ЗӨВ АМЬСГАЛ-УРТ НАСЛАХ ҮНДЭС
Амьсгалаа авахдаа цээж хөдөлж байна уу? Эсхүл гэдэс, хэвлий хөдөлж байна уу? ажиглаарай. Хэрэв ингэж ажиглаж чадахгүй байгаа бол 1 гараа цээжин дээрээ, нөгөө гараа хэвлий дээрээ тавиад амьсгалахад цээж, хэвлийн аль нь хөдөлж байгааг мэдэж болно.

Цээж хөдөлж байвал буруу амьсгалж байнаа гэсэн үг шүү.
Ингэж амьсгалвал уушигныхаа 30 хувийг л ашиглаж байгаа юм.
Харин ХЭВЛИЙ хөдөлж байвал ЗӨВ АМЬСГАЛЖ байна.
ХЭВЛИЙ- гээрээ амьсгалах үед бид нар уушигныхаа 80 хувийг ашигладаг.

ЗӨВ АМЬСГАЛЖ сурснаар: Уушигны багтаамж 30 хувиас 80 хувь болж нэмэгдэнэ.
Зөв амьсгалан, удаан аажуухан амьсгалаа гаргаснаар амьсгалаараа биеэ хоргүйжүүлж байгаа юм. Хүчилтөрөгчөөр амьсгалан нүүрс хүчлийн хийг ялгаруулдаг.
Сэтгэл санаа амар амгалан болно.

Стресс багасана.
Даралт бууна.
Эрч хүч нэмэгдэнэ.
Булчин сулрана.
Стресс багасна.
Даралт бууна.
Зүрх судасны үйл ажиллагаа эрүүлжинэ.

Нойргүйдлээс ангижрана.
Анхаарал төвлөрөх чадвар нэмэгдэнэ.
Турах гээд байгаа хүмүүс урт гүнээсээ амьсгалвал өөх шатаж турах үйл явц явагдана гэх мэт олон ашиг тус байдаг шүү. Зөв амьсгалахдаа амьсгалаа хамраараа аваад амаараа гаргана.

Энэхүү амьсгалын дасгал нь бас нэгэн төрлийн Иогийг параяама гэдэг бясалгалын дасгал юм.
Бясалгал сонирхдог бол нэг удаад 18~20 удаа, амьсгал дээрээ төвлөрөн 3 сетээр хийхэд болно.
Амьсгал бол амьдрал. Өөрөөр хэлбэл амьсгалаар амьдралаа удирдах боломжтой.

Амьсгалын зөв дасгал хийснээр :
Сэтгэл санааны төлөв байдлыг удирдах.
Биеийн эсэргүүцэл сайжрах.
Зарим эмгэг, зовиурууд илаарших.
Тархины үйл ажиллагаа сэргэж, ой тогтоолт сэтгэн бодох чадвар нэмэгдэх.
Хүнд ажил болон дасгалын дараа биеийн байдал түргэн сэргэх.
Илүү их энерги, тамир орох.

Сэтгэл санаа өөдрөг болсноор амьдрах урам зориг орж амьдралын баяр баясгаланг мэдэрч чаддаг болох.
Дээрхээс харахад амьсгалын дасгал хийж хэвшсэнээр амьдралдаа ямар том өөрчлөлт оруулж болох, өөрийн далд нөөц бололцоог нээж ашигласнаар хүсэж буй зорилгодоо хүрэх алхам илүү амар, хөнгөн болоход тустай болох нь ойлгогдож бгаа бх.

Гол нь зөв дасгал сонгож, түүнийгээ эхний хоёр сарын турш уйгагүй хийж өөрийн өдөр тутмын зуршил, амьдралынхаа нэг хэсэг болгож чадсанаар үр дүнд хүрэх нь гарцаагүй.
Аливаа зүйлийг дадал хэвшил болгоход дунджаар 60 орчим хоног хэрэгтэй гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр шинэ зүйл сурч байгаа бол хоёр сар гүрийхэд нэг л мэдэхэд тэр зүйлээ хийхэд түүртэх юмгүй, хийхгүйгээр байж болохгүй мэт даснаа л гэсэн үг.

Нэмээд хэлэхэд олон хүний хувьд том асуудал болдог залхуурал гээчийг ч бас амьсгалын дасгал хийснээр мартаж болдог шүү…
Намхайдоржийн Цогтмандах
