Categories
Uncategorized

Д витамины илүүдэл нь дутагдлаасаа илүү хор уршигтай. Д витаминыг хэтрүүлснээс эрхтэн, системд өөрчлөлт орж, тархи, сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлдөг ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Витамин Д илүүдсэнээр хоолонд дургүй, цочромтгой, тайван бус, хөлрөмтгий, толгой өвдөх, цонхийх, цус багадах, их шээх, жин нэмэхгүй байх зэрэг ерөнхий хордлогын болон витамин Д дуталтай ижил төстэй шинж гардаг учир аминдэмийг нэмж өгөх алдаа гардаг учираас Д витаминыг эмчийн хяналтанд зөв хэрэглэх нь маш чухал юм.

Ямар үед Витамин Д-н илүүдэл болох эрсдэлтэй вэ?

• Хяналтгүй, дур мэдэн хэрэглэх

• Шинжилгээ өгөхгүй, өндөр тунгаар уух

• Удаан хугацаанд замбараагүй хэрэглэх

Анхааруулга:

1.Д витамин хэрэглэж эхлэхээсээ өмнө витамин Д –ийн шинжилгээг өгөх

  1. Мэргэжлийн эмчид үзүүлж, зааврын дагуу өөрт тохирсон тунгаар зөв хэрэглэх

3.Д витамины илүүдэл гарсан тохиолдолд зайлшгүй эмчид хандах

Нэмэлт найрлагагүй, тунгийн зөв савлагаатай, бүртгэлтэй Витамин Д хэрэглэх

Наран шарлага, хэт ягаан туяатай Д аминдэмийг хавсрахгүй байх

Короно вирусын эмчилгээнд витамин Д-г хэрэглэж байгаа. Витамин Д-ийн дутагдалтай бол аливаа халдварт өвчинд өртөх магадлал өндөр хэмээн эмч, эрүүл мэндийн ажилтнууд хэлж байна.

Нар салхинд бага гардаг хүмүүс D-ийн төрлийн витамин дутагдалтай байх нь элбэг тохиолддог аж. Витамин D нь сардина загас, яргай загас, мөөг өндөг, сүү, амуу буудай, элэг, туна загас, маргаринд их хэмжээтэй агуулагдсан байдаг.

Витамин Д дутагдсанаар дараах эмнэл зүйн шинж тэмдгүүд ирдэг байна.

I хөнгөн: Хордлогогүй, хоолонд дургүй болох. Цочимтгой болж нойр алдагдана. Жин нэмэгдэхээ болино. Кальци шээсээр их гарна.

II дунд: Дунд зэрэг хордлого илэрнэ. Хоолонд дургүй болох, бөөлжис цутгах, жин буурах, цусанд кальци ихэсч, фосфор, магни багасах шинж гарна.

III хүнд: Хордлого ихтэй. Зогсолтгүй бөөлжинө. Жин ихээр алдана. Уушгины хатгалгаа, шээсний замын үрэвсэл, зүрхний булчингийн үрэвсэл хавсарна. Биохимийн шинжилгээнд ихээхэн өөрчлөлт гарна.

Гэвч витамин Д илүүдвэл бүр их хор уршигтай байна.

Д витаминыг хэтрүүлж хэрэглэснээс эрхтэн, системд өөрчлөлт орох, тархи, сэтгэн бодох чадварт сөрөг үр дагавартай. Бүр Д витамины илүүдэл гэж өвчин байдаг. Тиймээс л дур мэдэн энэ витаминыг авч хэрэглэж огт болохгүй. 

Д аминдэмийн илүүдлийг эмчид үзүүлж оношлуулж эмчийн хяналтад хордлого тайлах эмчилгээ хийх ба Д-г өгөхийг болон Д аминдэмийн эмчилгээг зогсооно.

Витамин Д илүүдсэнээр хоолонд дургүй, цочромтгой, тайван бус, хөлрөмтгий, толгой өвдөх, цонхийх, цус багадах, их шээх, жин нэмэхгүй байх зэрэг ерөнхий хордлогын болон витамин Д дуталтай ижил төстэй шинж гардаг. Тиймээс аминдэмийг нэмж өгөх алдаа нийтлэг гардаг билээ. Иймд Д аминдэмийг эмчийн хяналтанд зөв хэрэглэх нь маш чухал юм

Дараах тохиолдолд витамин Д-н илүүдэл болох эрсдэлтэй

• Хяналтгүй, дур мэдэн хэрэглэх

• Шинжилгээ өгөхгүй, өндөр тунгаар уух

• Удаан хугацаанд замбараагүй хэрэглэх

• Д аминдэмийг хэт ягаан туяа, шарлагатай хамт хэрэглэх

Сэргийлэхийн тулд:

This image has an empty alt attribute; its file name is 1-319-1024x576.png

1. Хэрэглэж эхлэхээсээ өмнө цусан дахь витамин Д –ийн шинжилгээг өгөх

2. Мэргэжлийн эмчид үзүүлж, зааврын дагуу өөрт тохирсон тунгаар зөв хэрэглэх

3. Илүүдэл гарсан тохиолдолд зайлшгүй эмчид хандах

4. Нэмэлт найрлагагүй, тунгийн зөв савлагаатай, бүртгэлтэй Витамин Д хэрэглэх

This image has an empty alt attribute; its file name is 1-319-1024x576.png

5. Наран шарлага, хэт ягаан туяатай Д аминдэмийг хавсрахгүй байх

6. Аминдэмүүдийг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *