Categories
Uncategorized

Хүүхдэд ус өгөх нь яагаад чухал вэ? Ямар насны хүүхдэд ямар хэмжээгээр уулгах вэ? Эцэг эхчүүд заавал уншаарай. Хадгалаад аваарай

Ус нь хүний биеийн халуун дулааныг зохицуулдаг. Шээс сайн ялгарч, бөөр өвчлөхгүй, Өтгөн хатахгүй, Дотоод эрхтэн чийгтэй байж хэвийн ажиллана.

Тархи усаар хангалттай байвал ой тогтоолтонд сайн зэрэг олон сайн талтай. Хүүхдэд өдөрт уулгавал зохих шингэний хэмжээ.

1 нас-960мл (5 аяга) 150мл-р

2 нас-1200мл (6 аяга) 150 мл-р

3 нас-1400мл ( 7 аяга) 150 мл-р

4 нас-1600мл ( 8 аяга) 200мл-р

5 нас-1800мл ( 9 аяга) 200мл-р

6 нас-2000мл (10 аяга) 200мл-р

This image has an empty alt attribute; its file name is 1-313-1024x576.png

Хүүхдэд өглөө босонгуут өлөн дээр нь нэг аяга бүлээвтэр ус өгч хэвшүүлээрэй. Хүүхдэд усыг өгөхдөө хоолноос 10-15 минутын өмнө өгөх хэрэгтэй бөгөөд ус уух дургүй байсан ч усыг тогтмол уулгаж сургах хэрэгтэй. Мөн яг орой унтахын өмнө хүүхэд тань ус нэхэж байвал их хэмжээний шингэний дутагдалд орсонтой холбоотой байх магадлалтай!

Хүүхэд тань ус уух дургүй бол дараах зөвлөмжүүдийг туршаад үзээрэй. Байнга шингэн зүйл санал болгох хэрэгтэй./хамгийн сайн шингэн нөхөх зүйл нь ус/

This image has an empty alt attribute; its file name is 1-313-1024x576.png

Олон төрлийн жимс жимсгэнэ, хүнсний ногоо, тараг, үр тариа, шөл зэрэг нь их хэмжээний ус агуулдаг бөгөөд шингэний хэрэглээнд нөлөөлдөг. Гадуур хүүхдүүдтэйгээ гарахдаа заавал шингэн зүйл авч гараарай.

Хүүхдүүдээрээ өөрсдийнх нь хүссэн усны сав, аягыг нь сонгуулж, тэднийг өөрсдөөр нь усаар дүүргүүлж сургах хэрэгтэй. Мөс нимбэг, өргөст хэмх зэргийг нарийн зүсч усанд нь нэмж өгвөл сонирхолыг нь илүү татах болно.

This image has an empty alt attribute; its file name is 1-313-1024x576.png

Ундаа, жүүс, савласан цэвэр ус зэрэг нь зөвхөн амны цангааг тайлах зориулалттай бөгөөд шингэнийг хангалттай нөхөхгүй тийм учраас их хэмжээгээр өгөх нь тохиромжгүй хүүхэддээ буцалгасан эсвэл эрдэсжүүлсэн ус өгч хэвшээрэй.

Хүүхдэд шаардлагатай шингэн уулгах нь тэдний эрүүл мэндэд тустай. Ялангуяа цаг агаар халуун мөн дасгал хөдөлгөөн хийсний дараа тогтмол шингэн зүйл уулгах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-313-1024x576.png

Ерөнхийдөө 4-13 насны хүүхдүүд өдөрт ойролцоогоор 6-8 аяга шингэн уухыг зөвлөдөг бөгөөд харин бага насны хүүхдэд нэг удаадаа харьцангуй бага хэмжээгээр шингэн уулгах хэрэгтэй (жишээлбэл, 4 настай хүүхдэд 150мл бол 4-с дээш насныханд 250 мл).

Хүүхэд хөдөлгөөнтэй байдаг тул хэзээд шингэнээ нөхөж чадахаар усыг бэлэн байлгах

This image has an empty alt attribute; its file name is 1-313-1024x576.png

Өдөрт уух усны заалт

4-8 насны хөвгүүд, охид өдөрт 1.1-1.3 литр

9-13 насны охид өдөрт 1.3-1.5 литр

9-13 насны хөвгүүд хоногт 1.5-1.7 литр шаардагддаг.

Хамгийн сайн шингэн юу вэ?

This image has an empty alt attribute; its file name is 1-313-1024x576.png

Ус бол ундны зүйлсээс хамгийн зөв сонголт бөгөөд нэмэлт илчлэггүйгээр амны цангааг тайлж, шүд хорхойтохоос сэргийлнэ. Хүүхэд хөдөлгөөнтэй байдаг тул хэзээд шингэнээ нөхөж чадахаар усыг бэлэн байлгах.

Иймд тэдний гар хүрэхэд хялбар газар усыг байрлуулахаас гадна нь усаа аяганы талаар аягалж уухыг заах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-313-1024x576.png

Сүү, жимсний шүүс зэрэг бусад ундаа нь шингэн болон бусад шим тэжээлийг өгдөг. Чихэргүй, цэвэр жимсний шүүсийг өдөр бүр өгч болох бөгөөд өдрийн зайлшгүй 5 жимс ногооны хэрэгцээг хангахад тустай.

Жимсний шүүс нь мөн хүүхдийн витамины хэрэгцээг нөхдөг. Гэсэн хэдий ч эдгээр нь маш хүчиллэг бөгөөд байгалийн сахар агуулдаг тул 150 мл-ээс хэтрэхгүй байх ёстой. Хүүхдэд жүүс өгөх хамгийн тохиромжтой цаг нь өдөр байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-313-1024x576.png

Хүүхдээрээ усны сав, аягыг нь сонгуулж, тэднийг өөрсдөөр нь усаар дүүргүүлж сургах хэрэгтэй

Яаж хүүхдэдээ ус уулгадаг болгох вэ?

Эцэг эхчүүд хүүхдүүддээ үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй. Тийм учраас өглөөний цайнаас авахуулаад өдрийн туршид өөрсдөө ус сайн уух нь чухал. Хэрвээ хүүхэд тань ус уух тийм ч дуртай биш байвал, тэдэнд тайван хандаарай.

This image has an empty alt attribute; its file name is 1-313-1024x576.png

Дараах хэд хэдэн зөвлөмжийг хүргэж байна:

-Ус уух дургүй хүүхдэд сонирхолтой хэлбэр дүрстэй соруул өгч, сонирхлыг нь татан, ус уухыг дэмжих

-Хүүхдийг ус уухад дуртай болгохын тулд усанд нь мөс, лайм, лемон, жүрж зэргийг хийж өгөх

-Байнга шингэн зүйл санал болгох хэрэгтэй, ялангуяа цаг агаар бүгчим бол!

This image has an empty alt attribute; its file name is 1-313-1024x576.png

-Гадуур хүүхдүүдтэйгээ гарахдаа заавал шингэн зүйл авч гарахаа бүү мартаарай

-Хүүхдээрээ усны сав, аягыг нь сонгуулж, тэднийг өөрсдөөр нь усаар дүүргүүлж сургах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-313-1024x576.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *