Categories
Uncategorized

Үрэвслийн эсрэг, бактерийг устгах, вирусын эсрэг шинж чанарыг агуулдаг байгалийн антибиотик ХАДГАЛААД АВААРАЙ

“Мөнгөний цэцэг” хэмээн бидний нэрлэж заншсан энэхүү цэцгийг бид мөнгө дууддаг, баяжуулдаг гэдэгт үнэн сэтгэлээсээ итгэдэг. Энэ нь ч яахав, үнэхээр тийм л байг.

Үүний зэрэгцээ эмчилгээний маш их ашиг тустай юмаа. Үрэвслийн эсрэг, бактерийг устгах, вирусын эсрэг шинж чанарыг агуулдаг байгалийн антибиотик ажээ.

ЭМЧЛЭХ АРГУУД

• УРУУЛ ДЭЭР ГАРСАН ” ХОМХОЙ”-Г ЭМЧЛЭХ

Хэд хэдэн навчийг шахаж,шүүсийг нь “Хомхой”-н дээр 30 минутын зайтай түрхэнэ. Эсвэл хөвөнд шүүсийг нь шингээж “Хомхой” дээр тавьж, наалддаг лентээр тогтооно. Үр дүн нь асар удахгүй мэдэгдэнэ.

• ҮЕ МӨЧНИЙ ҮРЭВСЭЛИЙГ ЭМЧЛЭХ

10-15 ш навчийг шахаж шүүсийг нь унтахын өмнө өвдөж буй үе мөчөндөө түрхээд унтана.

• “ЦАГААН МАХ ЭРГЭХ” буюу “ГЕМОРРОЙ”-Г ЭМЧЛЭХ

Навчны дагуу дундуур нь зүсч шүүсийг ил гаргаад өвтэй хэсэгт тавина.Үр дүн шууд гайхалтайгаар мэдрэгдэнэ.

• ТҮЛЭГДЭЛТ, ШАРХ, ГЭМТЭЛ, ИДЭЭЛСЭН БУГЛААГ ЭМЧЛЭХ

Навчийг бяцалж каша маягтай болгоод биеийн гэмтсэн хэсэгт тавиад бинтээр бооно.Боолтыг 2-3 цаг тутамд сольж шинээр бооход үр дүнгээ хурдан өгнө.

• ХОДООДНЫ ШАРХ, 12 НУГАЛААТ ГЭДСИЙГ ЭМЧЛЭХ

Өглөө өлөн дээрээ 2 ширхэг навчыг удаан тасралтгүй зажилж идээрэй.

• БӨӨРНИЙ ҮРЭВСЭЛ, ЦИСТИТИЙГ ЭМЧЛЭХ

5 ширхэг навчийг бяцалж нунтаглаад буцалсан халуун 1 аяга усанд хийж, 1 цаг орчим байлгана. Хоол идэхээсээ 15 минутын өмнө 1 хоолны халбагаар өдөрт 3 удаа уухад тусаа өгнө.

• ХООЛОЙНЫ МАХ, АНГИНЫГ ЭМЧЛЭХ

10 ширхэг навчийг бяцалж нунтаглаад 1 аяга усанд найруулна.Уг уусмалаар хоолойгоо өдөрт 3-5 удаа зайлж эмчлэнэ.

• АНХААРУУЛАХ НЬ

Уг ургамал нь өндөр агууламжтай хүнцэл агуулдаг учраас тунг хэтрүүлэх, устай холихгүй дангаар нь уухыг хориглоно!

Орчуулсан: Ц. Ганцэцэг

Мөнгөний модыг гоё ургуулах, хайрлах тусам түрийвч тань зузаардаг гэлцдэг. Тэгвэл хэрхэн сайхан ургуулах талаар бяцхан зөвлөгөө хүргэж байна. Юуны түрүүнд, мөнгөний модыг өргөн хэрнээ гүн биш саванд суулгах нь тохиромжтой байдаг.

Цэцэгний үндэсний систем нь гүн рүүгээ биш дээшээгээ байдаг. Нарны шууд гэрэлд эсвэл хурц нартай цонхон дээр энэ цэцгийг ургуулж болохгүй.

Бага зэрэг сүүдэрлэг, нарны шууд гэрлээс хамгаалсан орчин илүү тохиромжтой.

Тоосгүй навч илүү сайхан мөн гэрэлтэй байдаг нь мөнгөний энергитэй нь ч холбоотой.

Зуны цагт агаарт, эсвэл тагтан дээр байлгасан нь дээр.

Мөнгөний модыг хэд хоноод л нэг байранд нь эргүүлж тавиад байх нь бүх талаасаа жигд ургах нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Дандаа нэг талаараа байгаад байвал тэр тал руугаа илүү ургаж, сүүлдээ тэр тал руугаа хазайна гэсэн үг. Мөн байнга услах шаарддагагүй, дээд хөрс хатаад ирэхийн үед услах хэрэгтэй.

Илүүдэл ус нь модыг өвдөхөд хүргэнэ. Хоносон бүлээн усаар услах хэрэгтэй. Мөнгөний модыг дөрөвдүгээр сараас эхлэн есдүгээр cap хүртэл сардаа нэг удаа бордоорой. Байнга шилжүүлэн суулгах хэрэггүй.

Хоёр жилдээ нэг удаа шилжүүлэхэд болно. Олон дахин шилжүүлэн суулгах нь үндсэнд нь муугаар нөлөөлдөг байна. Боломжтой бол навчин дээрх тоосыг өдөр бүр арчиж байгаарай. Учир нь энэ тоос нь мөнгөний цэцгийг амьсгалахад тээртэй болгодог байна.

Түүнээс гадна тоосгүй навч илүү сайхан мөн гэрэлтэй байдаг нь мөнгөний энергитэй нь ч холбоотой гэнэ. Ингээд сэтгэлээсээ хайрлан ургуулсан цэцэг бүр эзэндээ ээлтэй байж, эзнээ баярлуулдагтай адил мөнгөний мод тань сайхан ургах нь танд л тустай.

Мөнгөний мод “эд баялгийг дуудаад” зогсохгүй эрүүл мэндэд ч тустай
Модноос ялгардаг дэгдэмхий шинж чанар нь вирус, бактер, мөөгөнцрийн өвчнийг эсэргүүцэх чадвартай

2022-02-22 09:31НИЙТЭЛСЭН Р.САЙХАН-УУЛ

FacebookTwitterLinkedInMore

Мөнгөний мод нь зуун настын эмчлэх чанараас доогуур байдаг ч ашигтай шинж чанартай.

Модноос ялгардаг дэгдэмхий шинж чанар нь вирус, бактер, мөөгөнцрийн өвчнийг эсэргүүцэх чадвартай.

Гэрт хэн нэгэн өвчин тусахад ургамал хатаж, навчисаа хаядаг. Харин өвдсөн хүн эдгэрвэл ургамал хүч чадал орж сэргэдэг гайхалтай чадвартай аж.

Шарх, буглаа, зүсэлтэд навчны шүүс, целлюлозыг түрхэж болдог ба ургамлын шүүсийг бүрдүүлдэг бодисууд нь арьсны нөхөн төлжихөд хувь нэмэр оруулж, үрэвслээс урьдчилан сэргийлэх болно.

Булчин, шөрмөс сунах, хөхөрсөн үед навчны целлюлозоос шахан авсан шүүсээр жин тавьж, үрэвслийг арилгаж, өвдөлт намдаадаг үйлчилгээтэй.

Уруул дээрх герпесийг эмчлэх боломжтой. Герпес /хомхой/ гарсан хэсэгт ургамлын шүүсээр 30 минут тутамд арчих хэрэгтэй. Амны хөндийн салст бүрхүүлд оруулахгүй байхыг анхаарна уу.

Тонзиллит, хоолойн үрэвслийн процесст ургамлын 10 навчийг 1 стакан буцалсан усанд бэлтгэсэн тослог уусмалаар зайлж болно. Энэхүү усан уусмалаар өдөрт 5 хүртэл удаа хоолойг зайлна.

Артрит өвчнийг эмчлэх, шавьжинд хазуулсан үрэвслийг арилгахын тулд өвдсөн газруудыг өдөрт хэдэн удаа навчны шүүсээр шавших боломжтой.

Мөнгөний мод нь хурууны хумс, хумсны мөөгөнцрийг эмчлэхэд ашиглаж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *