Categories
Uncategorized

Бурхны анагаагч гэгддэг Башир цэцэгний (Гвоздика) ач тус, хэрэглэх заавар ХАДГАЛААД АВААРАЙ

Өдөр бүр 2 ширхгийг зажлахад архаг ангинаас сална.

Хоолой өвдсөн үед зажлахад өвдөхөө больдог.

Хооллохоос 30 минутын өмнө хэдхэн ширхгийг зажлахад, 2 хоногийн дотор гэдэсний цагаан хорхой устгадаг.

1 ширхэг башир буюу хадаасан цэцгэнд, эвгенол, кариофиллен, иланген зэрэг үнэртүүлэгч бодисууд бүхий эфирийн тосны агууламж нь 20% байдаг. Тиймээс, цагаан хорхойноос гадна бие дэх халдварт нянгуудыг /стафилококк, сүрьеэ/ мөн устгах чадвартай байдаг байна.

Амны хөндийн үрэвслүүдийг эмчилдэг. Бохины оронд зажлахад, стоматит, пародонтоз, буйлны үрэвсэл эдгэдэг. Ямар ч ам зайлагчаас илүү, амны эвгүй үнэрийг дардаг бөгөөд дахин үнэр гаргахаас сэргийлдэг хамгийн хямд арга болж өгдөг.

Эвгенолын агууламж нь хорт хавдрыг зогсоох, дахин үүсэхгүй байхад нөлөөлдөг. Энэ нь зохих шинжилгээ судалгаагаар нотлогдсон байдаг бөгөөд хавдрын удамшлын магадлалтай хүмүүс урьдчилан сэргийлэх үүднээс тогтмол хэрэглэж байхыг зөвлөдөг байна.

Бага даралтыг өсгөх үйлчлэл үзүүлдэг. 2 ширхгийг зажлах нь нэг аяга кофе уусантай тэнцдэг. Бага даралтаас шалтгаалдаг сульдалт, толгойн эргэлт, толгойн өвчинг намддаг. Энэхүү 2 ширхэг гвоздика нь, эрч хүчийг сэргээж, бие организмын хамгаалах чадварыг өсгөдөг.

Нойргүйдэлд мөн тустай бөгөөд тайвшруулах үйлчилгээтэй байдаг нь, энэхүү анхилуун үнэрт амтлагчийн агууламж дахь В-ийн төрлийн амин дэмийн үйлчлэлтэй нь холбоотой юм.

Тогоотой сүүтэй цайндаа байнга 1-2 ширхэг хийж уухад цайны үнэр амт, халуун чанар ихэсдэг. Иймд гэр бүлээрээ хэрэглэхийг хүсвэл: Орой унтахаасаа өмнө ахиухан идээ, сүүтэй, айрагны шар тос, цайны хужир, 1 амны халбага арвайн гурилтай, сүүтэй цайндаа бага цайнд 1 ш, их цайнд бол 2 ш хийж уугаад унтаарай. Сэрэхэд маш сайхан амарсан байх болно.

Башир цэцгийн чанарыг шалгахдаа, савтай ус руу хүчтэйхэн шидэхэд цэцэг нь дээшээ босоогоор хөвөх эсвэл савны ёроолд босоо байдлаар тогтож байвал эмчилгээний чанараа алдаагүй, эфирийн тосоо хадгалсан хэвээр байна гэсэн үг аж.

Харин хөндлөн хөвөх нь эфирийн тос нь ууршиж, эмчилгээний чанаргүй болсныг заадаг.

ХОРИГЛОХ ЗААЛТ:

Тухайн ургамлаас харшилдаг бол хэрэглэхгүй.

Сүүн шүд унаагүй эсвэл шүдэлж байгаа үед хэрэглэхгүй.

Өндөр даралттай хүн хэрэглэхгүй.

Баширтан овогт хамаарах энэ цэцэг нь Монгол оронд Алаг башир, Гоё башир, Жавхаалаг башир гэх мэт 5 зүйл бий. Нутгийнхан Хадаасан цэцэг, Согоо суман, Юмдүүжин гэх мэтээр нутгийн хүмүүс нэрлэнэ.

Хөвсгөл, Хэнтий, Ховд, Говь- Алтай, Монгол Дагуур, Хянган, Монгол Алтай, Дорнод Монгол, Дундговь, Төв аймгийн нутгаар тархаж тэгш тал газар, хайргархаг хээржүү газар ургадаг олон наст өвслөг ургамал.

Үндэс нь бүдүүн, түүнээс цэцэгт олон иш гардаг. Иш нь 10-35 сантиметр өндөр, эгц босоо, салаархаг, навч руугаа богино, хатуу үсэнцэртэй эсвэл нүцгэн ургана. Навч нь 3-5 сантиметр урт, 2-7 миллиметр өргөн, нарийн шугамархуу хурц. 7-8 дугаар сард цэцэглэж үрлэнэ.

Цэцгийн дээд тал нь улаан ягаан, доод тал нь ногоовтор, захаараа шүдлэг хэлбэртэй. Цэцгийн гадна талын хайрс шөвөг адил шовх үзүүртэй. Алаг башир, Жавхаалаг башир нь эмийн гоц ашигтай ургамалд тооцогдоно.

Флавонойд, сапонин, алкалиод, С аминдэм, кумарин агуулсан байдаг. Эмэгтэйчүүдийн энэлгэн өвтгөхөд тустай. Нярайлсны дараа эхэс шавхарга гадагшлуулах, эндсэн хүүхдийг гаргах, шээс хаагдах, шээсний сүвийн халуун үрэвсэл,

өндгөвчний цэврүү, цустай шээх, шээсний сүвэнд чулуу үүсэх, хаван, биений юм хаагдах, хорт хавдар, нүдэнд цагаа унах, шулуун гэдэсний хорт хавдар зэрэг өвчнийг засахад сайн.

Аргаль, янгир зэрэг шархадсан ан амьтад Башир цэцгийг ихээр идэж хооллон цусаа тогтоодог болохыг анчид ажиглаж мэджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *