Хөгц нь дэлхийн хамгийн эртний амьд организмын нэг бөгөөд 200 сая жилийн өмнө үүсч цацраг идэвхит бодис, арктикийн мөс, гадаад орон зайд амьдрах тэсвэртэй болсон байдаг.

Хөгц бусдыг аварч, алж чаддаг хэмээдэг нь шинжлэх ухаанаар хэдийнэ батлагдсан томьёо юм. Бид хөгцнөөс пеницеллин тариаг гаргаж авсан бол эртний булшны дотоодод байдаг хөгц эрүүл хүнийг шууд алж байсан тухай Тутонхамуны шарилыг ухагсдаас мэдэж авсан билээ.

Ашигтай хөгц
Японы эрдэмтэн Тошуки Нагукагигийн олж мэдсэнээр хөгц 2000 онд туршилт явуулж, “Physarum polycephalum” хэмээх ашигтай хөгцийг элсэн чихрээс гаргаж авсан.
Аюултай хөгц
Энэ хөгц хаа сайгүй биднийг дагалддаг, угаалгын өрөө, орон сууц, агааржуулалтын цооног, хамгийн хүсэшгүй нь бидний хүнсийг хадгалагч хөргөгчинд амьдардаг.

Хүмүүс нүдэндээ ил бус бүхнийг үл тоомсорлодог аж. Мөөгөнцөр бүх материалыг идэж, бүрхэж бохирдуулан устгахаас гадна хүний биед нэвтрэн орж хортой элемэнтийг ялгаруулах чадвар өндөр байдаг. Өсөлтийн явцад уушиг, гэдэс, арьс зэрэгт нөлөөлдөг хорт бодисыг өөрөөсөө үйлдвэрлэж байдаг.

Тэдний спорууд нь амьсгалын замаар нэвтэрч, бидний дотор “суурьшиж”, бактери, вирусийн оршин тогтнох замыг нээж байршуулж өгдөг. Түүнийг харшил гэх бөгөөд харшилыг үүсгэгч нь бидэнтэй хамт хөгц хэлбэрээр амьдардаг хамгийн хор хөнөөлтэй үр дагавар юм.
Хөгцийн мөөгөнцөр нь ДНХ-ийн бүтцийг устгаж, хорт хавдар үүсгэдэг. Эрдэмтдийн үзэж байгаагаар хөгц болон мөөгөнцөрийн хор нь бие махбодоос бараг арилдаггүй аж.

Хамгийн аюултай тохиолдол нь сүүн бүтээгдэхүүн, загас, самар дээр “үүсч” байгаа (Aspergillus) аспергилийн шар хөгц юм. Энэ нь аюултай хөгцөөс афлатоксины хор ялгардаг бөгөөд биед байнга хуримтлагдаж, ойролцоогоор10 жилийн дараа элэгний хорт хавдар үүсгэх суурийг тавьдаг байна.

Хөргөгч болон талх хадгалдаг савыг долоон хоногт нэг удаа цэвэрлэж, нялх хүүхэдтэй айл угаалгын болон бие засах өрөөний булан тохойг сайтар цэвэрлэж байх ёстой юм.
Хөгц мөөгөнцөр нь мөөгний ангид хамаарагдах нэг эст доод мөөг юм. Хөгц мөөгөнцөр нь бусад организмуудаас ялгарах гурван шинж тэмдэгтэй. Үүнд:

Споруудаар үржинэ.
Мицель маягийн салаасан биетэй
Хлорофилл байхгүй
Хөгц мөөгөнцрүүд хлорофиллгүй учраас бэлэн органик нэгдлүүдээр хооллоно. Хөрс янз бүрийн эдлэл, хүнсний олон төрлийн бүтээгдэхүүний гадаргууд нимгэн хальс байдлаар ургадаг. Нойтон чийгтэй газар, байшингийн хана, булан, бууц тэжээлд элбэг байдаг. Зарим зүйл нь спиртийн эсэлт явуулдаг.

Хөгц мөөгөнцрийн бүтэц
Гиф гэдэг үрт утсыг үүсгэх ба энэ нь цаашаа мөөгхөн буюу мицель болж хувирна. Гиф тус бүр цитоплазм, нэг буюу хэд хэдэн бөөм бүрхүүл хальсаас тогтоно. Хөгц мөөгөнцрийн мицель таславч хамраар зааглагдаагүй байна. Ийм нэг эст хөгц мөөгөнцрийг фикомицет гэнэ.

Мицель нь салаалсан нэг эсээс бүтсэн үзүүртээ зузаарч бөөрөнхий толгойг үүсгэж, түүний дотор спор оршино. Толгой нь гадна талдаа давс бүхий өргөстэй.
