цусаа байнга цэвэрлэж, шингэлж байх нь бүхий л асуудлын гарц юм. Ингээд та бүхэндээ дараах аргуудыг танилцуулж байна
- Нимбэг
Цусаа цэвэрлэхийн тулд 900 гр жүржийн шүүс, 900 гр усан үзмийн шүүс, 200 гр нимбэгний шүүс, хоёр литр буцалгасан устай бэлтгэж тавина. Тэгээд өглөө босоод клизм тавиад туулгагч давс нэг хоолны халбагыг уусгасан нэг стакан ус ууна. Дараа нь саун, душ, ваннад сууж хүчтэй хөлрөх хэрэгтэй. Үүний дараа буцалгасан ус болон жимсний шүүс бүхий дөрвөн литр шингэнээ 30 минут тутамд уусаар дуусгана. Гурван хоног энэ маягаар хоол идэхгүй зөвхөн жимсний шүүс, ус ууна. Ийм цэвэрлэгээг эхний жилд дөрвөн удаа, дараагийн жилд нь нэг удаа хийвэл таны цус маш үр дүнтэй цэвэрлэгдэх болно.

2.Зуун наст
Та зуун настын ханд болон бусад бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэснээр цусны эрүүл мэндээ сахих боломжтой. Зуун наст нь
-Цусыг шингэлж, өтгөрлийг багасгадаг учраас цус харвалт, зүрхний шигдээс тусах магадлалыг бууруулна.
-Цусны хүчилтөрөгчийн агууламжийг сайжруулна.
-Исэлдэлтийн улмаас үүсэх гэмтлээс бие махбодыг хамгаална.

-Бие махбодын хүчилшилтийг бууруулж, хүчил-шүлтийн тэнцвэрт байдлыг хангана.
-Биеийг аминдэм, эрдэс бодис, ургамлын гаралтай шим тэжээлийн бодисуудаар хангана.
-Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, биеийн дархлааг сайжруулна.
-Арьсыг чийгшүүлж, арьсны нөхөн төлжилт, эдгэрэлтийг хурдасгана.
- Хануур, төөнүүр, хануур хорхойн эмчилгээ цус шингэлж, үрэвсэл намдаана

Хүний цус өтгөрснөөр эрүүл мэндийг сэм сэмхэн доройтуулдаг. Хоёр хөлийн эрээн булчин өвдөх, чинэрэх, шөрмөс татах, ууц нуруу, түнх, гуя, өвдөг чинэрч өвдөх, толгой лугшиж өвдөх зэрэг нь цус өтгөрөлтийн хам шинж юм.
Цус өтгөрөх шалтгаан нь хүний тав тух алдагдуулж, даарах, удаан зогсох, хэвтэх зэргээс хөдөлгөөнгүй байдал давамгайлах, нойр, хоолны дэглэм алдагдах, хордлого авах, ханиад хүрэх хоолой өвдөх, хатиг гарах зэрэг олон сөрөг үр дагаваруудтай байдаг.
