Categories
Uncategorized

Шөрмөс яагаад татдаг вэ? Шөрмөс татах нь биед КАЛИ дутагдсаны шинж. Ямар бүтээгдэхүүн калийгаар баялаг байдаг вэ? ХАДГАЛААД АВААРАЙ

Дасгал хийж байх үед шөрмөс татах нь цөөнгүй. Тэр тусмаа тогтмол өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилт хийдэг тамирчдын дунд элбэг тохиолддог. Тэгвэл бидний хэлж заншсанаар шөрмөс яагаад татдаг талаар товчхон тайлбарлаж өгье.

Халуун орчинд удаан хугацаанд ажиллах, дасгал хөдөлгөөн хийх үед хөлс ихээр ялгарна. Энэ үед хөлсөөр эрдэсээ алдаж байдаг. Хөлсний найрлагад натри, хлор, кали, магни, кальци зэрэг электролит байдаг.

Дунд эрчимтэйгээр дасгал хөдөлгөөн хийхэд 1 цагт 1-3 литр хөлс ялгаруулдаг. Энэ үед 1380-5520мг натри хөлсөөрөө алдаж байдаг. Хүний бие нийт шингэнийхээ 1% -ийг алдахад цангах мэдрэмж үүсдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-336-1024x546.png

Өндөр ачаалалтай бэлтгэл сургуулилт хийдэг тамирчид бэлтгэлийн дараа их цангадаг. Энэ үед цэвэр ус уугаад цангаа гарахгүй байна гэцгээдэг нь электролитоо нөхөж чадахгүй байгаатай холбоотой. Бас бэлтгэл сургуулилтийн үед бидний хэлж заншсанаар шөрмөс татах нь элбэг.

Үнэндээ энэ нь шөрмөс татах бус булчингийн актин миозин уургийн агших сунах үйл явц алдагдаж булчин агшиж чангарч хатуурах үйл явц юм. Булчингийн агших сунах үйл явцад кали, кальцийн оролцоотойгоор явагддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-336-1024x546.png

Иймд алдсан электролитээ нөхөж чадаагүйгээс дээрх шинж илэрдэг. Мөн зүрхний булчин кали дутагдахад мэдрэгээр хүлээж авдаг. Кали дутагдахад зүрхний цохилт олшрох, артерийн даралт хэлбэлзэх шинжүүд илэрдэг.

Хөлсөөр шингэнээ алдах үед зөвхөн ус ууснаар шингэн нөхөгддөггүйг тайлбарлахыг хичээлээ. Энэ үед ус, электролит зохистой харьцаагаар агуулсан шингэн нөхөх давсны уусмал уух нь чухал.

This image has an empty alt attribute; its file name is 1-336-1024x546.png

ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу цайр 1.5мг, кали 157мг, хлорид 458мг, натри 341мг, глюкоз 2.7гр-ийн харьцаатайгаар 1 уутанд савласан “Денк-Электролит” бэлдмэлийг 200мл усанд найруулж нэг удаад ууна. Спортоор хичээллэдэг хүмүүс хоногт 3 удаа хэрэглэнэ.

Хүндэтгэсэн: Цахим Эмч

This image has an empty alt attribute; its file name is 1-336-1024x546.png

Биеийн  хэвийн үйл ажиллагаанд нилээд хэдэн химийн элемент их бага хэмжээгээр оролцож,  байдаг. Тэдгээр химийн элемент дутагдвал ямар нэг эд эрхтний үйл ажиллагаа хямарч олон төрлийн өвчний эхлэл болдог. 

Натри, кали, кальци, фосфор,магни гэх мэт олон химийн элементийг ерөнхийд нь эрдэс  буюу минерал гэж нэрлэх боловч  тухайн бодис юунд хэрэгтэй, яаж түүнийг нөхөх вэ? гэдэг талаар мэдлэгтэй хүн тийм ч олон биш болов уу.

This image has an empty alt attribute; its file name is 1-336-1024x546.png

Бид хүний биед голлох үүрэг бүхий химийн элементүүдийн талаар танилцуулж байна. Манай эхний “зочин” кали.

КАЛИ ГЭЖ ЮУ ВЭ?

Химийн үелэх системийн үндсэн элементийн нэг энэ бодис биед тодорхой хэмжээгээр байж, маш чухал үүргүүдийг гүйцэтгэдэг.

КАЛИ ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?

This image has an empty alt attribute; its file name is 1-336-1024x546.png

Кали биед дараах үүргийг гүйцэтгэдэг:

Мэдрэл, булчингууд үйл ажиллагаагаа гүйцэтгэхэд шаардлагатай натри калийн тэнцвэрт байдлыг хангахад оролцдог.

Зүрхний булчингийн үйл ажиллагааг хэвийн байлгахад чухал үүрэгтэй бодис

Судас, булчин, элэг, бөөр, тархины эд, дотоод шүүрлийн булчирхай болон бусад эрхтний зөөлөн эдийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангахад оролцдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-336-1024x546.png

Калийн тусламжтайгаар  илүүдэл усыг маш түргэн гадагшлуулж шээс ялгаралтыг сайжруулна

Цусны даралтыг бага байлгахад нөлөөлдөг

Бие дэхь Уураг, нүүр усны солилцоог идэвхижүүлэгч болдог

КАЛИ БИЕД ДУТАГДВАЛ ЯАХ ВЭ?

Шөрмөс татах, хурдан ядрах цуцах зэрэг шинж нь бие кали дутагдсаны сонгомол шинжүүдийн нэг юм. Дасгал хийх  зэргээр биеийн хүчний огцом ачаалал авахад шөрмөс татах, булчин зангирах зэрэг шинж тэмдэг илэрдэг нь кали дутагдсаны шинж болохыг анхаар.

This image has an empty alt attribute; its file name is 1-336-1024x546.png

Биед кали дутагдвал зүрхний булчинд бодисын солилцооны хямрал үүсгэх эхлэлийг тавьдаг.

Хэрэв байнга кали дутагдалтай байвал зүрхний булчингийн агших давтамж өөрчлөгдөн  зүрхний хэм алдалт болон бусад өвчнүүд үүсч эхэлдэг.

Кали дутагдалтай холбоотойгоор артерийн даралтын өөрчлөлт гарахаас гадна  янз бүрийн шархлаа өвчнийг үүсгэх аюултай. Тухайлбал ходоод, 12 хуруу гэдэс, умайн хүзүүний шархлаа үүсч болно. Түүнчлэн жирэмслэлт хугацаанаас өмнө таслагдах, арьс хуурайших, сулрах,  гэмтсэн арьсны нөхөн төлжилт удааширах шинжүүд ажиглагддаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-336-1024x546.png

КАЛИГ ХЭРХЭН НӨХӨХ ВЭ?

Ер нь бол  хүн хоногт 2-4 г калийг хоол хүнсээр дамжуулан авч байвал калийн дутагдалд орохгүй. Өөрөөр хэлбэл хүний биед 1 хоногт шаардлагатай кали нь төдий хэмжээтэй байна гэсэн үг.

Дээр бичсэнчлэн биеийн хүчний хэт ачаалал авсан тохиолдолд шөрмөс татах зэрэг шинж илэрвэл кали дутагдсаны шинж. Иймд та хамгийн энгийнээр дасгал, бэлтгэл хийж байхдаа үзэмний шүүс ууж байвал калийн дутагдлаас сэргийлж болно. Учир нь үзэм калийгаар маш баялаг жимснүүдийн нэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-336-1024x546.png

Хэрэв та зүрхний болон бусадэрхтний эмгэгтэй бол эмч өвчний нөхцөл байдлаас шалтгаалан калийн агууламжтай эмийн бодисыг эмчилгээнд хэрэглэдэг.

ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮН КАЛИГААР БАЯЛАГ ВЭ?

Ургамал, хүнсний ногоо, жимс калийгаар маш баялаг байдаг. Талх, төмс, вандуй калийн агууламж өндөртэй. Түүнээс гадна алим, усан үзэм, мандарин жүрж лимон зэрэг цитрусын жимс, киви банана кали ихээр агуулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-336-1024x546.png

Манайхны хамгийн их мэддэг, калийн агууламж өндөртэй жимс бол үзэм. Иймд дээрхи  бүтээгдэхүүнийг тогмол хэрэглэх нь калийн дутагдалд орохоос сэргийлнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-336-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *