Categories
Uncategorized

Тогтоцтой үсний будаг тогтмол хэрэглэх нь хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Байнгын буюу тогтоцтой үсний будаг, үс шулуутгагч хими гэх мэт үс арчилгааны бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын Хойд Каролинагийн Их Сургуулийн судлаачид тогтоожээ.

ТОГТМОЛ ХЭРЭГЛЭЭ НЬ ЭРСДЛИЙГ 9 ХУВИАР НЭМЭГДҮҮЛДЭГ

Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн (NIH) харьяа АНУ-ын Орчны эрүүл ахуй шинжлэх ухааны судалгааны институтээс 2003-2009 оны хооронд явуулсан “Систер судалгаа” буюу “Эгч дүүс судалгаа”-нд оролцсон 35-74 насны 46,709 эмэгтэйг энэ судалгаанд хамруулсан ба судалгаанд хамрагдахын өмнөх жилийн турш байнгын буюу тогтоцтой үсний будаг тогтмол хэрэглэдэг байсан эсэх, хөхний хорт хавдрын эрсдэлтэй хамааралтай эсэхийг шалгаж судалсан байна.

Систер судалгаанд оролцогчидийн гэр бүлд хөхний хорт хавдартай ойр дотны хэн нэгэн байдаг ч өөрсдөө хөхний хорт хавдаргүй хүмүүс юм байна.

Холбоотой ЗурагДагаж судалсан дундаж хугацаа 8.3 жил бөгөөд энэ хугацаанд 2,394 хөхний хорт хавдар илэрчээ.

Судалгаанд бүртгүүлэх үед оролцогчдын 55 хувь нь байнгын /permanent/ үсний будаг хэрэглэдэг гэж хариулсан бөгөөд судалгаанд бүртгүүлэхээс өмнөх жилийн туршид тогтмол үсний будаг хэрэглэдэг байсан хүмүүс тогтмол хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад хөхний хорт хавдар тусах эрсдэл 9 хувь өндөр байжээ.

Судалгааны дүн хар арьст эмэгтэйчүүдэд байнгын үсний будаг хэрэглэдэг хүмүүс хэрэглэдэгггүй хүмүүстэй харьцуулахад хорт хавдрын эрсдэлийг 45% (аюулын зэрэглэл 1.45), цагаан арьст эмэгтэйчүүдийн дунд 7% -иар өссөн (аюулын зэрэглэл 1.07) байдалтай гарчээ.

Мөн үс шулуутгагчийг хэрэглэх нь хөхний хорт хавдрын эрсдэлтэй хамааралтай (аюулын зэрэглэл 1.07) байсан бөгөөд хэрэглэх давтамж нэмэгдэх тусам эрсдэл нэмэгдэж байгаа (хандлага P = 0.02) зүй тогтол ажиглагджээ.

Hair dye and chemical straightener use and breast cancer risk in a large US population of black and white women. Int J Cancer. 2019 Dec 3. doi: 10.1002/ijc.32738 зурган илэрцүүд

Судлаачид “Байнгын үсний будаг ба хавдар хоёрын хоорондын уялдаа холбоог олон жилийн турш судалж ирсэн боловч нэгдмэл үр дүнд хараахан хүрч чадаагүй байсан болно.

Энэ удаагийн судалгаагаар байнгын үсний будаг хэрэглэх нь хөхний хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг хамааралтай болох нь тогтоогдож, эрсдэл нэмэгдэх нөлөө нь Африк гаралтай Америк эмэгтэйчүүдэд илүү хүчтэй, ялангуяа үүнийг их хэрэглэдэг хүмүүст илүү хүчтэй байна” гэж дүгнэжээ.

Энэ судалгаагаар бас нэг анхаарал татахуйц мэдлэг олж авсан нь үсний шулуутгагч хими ашиглах нь хөхний хорт хавдрын эрсдэлтэй холбоотой болох нь тогтоогдсон явдал. 5-8 долоо хоног тутамд үсний засагч хэрэглэдэг эмэгтэйчүүд хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад хөхний хавдар тусах эрсдэл 30% өндөр байсан аж.

Үсний шулуутгагчийн хэрэглээ хөхний хорт хавдрын эрсдэл хамаарал нь Африк болон цагаан арьст эмэгтэйчүүдэд ижил байсан боловч цагаан арьст эмэгтэйчүүдтэй харьцуулахад Африкийн Америк эмэгтэйчүүдэд үсний засалт хэрэглэх нь илүү түгээмэл байдаг аж.

Эмэгтэйчүүд байнгын үсний будаг, үсний засагчийг хэрэглэхээ болих хэрэгтэй юу гэсэн асуултад судлаачид хариулахдаа “Бид хөхний хорт хавдар үүсгэдэг олон хүчин зүйлд өртдөг. Эдгээр химийн бодисыг хэрэглэхээс зайлсхийх нь эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулахад үр нөлоөөтэй байх болно” гэсэн байна.

Эх сурвалж: Hair dye and chemical straightener use and breast cancer risk in a large US population of black and white women. Int J Cancer

Ойдовын Батгэрэл Ph.D

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *