Монголчууд эрт дээр үеэс зэс аяганд цай ууж ирсэн. Энэ нь эрүүл мэндэд нэн тустай билээ. Дурдвал:

ЖИН ХАСАХАД ТУСТАЙ НӨЛӨӨТЭЙ. Учир нь зэс савнаас ус ууснаар хоол сайн шингэж, ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжирдаг бөгөөд зэс нь өөхийг шатаахад тус болох элемент агуулдаг нь нэн тустай.
БАМБАЙ БУЛЧИРХАЙН ҮРЭВСЛЭЭС СЭРГИЙЛНЭ. Хоолойн өвчлөл болон бамбай булчирхайтай хүн зэс аяганаас ус ууж байх нь нэн тустай.

Зэсээр хийсэн аяганд ус хонуулж уух нь хүний НҮДНИЙ ХАРАА БОЛОН АРЬСАНД ТУСТАЙ. Арьс өнгөлөг болж, нүдний хараа сайжирдаг. Хөгшрөлтийг удаашруулж, залуужуулах шидтэй.
Зэс нь хүний биеийн дархлааг сэргээж, өвдсөн хүнийг хурдан эдгээх, шарх аних явцыг түргэсгэх нөлөөтэй. Зэс аяганаас ус уусанаар ШИНЭ ЭД ЭС НӨХӨН ТӨЛЖИХӨД ТУСТАЙ.

ХАВДАР ТУСАХ ЭРСДЛИЙГ БУУРУУЛНА. Зэсэнд маш хүчтэй үл исэлдүүлэгч агуулагдсан байдаг бөгөөд энэ нь сөрөг эд эсийг үржүүлэхгүй ба хавдар тусах эрсдлийг бууруулахад нөлөөтэй.
Зэс аяганаас уухын олон давуу талуудын нэг нь цусан дахь УЛААН ЦАГААН ЭСИЙГ ЗОХИЦУУЛЖ өгдөг юм. Хүний биеийн ерөнхий дархлаа болоод, эд эсийг сэргээх, сөрөг зүйлийг биеэс ялгаж гаргах гээд олон ашиг тустай.

ӨТГӨН ХАТАЛТААС СЭРГИЙЛНЭ. Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайтар зохицуулж, хүндээр бие засахад хялбар болсоноор гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч, өтгөн хаталтаас сэргийлэх нэн тустай.

Монголчууд эрт дээр үеэс зэсийг эмчилгээний зориулалтаар ашиглаж ирсэн. Зэс эрдэс тогтоох, нян бактерийг устгах нөлөөтэй байдаг.
Мөн эрдэс давсны солилцоог идэвхжүүлж, нойргүйдлийг багасган, төв мэдрэлийн системийг сайжруулан цусан дахь инсулины үйлчилгээ, цагаан эсийн үйл ажиллагааг дээшлүүлдэг аж.
Зэсийг хөхний үрэвсэл, хатуурал, умайн хоргүй хавдар тэргүүтнийг эмчлэх зорилгоор тухайн газар тавьж хэрэглэнэ.

Зэсэн бүслэвч
Энэхүү зэс эдлэл нь нуруу бөөр, эмэгтэйчүүдин савны өвчлөл, түрүү булчирхай, ууц нурууны зөөлөн эдийн гэмтэл, доргилтоос, элэг цөс ходоод, уушгины өвчлөл сүрьеэ, хатгаа, үе мөчний өвчлөлийг анагаах увидастай. Мэс заслын дараах үеийн шархлаан дээр зэс тавьж боовол нягтрал нэвчдэс нь арилна.

Зэс улавч
Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн энэхүү эмчилгээ нь хөлийн улнаас толгойн орой хүртэл бүх төлрийн өвчнийг анагаадаг байжээ.
Хуян, шар усыг тараах, цусны эргэлтийг сайжруулах, ясны сийрэгжилтийг зогсоох, үе мөчний өвчлөл болон түрүү булчирхай, эмэгтэйчүүдийн савны өвчлөл, хавдар, цусны өвчин, үс уналтыг зогсоох зэрэгт сайн.

Зэс бугуйвч
Үе мөчний өвчлөл, хуян шар усыг тараахад зүүж хэрэглэнэ. Мөн биеийн эсэргүүцэл сулрахад зэсний өнгө хувирдаг. Ялангуяа хүүхэд зэс зүүснээр дархлааг сайжруулж хоолой өвдөх шүд цоорох, үс унах зэргээс сэргийлдэг.

Зэс аяга
Зэс аяганд тогтмол хоол хүнс хэрэглэхээс гадна эмчилгээний зориулалтаар ашиглахыг зөвлөж байна. Ходоодны шархлаа болон дотор бүх өвчлөлийн үед бөөрөнхий байцааг буцалгаад шүүсийг нь зэс аяганд хийж хонуулаад өглөө 5-7 цагийн хооронд 30 хоног тогтмол уухад ямар ч дотор өвчний өвчлөлийг нэн дарай эмчилдэг байна.

