Categories
Uncategorized

Хийморийн сан. Хийморийн сан унших үед юуг бодох вэ? Хийморийн сан даллага ШУУД СОНСОХООР… ХАДГАЛААД АВААРАЙ

Гайхамшигт адист шидийг

Хур мэт өршөөн зохиож

Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд

Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас

Егзөр миний хийморийг дээш босго!

Бурхны хүчээр харын омгийг дарж

Цагаан зүгийг ялуулж

Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе

Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор

Егзөр миний хийморийг дээш босго!

Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!

Гарьд мэт халих хийморийг дээш босго!

Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!

Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр

Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор

Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж

Уулын оргил мэт хийморийг дээш босго!

Хийморийг дээш босгосны баярт шүтэж

Явах, суух явдал мөр өгүүлж

Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд

Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай!

Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж

Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор

Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд

Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!

Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь

Зуны сар мэт арвижиж

Тус амгалангийн цагт

Цэнгэхийн өлзий оршиг!

Ялангуяа миний нас, буян хийгээд

Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд

Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй

Зөндөөн бүтэхийн өлзий оршиг ээ!

Хийморт гэдэг амьд сэрүүн явахад чухал үүрэг гүйцэтгэгч хүчин зүйл юм. Тиймээс хийморын сан тавиулж, хийморь лундаагаа бадраадаг учиртай. Ингээд хийморын сангийн тухай ойлголтыг уншигч танаа хүргэе.

Хийморь гэж юу вэ?

Хүмүүний биед амин хий, дээш гүйгч, доош гүйгч гэх мэт таван хий байдгаас амь баригч хийг эртний дээдсүүд морин дүрсээр илэрхийлжээ. Учир нь бидний сэтгэл бээр амь баригч хийг хөлөглөн бие махбодийн тэргүүтэй олон үйл хөдөлгөөнийг удирдан явуулж байдаг.

Хэрэв а.мь баригч хий хямрах аваас үүн дээр тогтдог сэтгэл хямрах зэрэг сө.рөг үр дагавар бий болно. Амь баригч хий дотроос буяны сэтгэл буюу эерэг таатай сэтгэлийн хөлөг болдог хийг \”хийморь” хэмээмүй.

Хийморь бадарсны ач тус.

Хийморь бадрах гэдэг нь чухамдаа бу.яны сэтгэл буюу сайхан сэтгэлийн суурь болсон хийг чадваржуулахыг хэлнэ. Хийморь лүндаа бадрахын хэрээр амин хий тогтворжиж үүний улмаас а.мь нас ч батжидаг.Тиймээс хийморь лүндаа нь биднийг амьд сэрүүн байхад нэн чухал үүрэг гүйцэтгэгч хүчин зүйл юм.

Хийморь лүндаа бадарснаар биед сүр жавхлан бий болох, хэлэнд өгүүлэхүйн эрдэм чадал бий болох, сэтгэлд баяр баясгалан, цог жавхаа бий болж аз жаргал ирмүй.

Хийморь лүндааг хэрхэн бадраах вэ? Хийморь лүндаа бадрахын гол хүчин зүйл нь сайхан сэтгэл юм. Аль чадлаараа сайхан сэтгэл төрүүлж чадвал хийморь бадарч дээр дурьдсан үр дагаварууд бий болно.

Мөн хийморийн сан уншин өөрийн биеийг төлөөлүүлж бие дэхь таван хийг илэрхийлсэн хийморийн дарцгийг өндөр газарт хийсгэж хийморь лүндаагаа бадраадаг зан үйл бий.

Хийморь доройтсоны х.ор уршиг

Хийморь лүндаа дор.ойт,соноор сэтгэл санаа гу.ниж гут.рах, үүнийгээ дагаад ажил үйлс бүтэмжгүй болох, ялангуяа гадны муу нөлөөнд амархан автах, элдэв хэл ам, хэ.рүүл тэмцэл гарах зэрэг с.өрөг үр дагаварууд илэрдэг ажээ.

Тиймээс хийморлиг байх нь хувь хүнд чухал ач холбогдолтой юм. Хийморь до.ройтох шалтгаан Хийморь до.ройтохын үндсэн шалтгаан нь үдэш шөнөөр сэлгүүцэн хэсэх, ш.алиг зав.хай явдалд автах, ялангуяа элдэв хэл ам, хэ.рүүл тэмцэл хийснээр хийморь лүндаа амархан доройтож үгүй болдог тул үүнээс машид сэрэмжлэх хэрэгтэй.

Хийморийн сан унших үед юуг бодох вэ?

Хийморийн сан унших үед хийморь лүндаа маань бадарч а.мь нас батжих болтугай, сэтгэл санаа өөдрөг байж сансан сэдсэн хамаг үйл хэрэг маань биелэх болтугай, гадны муу нөлөөнд автахгүй байж элдэв хэл ам, хэ.рүүл тэмцэлд үл өртөх хүчин чадлыг олох болтугай, улмаар өөрөө ч хэл ам, хэ.рүүл тэмцэл бүү хийе хэмээн залбираарай.

Ном уншсаны ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд тухайн номонд итгэл үнэмшилтэй байх нь хамгаас чухал байдаг. Тийм учраас энэ номыг унших үед цэвэр ариун сэтгэлтэй байж итгэл үнэмшил, их сүсэг бишрэлийн үүднээс номоо сонсоорой.

Хийморь лүндаа тань мөнхөд бадарч сүр жавхлан, цог хийморийн хутагийг олох болтугай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *