Categories
Uncategorized

Нэг удаа хөлийн тавхайдаа иллэг хийхэд хорт хавдар зэрэг өвчнөөс сэргийлж, 100 км алхсантай тэнцдэг. Үр дүнтэй иллэг хийх арга ХАДГАЛААД АВААРАЙ

Хөлийн уланд хүний бүх эрхтэн системийн цэг байдаг. Тиймээс хөлийг хүний хоёр дахь зүрх хэмээдэг аж. Хятадын анагаах ухаан олон жилийн түүхтэй, зүү эмчилгээгээрээ алдартай.

Зүү эмчилгээний ходоод, бөөр, элэг дэлүү, давсагны сувгууд нь хөлийн уланд буюу хөлийн хурууны үзүүрт төгсдөг. Хүний бүх эрхтний цэг хөлийн уланд байрладаг. Хөл хүний биеийн жинг тээж, ачаалал үүрдэг тул их ядарч цуцдаг.

Тиймээс хөлөө янз бүрийн хандтай бүлээн усанд оройдоо 5-10 минут дүрээд, дараа нь цусан хангамжийг сайжруулах, хөлийн булчин суллах иллэг хийвэл сайхан амарна. Хөлөө амрааж байвал хөлийн судас бүдүүрэхгүй, хөлийн яснууд үрэвсэхгүй. Голдуу эмэгтэй хүмүүсийн эрхий хурууны үе томрох бөгөөд гутал өмсөхөд холгож өвтгөдөг.

Зарим өвчний үед хөл өвдөх нь мэдэгддэг шүү дээ. Энэ бол эрхтний зовиур хөлдөө мэдрэгдэж буй хэрэг. Жишээ нь, хөлийн дотор талд, шагайн дор эмэгтэй хүний сав, өндгөвчний цэг байдаг. Мөн эрэгтэй хүний төмсөг, үрийн хоолой байх жишээтэй.

Бам бай булчирхайн цэг эрхий болон хоёр дахь хурууны завсарт байрладаг. Хоёр хурууны голд зөөлөн дарж, илэхэд бамбай булчирхайн үйл ажиллагаа сайжирна.

Өдөржин ачаалалтай ажиллаж, стресстэй байхад бамбай булчирхайн шүүрэл ихээр явагддаг. Нийгмийн стресс бухимдал ихтэй энэ үед хүмүүсийн дунд бамбай булчирхай томрох болон бамбай булчирхайн хордлого их байна. Тиймээс хөлний иллэг хийхэд маш сайн нөлөө үзүүлнэ.

Мөн байнга хөлөндөө иллэг хийж заншвал дархлаа сайжирч ханиад томуу болоод элдэв харшилийн гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Нойргүйдэлт, стресс ядаргаа, сэтгэл гутрал, өтгөн хаталт зэрэгт онцгой ач холбогдолтой тул хөлийг хүний 2 дахь зүрх гэж дорно дахины анагаах ухаанд авч үздэг. Бид хөлөөрөө маш олон зүйлийг хийдэг мөртлөө хөлөө хайрлаж хамгаалдаггүй.

Та өөртөө хэрэгтэй үед нь иллэг хийгээд үзээрэй.

Хүмүүс өдөр тутам стресст амархан өртдөг. Ингэж удаан явбал хуримтлагдсан стресс маш аюултай өвчин болдог. Иймд өдөр бүр орой унтахын өмнө хөлдөө иллэг хийж байвал стресс ядаргаанаас болон ирээдүйн хорт хавдраас сэргийлж чадна. Ингээд хамгийн амархан хөлийн иллэгийг зааж өгье.

Их ядарсан хөл өвдөнө. Тиймээс нэн тэргүүнд хөлийг өөрийнхөө гаранд дасгах хэрэгтэй. Үүний тулд хөлийн улыг хэсэг хугацаанд илээрэй. Гараа өсгийнөөс хурууны үзүүр хүртэл урагш явуулахдаа чангавтар атгаж, хойш нь явуулахдаа зөөлөн, жигд илнэ.

Хөлийн хуруу бүрт нэгийг нь ч гомдоолгүй иллэг хийх ёстой. Хурууг зөөлөн чимхээд тал тал тийш нь аяархан хөдөлгөнө. Дараа нь чимхсэн хэвээр өөр лүүгээ зөөлөн татна.

Хөлийн хурууны яснуудын хоорондын зайг тэмтэрч олоод эрхий хуруугаараа зөөлөн зөөлөн дар.

Дунд хурууны харалдаа эрхий хуруугаараа 3 секунд чангавтар дар. Дараа нь хуруугаа үл ялиг доошлуулж арьсан дээр гарсан цайвар толбон дээр ахин 3 секунд дарна. Ийм байдлаар өсгий хүртэл үргэлжлүүлж тавхайг бүхэлд нь цочроож иллэг хийнэ.

Нэг гараараа хөлийг хажуугаас нь атгаж нөгөө гараа дээш харуулан гарынхаа алганы хажуугаар улыг үзүүрээс өсгий хүртэл зөөлөн цохино. Харин хэтэрхий чанга цохиж болохгүй.

Хөлийн хоёр хажууг хурууны үзүүрээс шагай хүртэл дөрвөн хуруугаараа тойрог хөдөлгөөнөөр илнэ.

Эцэст нь хоёр алганы завсраар хөлийг хийж, дээр доороос нь зэрэг зөөлөн илж тайвшруулаарай. Иллэг хийхдээ аятайхан үнэртэй тос хэрэглэж, болж өгвөл чихэнд сонсголонтой сонгодог ая тавиарай.

Түүнчлэн орой бүр хөл амраах шингэн юм уу зориулалтын бүтээгдэхүүн, давс хийсэн халуун бүлээн устай саванд хөлөө 10-15 минут байлгахад хөлийн ул эвэршиж хатуурахгүй, өдрийн ядаргаа бүрэн арилдаг тул маргааш нь та маш сэргэлэн цовоо, өөдрөг, эрч хүчээр дүүрэн байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *