Categories
Uncategorized

Аюурведад хуруу тус бүр нь гал, агаар, ус, газар шороо, огторгуй гэсэн таван элементтэй холбоотой гэсэн гүн ухаан юм. Энэтхэгийн алдарт “Аюурвед”-ийн аргаар эргэж таргалахгүйгээр турах нууц ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Энэтхэг улсын нэгэн танигдсан уламжлал бол гараараа хооллох явдал юм. Энэ нь сүнслэг итгэл үнэмшилтэй ихээхэн холбоотой байдаг.

Уламжлалт анагаах ухааны систем болох Аюурведа хуруу тус бүр нь гал, агаар, ус, газар шороо, огторгуй гэсэн таван элементтэй холбоотой гэсэн гүн ухаан юм.

Эхний элемент болох шороо нь хамгийн доод суурь буюу энерги үйлдвэрлэгддэг хэсэг юм. Уг хэсэгт үүссэн энерги биед тархахын тулд орон зай хэрэгтэй. Үүнийг огторгуй буюу хамгийн сүүлийн элемент хариуцан гүйцэтгэдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-288-1024x546.png

Энерги үйлдвэрлэх, түгээх үүрэгтэй махбодууд өөрчлөгддөггүй шинж чанартай ба гал, ус, агаар нь хүний биеийн онцлогийг тодорхойлогч махбодууд бөгөөд эдгээр 3 махбод биед ямар харьцаатай байгаагаас шалтгаалаад хүн бүрийн бие, сэтгэл харилцан адилгүй байна гэсэн үг.

This image has an empty alt attribute; its file name is 1-288-1024x546.png

Газар шорооны элементийн тэнцвэргүй байдал нь жин хасах эсвэл жин нэмэх өвчин үүсгэдэг

Огторгуйн элемент тэнцвэргүй бол ярианы эмгэг гэх мэт өвчин үүсгэдэг.

Галын элементийн тэнцвэргүй байдал нь хоол боловсруулалтанд сөргөөр нөлөөлж ходоодны зарим өвчинг бий болгодог.

This image has an empty alt attribute; its file name is 1-288-1024x546.png

Агаарын элементийн тэнцвэргүй байдал нь суулгалт өвчин үүсгэдэг.

Усны элементийн тэнцвэргүй байдал нь цус өтгөрөлт, ханиад, астма зэрэг өвчин үүсгэдэг.

Аюурведа бол хувь хүнд илэрсэн шинж тэмдгийг эмчлэхээс илүүтэйгээр хүнийг бүхэлд нь буюу бие, оюун санаа, мөн чанарыг цогцоор нь эмчилдэг анагаах систем юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-288-1024x546.png

Жишээ нь:

Бий болсон стресс бидний дархлааны системийг устгадаг бөгөөд дархлааны систем гэмтэх үед бид өвчинд илүү өртдөг гэдгийг бүгд мэдэх билээ.

Түүнчлэн бидний оюун санаа тайван байх үед уураг тархи бүх биеэр тархсан бохирдол, хорт бодисыг гадагшлуулж, аз жаргалтай, эрүүл гэсэн мэдрэмжийг төрүүлж байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-288-1024x546.png

Аюурведа нь амьдралыг хувь хүн болон тэдний бие болон орчин хоорондын энерги, мэдээлэл солилцоо гэж хардаг. Бидний орчин үр өгөөжтэй бол бид сэргэнэ. Бидний орчин хортой бол бид өвчилнө.

Түүнчлэн хортой орчноос хэрхэн ангижрах, өөрсдийгөө эрүүл орчноор хэрхэн хүрээлүүлэхийг судлах нь эрүүл мэндэд хамгийн чухал зүйл юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x546.png

Охид бүсгүйчүүд илүүдэл жингээ хаях гэж багагүй тэсвэр тэвчээрийг гаргаж, өөрийгөө зовоодог. Харин хэдэн сарын хугацаанд хүч хөдөлмөрөө зарж, турсан атлаа буцаад таргалж, жин нэмэх нь түгээмэл үзэгдэл билээ. Тэгвэл бид та бүхэндээ эргэж жин нэмэхгүйгээр хэрхэн турах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

1. “Аюурвед”-ийн турах арга

Энэтхэгийн алдарт амьдрах ухаан болох “Аюурвед” нь 5000 гаруй жилийн түүхтэй бөгөөд хүмүүст зөв амьдарч, уужуу тайван байхыг сургамжилдаг. Харин тус ухаанд тураах арга гэж байдаг бөгөөд энэ нь хүмүүсийг биеийн хэлбэрээр нь ангилж, тус тусад нь турах арга, идэх хоолнуудыг зааварлаж өгдөг байна. Хамгийн гол нь энэхүү аргыг ашиглаж турснаар эргэж таргалдаггүй байна. Энэтхэгийн гоолиг биетэй, сайхан бүсгүйчүүдийн гоо сайхны нууц нь “Аюурвед” арга юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x546.png

2. Хүмүүсийн ангилал

“Аюурвед” арга нь тухайн хүний сэтгэл санаа болон эрүүл мэндэд суурилж, тураадаг байна. Хинду лам нар 5000-6000 жилийн тэртээгээс тус аргыг хэрэглэж ирсэн бөгөөд энэ нь тэдний урт насалж, эрүүл амьдарч байсны гол том нууц аж.

Энэ нь хүн бүхэнд ижил үйлчлэх бөгөөд богино хугацаанд тураадаг. Тэд таргалалттай хүнийг энерги, биеийн хэлбэр, онцлог байдлаас нь хамарч, Ус, Гал, Үндэс хэмээн 3 ангилж, үздэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x546.png

1. Ус төрлийн хүмүүс

Ус төрлийн хүмүүс нь яг л салхи шиг хийсч явдаг бөгөөд цусны эргэлт, хоол боловсруулах систем болон дархлаагаа сайжруулах хэрэгтэй.

Онцлог шинж:

Жижиг биеийн бүтэц, ястай

Хурдан хөдөлгөөнтэй

Хоол боловсруулах систем нь тогтвортой бус

Нойргүйддэг

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x546.png

Өтгөн хаталтаас болж шаналдаг

Хөл, гар нь хүйтэн байдаг

Биеийн дулаан нь алдагддаг

Байнгын айдас түгшүүр, уур бухимдал дунд байдаг

Хөлрөлт багатай

Хуурай арьстай

2. Гал төрлийн хүмүүс

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x546.png

Хоол шингээхдээ муу бөгөөд боловсруулж чаддаггүй. Мөн дааврын ялгаралт асуудалтай тул, таргалж эхэлдэг.

Дундаж биеийн бүтэцтэй

Хангалттай хүч чадал, тэсвэртэй

Өлсөж, цангах нь амархан

Цагаан царайтай

Цочромтгой

Хурц ухаантай

Үс нь шаргал эсвэл хүрэн байдаг

Огцом уурладаг

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x546.png

3. Үндэс төрлийн хүмүүс

Хүч чадал ихтэй мэт боловч, хэт хөдөлгөөнгүй байснаас болж таргалж, жин нэмдэг.

Хүчтэй биетэй

Бат бөх шүд, хумс, үстэй

Удаан хөдөлгөөнтэй

Арьс нь зөөлөн

Тухтай тайван унтаж чаддаг

Хоолны дуршил сайн, хоолоо удаан боловсруулдаг

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x546.png

Өглөө сэрэхдээ тааруу

Хоол хүнсгүйгээр сэтгэлээр унаж, шаналдаг

3. Тэдэнд ямар хоол тохирох вэ?

Та дээрх мэдээллээс өөрийнхөө төрлийг мэдэж авсан гэдэгт итгэлтэй байна. Харин одоо та өөрийн онцлогт тохирох хоолыг идэж, турах боломжтой юм. Эдгээр хоол нь таны асуудлыг үгүй хийж, тураах бөгөөд эрч хүчээр тэтгэж, эрүүл мэндэд ч онгой нөлөө үзүүлэх болно.

1. Ус төрлийн хүмүүст зориулсан хоол

Халуун ногоотой хоолыг түлхүү хэрэглээрэй. Харин халуун ногоотой хоол идсэн тохиолдолд хүйтэн ундаа, ус ууж болохгүйг анхаарах хэрэгтэй. Энэ нь таны хоол боловсруулах системийг дэмжиж, уур бухимдлыг намжааж, хуурайшсан арьсыг тань чийгшүүлэх төдийгүй нойргүйдлийг эмчилнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x546.png

Мөн сүү сүүн бүтээгдэхүүн, наранцэцгийн тос, гүнжидийн тос зэргийг өдөр тутамдаа хэрэглэж болно. Үүнээс гадна овъёос, буудайн гурил зэргийг түлхүү хоолондоо идэж, самар, гадил, авокадо, манго, алим, лийр зэрэг жимсээр эрч хүчээ нөхөөрэй. Энэ нь таны эрүүл мэндийг тэтгэж, эрч хүчийг нөхөх бөгөөд хамгийн гол нь жинг бууруулж, богино хугацаанд тураах болно. Хүний бие эрүүл байгаа тохиолдолд хамгийн хурдан жингээ хасч чаддаг гэдгийг бүү мартаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-298-1024x546.png

2. Гал төрлийн хүмүүст зориулсан хоол

Цагаан цуу, бяслаг, тараг болон халуун ногоотой хоолноос татгалзаарай. Үүний оронд сэрүүн чанарын хоол идэж, жингээ хасч болно. Оливын тосоор амталсан ногооны салат, буудайн гурил, будаа, самар, төрөл бүрийн байцаа, хулуу, төмс, амтат чинжүү, улаан лооль, лууван, хүрэн манжин, бууцай зэрэг нь таны дотны нөхөр болж, өдөр тутамдаа эрч хүчийг нөхөх аж. Та эдгээр хоол хүнсийг идсэнээр, өөртөө итгэлтэй аажуу тайван нэгэн болж хувирах төдийгүй жингээ хасч, ахиж хэзээ ч илүүдэл жинтэйгээ зууралдах хэрэг гарахгүй юм.

3. Үндэс төрлийн хүмүүст зориулсан хоол

Чихэртэй, калор ихтэй хоолноос татгалзаж, аль болох эрүүл хооллохыг хичээх хэрэгтэй. Төрөл бүрийн ногоо, жимс болон тахианы махаар хооллож, эрүүл мэнддээ анхаараарай. Чанга махтай, том биетэй тул жин хасах нь бага зэрэг төвөгтэй мэт санагдаж болох ч, эрүүл хооллоод ирмэгц, аажимдаа жин буурч, гоолиг биетэй болж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *