Бөөр өвдсөн үед илрэх 10 шинж тэмдэг

1.Бөөр өвдөхөд хамгийн түрүүнд шээсний өнгө өөрчлөгддөг байна. Ихэвчлэн шээсний өнгө тод шар болж, хурц үнэртэй болно. Ялангуяа өглөөний өлөн үеийн шээсний өнгө илүүтэй өөрчлөгддөг байна.
Хүндэрсэн үед цустай шээс гарч болно.
Цустай шээх: Энэ бол хайхралгүй өнгөрч болохгүй шууд анхаарал хандуулах ёстой шинж тэмдэг юм.

2.Хөөстэй шээс: Бөөр уургийг цуснаас шүүж чадахгүй болсоноор шээсээр уураг гарч, энэ нь шээстэй хөөстэй болсон мэт бидэнд харагддаг.
Энэ бол бөөр нарийн бүтцэндээ буюу түүдэнгэрцэртээ үрэвсэж, хүндэрч байгааг илэрхийлнэ Гэхдээ ердийн үед бага зэрэг шээс хөөсөрч, 2-3 сек болоод арилдгийг санаарай. Шээсний хөөс удаан хугацаагаар л байгаад байвал бөөрний үрэвсэл байна гэж үзэхийг анхаарна уу

- Хавагнах: Таны бие дэх бүх шингэн бөөрөөр дамжин гадагшилж байх ёстой. Бөөр шингэн гадагшлуулж чадахгүй үед биеэр тарж голдуу хөл, шилбэ хавиар хавагнадаг. Мөн нүүр цэлхэрч, гар хавиар бас хавагнадаг.
4.Маш их ядрах: Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед бөөр нь Эритропоэтин хэмээх гормоныг боловсруулдаг бөгөөд энэ нь цусны улаан эсийг хүчилтөрөгч тээвэрлэхэд нь тусалдаг. Бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдах үед энэхүү гормоны хэмжээ мэдэгдэхүйц буурдаг. Энэхүү цусны улаан эсэн дахь өөрчлөлт таны биеийг сульдуулж ядруулдаг.

5.Толгой эргэх болон аливаа зүйлд төвлөрч чадахаа болих: Таны бөөр биеийг тань ядруулахаас гадна хүчилтөрөгчийн дутагдал тархинд бас нөлөөлдөг. Үүнээс болоод таны толгой манарч, төвлөрөхөд хүндрэлтэй байж магадгүй юм. Таны тархин дахь хүчилтөрөгчийн хэмжээ дутагдсанаас шалтгаалж үйл ажиллагаа нь удааширдаг.
Байнга даарах: Бөөрний үрэвсэл болон дутагдлаас болоод биеийн цус багасдаг. Үүнээс болоод өмнө нь даардаггүй байсан биеийн хэсгүүд хүйтэн болж байнга даарах тохиолдол байдаг. Бөөрний халдварт өвчин пиелонефритээс болж халуурах болон даарах тохиолдол байдаг.

6.Арьсан дээгүүр юм туурч загатнах: Энэхүү шинж тэмдгийг харшилтай андуурах нь элбэг байдаг. Гэтэл бие дээгүүр юм туурах нь бөөрний үрэвсэл болон дутагдлын шинж тэмдэг байх тохиолдлууд байдаг байна.
Таны цусан дахь хорт бодис бөөрөөр дамжин гадагшилж чадахгүй ихсэж бөөрний архаг дутагдал болж болох юм. Үүнээс болоод бие загатнаж, бие дээгүүр юм туурдаг. Мөн цусан дахь фосфорын хэмжээ байх ёстой хэмжээнээсээ ихэссэн үед биеийн бүх хэсгээр загатнах шинж тэмдэг илэрдэг.

7.Аманд шүвтэр амтагдах: Бөөрний дутагдал цусан дахь шээсний хэмжээг ихэсгэдэг. Үүнээс болоод аммиак болсон шээс шүлс ялгаруулаад тэр нь амны хөндийг шүвтэр амттай болгодог.
8.Дотор муухайрч бөөлжих: Хэрвээ таны бөөр дутагдалд орж байгаа бол тогтмол дотор муухайрч бөөлжих шинж тэмдэг илрэнэ. Нэг удаа болоод өнгөрөхгүй гэсэн үг. Товчхондоо шээсээр гадагшлах ёстой шингэн жам ёсоороо гарч чадахгүй дотрыг тань муухайруулж бөөлжүүлж байна гэсэн үг.

- Бие зарайж, халуурах
Бөөрний өвчин ихэвчлэн нянгаар үүсгэгдсэн байдаг тул бие бага зэрэг халуурдаг. Бөөрний архаг үрэвсэлт өвчин болох пиелонефрит өвчиний үед халуурах зовиур нь элбэг байдаг Мөн өндөр халуурах нь бөөрний идээт үрэвслийн үед илэрч болно Иймээс та өндөр халуурах зовиур илэрвэл эмчид хандан зөвлөгөө аваарай

- Артерын даралт ихсэх
Бөөрний үрэвслийн үед бөөрнөөс ренин гэх бодис их хэмжээгээр ялгарснаас болж бүх судас хүчтэй агшин артерын даралт ихэсдэг. Бөөрний үрэвсэл ихсэх тусам артерын даралт ихэсдэг. Иймээс таны артерын даралт ихсэж байгаа бол эмчид хандах шаардлагатай.
өөр (kidney) нь хүрэн бор өнгөтэй, шош хэлбэрийн эрхтэн. Насанд хүрсэн хүний бөөр 12см орчим урт, 6см орчим өргөн, 3см орчим зузаан байдаг.

Бөөр нь хэвлийн хөндийн ар хананд байрлах бөгөөд дээд хил нь цээжний 12-р нугалам, доод хил нь нурууны 3-р нугаламын түвшинд байдаг. Гэхдээ зүүн бөөр нь баруун бөөрнөөс 1,5-2,0см дээр байрласан байдаг. Үүний шалтгаан нь баруун бөөрний дээр байрлах элэг баруун бөөрийг шахаж байрласнаас болдог.[1]
Бөөр лүү орж буй артерийн судас (renal artery), гарч буй венийн судас (renal vein), шээс дамжуулах цорго (ureter) бүхий хэсгийг бөөрний үүд (renal sinus) гэнэ.

Бөөрний үүдээр дөнгөж ороход хөндий байх ба уг хөндийг бөөрний тэвш (renal pelvis) гэнэ. Бөөрний тэвш нь бөөрөнд үүссэн шээсийг тосч цуглуулаад улмаар шээс дамжуулах цоргонд дамжуулдаг. Бөөрний тэвш нь бөөрний 2-3 их аяга (major calyces)-аас шээсийг тосч авах ба их аяга нь 2-3 бага аяга (minor calyces)-аас шээсийг тосч авна.
Бөөр нь гадуураа ширхэглэг холбогч эдэн гэртэй байдаг. Бөөрний завсрын эд нь хөвсгөр холбогч эд байх ба үүнээс гадна бөөр нь торлог эд болон торлог эдийн эсээр баялаг. Бөөрийг зүсээд харахад холтослог (cortex) болон тархилаг (medulla) гэсэн хоёр хэсгээс тогтох ба холтослог нь бараан хүрэн өнгөтэй харин тархилаг нь арай цайвар өнгөтэй харагддаг байна.

Тархилаг нь 8-12 ширхэг пирамид (renal pyramid) хэлбэрийн бүтцээс тогтсон байх ба пирамидын суурь нь холтослог руугаа, орой нь бөөрний үүд рүү харж байрладаг.
Пирамидын оройг бөөрний хөхлөг (renal papilla) гэх бөгөөд хөхлөгийн үзүүр дэхь бичил сүвээр бага аяга руу шээс шүүрч байдаг. Пирамидын хоорондох завсрын эдийг бөөрний багана (renal column) гэж нэрлэдэг. Бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж нь нефрон (nephron) юм. Нефрон нь цусыг шүүж шээс үүсгэх үүргийг гүйцэтгэдэг ба хоёр бөөр тус бүр 1 сая орчим нефроноос тогтдог байна.[1]

Бүтэц
Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм . Бөөр нь нэг минутад 90мл литр цуснаас дээш цус шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явцад бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг. Харин хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. Бөөр нь шош хэлбэрийн бүтэцтэй нурууны нугламтай ойрхон хэвлийн хойд хөндийн хэсэгт Th12–>L3 ийн түвшинд байрлах ба баруун бөөр зүүнээсээ бага зэрэг доор байрладаг.
Хоёр бөөр нь 10±1 урттай , 6,5±1өргөнтэй , 3±0,5 зузаантай байх ба хавиргануудаар хамгаалагдан байрладаг юм. Бөөрний дээд туйлд өөхөн эд хамгаалах бүрхүүл үүсгэж шигтгэгдэж байрлах ба үүнд адренал булчирхай байна. Дунд хэсгийг бөөрний зах ирмэгийг эгц цууралтат хотгор бүтэц бүрдүүлэх ба үүнийг Hilum гэнэ. Үүгээр бөөрний цусны судал мэдрэлийн ширхэгүүд явах ба юүлүүр хэлбэрийн тэвшинцэр байрална, үүнийг бөөрний тэвшинцэр гэнэ.

Капсул
Бөөрний гадаргуу нь холбогч эдэн бүрхүүлээр бүрхэгдсэн байна. Capsule нь ялгаатай хоёр хэсгээс тогтоно. Гадар хэсэг нь fibroblast ба collagen ширхэгээс тогтох ба дотор хэсэг нь Myofibroblasts -аас тогтоно. Capsule-ийн дотор хэсгээр Hilum байрлана.
Cortex ба Medulla
Тухайн эрхтэн дахь цусны хэмжээ нь өнгөөр ялгарж харагдана. Ойролцоогоор эргэлдэж буй цусны 90-95% нь cortex хэсэгт байрлана. 5-10% нь medulla хэсэгт байрлана.

Нефрон
Нефрон нь бөөрний бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж юм. Ямар ч хүний бөөрөнд ойролцоогоор 2 сая нефрон байдаг. Нефрон нь шээсийг бий болгох ба гадаад шүүрлийн булчирхайтай ижил төстэй ажилгаагаар зохицуулагддаг. Нефрон ба цуглуулах суваг нь эхэндээ холбоогүй байж байгаад төгсгөл хэсэгтээ холбогддог
Нефроны ерөнхий зохион байгуулалт
Нефрон Гадаргуугийн нефрон 20-30%, Интракортикал нефрон 60-70%-Анхдагч шээс үүсгэнэ. Юкстамедуляр нефрон 10-15%-Шээс өтгөрүүлнэ, БАУМЕН ШУМЛЯНСКИЙН ГЭР нь түүдгэнцэрийн өөр хоорондоо холбогдсон анастмоз бүхий хялгасан судас (40-50 гогцоо) тогтох бөгөөд энэ нь анхдагч шээс үүсгэх үүрэг гүйцэтгэнэ. Энэ нь подоцит , суурин мембран эндотель гэсэн гурван давхрагатай.
Үүрэг
Шээс үүсгэх ба ялгаруулах үйл ажиллагаанд оролцоно
Бөөрний үндсэн үүрэг нь бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүнийг буюу шээг, кератин, шээсний хүчилыг ялгаруулна, Бөөр нь шээс ба хортой бодисыг ялгаруулна.