Categories
Uncategorized

Нүүр, гаранд түрхсэн тос ходоодонд орсон хоолноос хурдан цусанд очдог гэнэ. ЭНЭ БОЛ МАШ АЮУЛТАЙ. ЗААВАЛ УНШААРАЙ. ШЭЙРЛЭЖ ТҮГЭЭГЭЭРЭЙ

Бидний нүүрэнд түрхсэн тос, ходоодонд орсон хоол 2 ийн аль нь түрүүлж цусанд очдог вэ? Тэгвэл нүүрэнд түрхсэн тос, ходоодонд орсон хоолноос хурдан бидний цусанд очдог болох нь батлагджээ. Ходоодонд орсон хоол олон шүүлтүүрийг давж цусанд очдог бол, арьсанд түрхсэн бүхэн ямар ч шүүлтүүргүй цусанд очдог байх нь.

Та өөрийн түрхэж байгаа тосоо идэж чадах уу? Өдөр бүр эмнээс илүү тогтмол цагаар идээд байвал юу болох бол. Идэж байгаагаас ялгаагүй зүйл болдог гэвэл та итгэх үү.

Тэнд маш олон химийн орц найрлага байдаг. Энэ нь арьсны түмэн нүхээр дамжин орж шингэж төрөл бүрийн хорт хавдар, харшил, цаашлаад ургийн гажиг генд хүртэл өөрчлөлт оруулдаг байх нь. Аймшигтай биш гэж үү.

This image has an empty alt attribute; its file name is 1-311-1024x576.png

Яагаад сүүлийн үед харшилгүй хүн гэж байхаа байж больсон юм бэ? Дээр үед ийм байсан болов уу.

Энэ бол чимээгүй аюул гоо сайхны бүтээгдэхүүнд тань нуугдсан хор

Яг одоо гоо сайхны бүтээгдэхүүнийхээ найрлагыг уншаарай. Шошго дээр бичигдсэн толгой эргэм эдгээр үгс уг бүтээгдэхүүн ямар ашиг тустай болох аль эсвэл ямар хор хөнөөлтэйг илтгэж байдаг. Зарим хортой бодис агуулсан бүтээгдэхүүн хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг бол, зарим нь дааврын өөрчлөлтийг бий болгодог байна. Тэгвэл ямар найрлагатай бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-311-1024x576.png

Formaldehyde | Формальдегид

Хумсны будаг, бэхжүүлэгч болон зарим төрлийн шампуньд агуулагддаг формальдегид гэх бодис нь канцероген буюу хавдар үүсгэгч хүчин зүйлийг ихээр агуулдаг ба амьсгалын замын өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг байна.

Европын орнуудад формальдегидийг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашиглахыг хуулиар хориглосон бол AНУ-д хумсны бүтээгдэхүүнд агуулагдсан тохиолдолд аюулгүй ч, үсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрэглэхийг хоригложээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-311-1024x576.png

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: хумсны будаг, хумсны бэхжүүлэгч, шампунь

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Formaldehyde; methylene glycol; formalin

Hydroquinone | Гидрохинон

Арьс цайруулах бүтээгдэхүүний орцод ашиглагддаг гидрохинон мөн л хорт хавдар үүсгэгч канцерогенийг агуулдаг. Гэхдээ Европын улс орнуудад нэг хувиас багагүй хэмжээтэй байвал аюулгүйд тооцдог байна. Түүнчлэн жирэмсэн үед болон жирэмслэхээр төлөвлөсөн бол гидрохинонтой бүтээгдэхүүнээс эрс татгалзахыг арьсны эмч Дейл Браулт зөвлөлөө.

This image has an empty alt attribute; its file name is 1-311-1024x576.png

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Арьс цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Hydroquinone

Triclosan | Триклозан

Шүдний оо, гар ариутгагч, нянгийн эсрэг саванд түлхүү ашиглагддаг триклозанийг удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд элэгний хорт хавдар, цаашлаад дааврын ялгаруулалтад нөлөөлснөөр таргалалт үүсдэг байна. Хэдий нянг устгах давуу талтай ч сөрөг тал нь ашиг тусаасаа илүү байгааг Калифорнийн их сургуулиас явуулсан судалгаанд баталжээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-311-1024x576.png

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Шүдний оо, гар ариутгагч, бактерийн эсрэг саван

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Triclosan

Lead | Хар тугалга

Канад, Япон болон Европын орнуудад гоо сайхны бүтээгдэхүүнд хар тугалгыг хэрэглэхийг хуулиар хоригложээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-311-1024x576.png

Хар тугалгад агуулагддаг нейротоксин гэх хорт бодис нь нөхөн үржихүйд сөргөөр нөлөөлдөг төдийгүй их хэмжээгээр хүний биед орсон тохиолдол үхлийн аюулд хүргэх аюултай бодисын нэгээр нэрлэгддэг. АНУ-ын эрүүл мэндийн газраас хийсэн судалгаанд алдартай, борлуулалт өндөртэй 33 нэр төрлийн будган дээр судалгаа хийхэд тэдгээрийн 61 хувиас нь хар тугалга илэрчээ.

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Уруулын будаг

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Lead

This image has an empty alt attribute; its file name is 1-311-1024x576.png

Paraben | Парабен

Бүтээгдэхүүний нaсжилтыг уртасгахад ашиглагддаг парабен нь aрьсанд түрхсэний дараа арьсны гүнд нэвчин орж арьсны хорт хавдар, хөхний хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Түүнчлэн эрчүүд парабентай бүтээгдэхүүнийг удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд эр бэлгийн эс ялгаруулалт мууддаг болох нь батлагджээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-311-1024x576.png

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: нүүрний тос, сүүн шингэн, нүүрний крем

Бүтээгдэхүүн дээрх бичилт: isopropylparaben; isobutylparaben; phenylparaben; benzylparaben; pentylparaben; parahydroxybenzoic acid

Нэрсэн газрын тос | Parrafin wax

Газрын тос түүний хаягдлыг нэрж парафиныг гарган авдаг. Ийнхүү нефть буюу газрын тосны хаягдлаас гаргаж авсан парафиныг нүүрний тос болон сормуусны будаг хийхэд ашигладаг. Парафин агуулсан тос нь нүүрэнд тослог мэдрэмж төрүүлэх ч ямар ч чийг тэжээл өгдөггүй. Тосонд агуулагдах хортой бодис нь тунгалгийн булчирхайд хуримтдаглагдан эргээд арьсанд дээр тууралт үүсгэн батгашилт бий болгодог байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-311-1024x576.png

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Нүүрний тос, сормуусны будаг

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Parrafin wax; Paraffinum Liquidum; Propylene Glycol; Paraffinum Perliquidum; Liquid Paraffin; Liquid Petrolatum; Paraffin Oil

Фталат | Phthalates

Бүтээгдэхүүний үнэрийг удаан хадгалах зорилгоор саван, сүрчиг, биеийн тос зэргийг хийхэд ашигладаг. Фталат нь дотоод шүүрлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, нөхөн үржихүйд сөрөг үр дагавар үзүүлдэг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-311-1024x576.png

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Хөлс дарагч, үнэртэй ус

Бүтээгдэхүүн дээрх бичилт: Phthalates; DEP; DBP

Селениум сульфид |Selenium sulfide

Хүний биед төдийгүй байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг селениум сульфид хагны эсрэг үйлчилгээтэй шампуньд ихээхэн агуулагддаг. АНУ-ийн эрүүл мэндийн газраас нэг хувиас ихгүй хэмжээтэй байвал аюулгүй гэж үзэж байгаа ч, Япон болон Европын орнуудад селениум сульфидийн хэрэглээг хуулиар хоригложээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-311-1024x576.png

Ямар бүтээгдэхүүнд агуулагддаг вэ: Хагны эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн

Бүтээгдэхүүн дээрх бичилт: micronized selenium sulfide гэх мэт.

Tиймээс та аль болох байгалийн гаралтай oрганик бүтээгдэхүүн сонгон хэрэглээрэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-311-1024x576.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *