Categories
Uncategorized

Хүний сэтгэл санаа, гоо үзэмж хоол унднаас шууд шалтгаалдаг. Юуны мах юунд сайн бэ? Шар будааны ач тус. ЗААВАЛ УНШААРАЙ. ХАДГАЛААД АВААРАЙ

Амьд бие махбодийн оршин тогтнохын vндэс суурь нь хоол тэжээл. Идээ ундааг зөв хэрэглэвэл бие махбодийг тэжээн төлжvvлэх чухал суурь болдог ч буруу хэрэглэвэл бие махбодид vлэмж их хохирол учруулдаг юм.

Монголын уламжлалт анагаах ухаанд идээ ундааг өвчнийг анагаах дөрвөн эрдмийн тэргvvн ерөндгөөр vздэг ч өвчин vvсгэх дөрвөн нөхцлийн гуравдугаарт тавьсаар иржээ.

Идээ ундаа хэдийгээр амьдрахуйд бие махбодийн шим тэжээл болох боловч хvний биед эс шингэснээс шалтгаалан доторын өвчин vvсгэдэг байна. Иймийн учир идээ ундааны зохист хэрэглээгээр махбодийг зохицуулан тамир тэнхээ төлжvvлдгийг монгол анагаах ухаанд хамгаас илvv чухалчлан vзнэ.

This image has an empty alt attribute; its file name is 1-356-1024x546.png

Идээ ундааны туслах ба хорлох ёсыг сайтар мөрдвөл хvний бие махбодийг тэжээн төлжvvлж урт наслуулж, эрvvл саруул амьдруулж чадна.

Хvний сэтгэл санаа, гоо vзэмж хоол унднаас ихээхэн шалтгаалдаг юм шvv дээ. Эрдэмтэд хvний бие махбодид vvсч болох өвчний 60-н хувь нь хоол тэжээлийн замаар vvсгэгддэг буюу буруу хооллосонтой холбоотой байдгийг тогтоожээ. Зөв хооллосон хvн арваас хорин жил илvv урт насалдаг гэнэ. Монголчууд жилийн аль ч улиралд махан хvнсийг өргөн хэрэглэдэг. Бидний өдөр тутам хэрэглэдэг махан бvтээгдэхvvн бие махбодид ямар нөлөө vзvvлдгийг одоо сонирхцгооё.

This image has an empty alt attribute; its file name is 1-356-1024x546.png

Vхрийн мах. Энэ мах нь тослог, амтлаг сэрvvн чанартай. Биеийг шимжvvлэх, хий хавсарсан халууныг дарах бөгөөд жил өнжөөж хэрэглэвэл хий дарах сайн талтай. Шим тэжээлийн хувьд тэгш чанарын, бvлээн байдаг тул голдуу өвөл хаврын улиралд хэрэглэвэл зохимжтой.

This image has an empty alt attribute; its file name is 1-356-1024x546.png

Тэмээний мах. Амтлаг бөгөөд хорыг тайлах, хижгээс сэргийлэх сайн талтай. Тэмээний махыг сайн хэрэглэвэл цээж дvvрэх өвчинг эмнэдэг. Тэмээний яс шээс хаагдсаныг засна. Ялангуяа хавтгайн тосыг хайлуулаад 50 гр усаар даруулж өлөн элгэн дээрээ уувал настай хvний хөл гарын шөрмөс татдаггvй. Тэмээний өөх өрөөл татах өвчин, хорт хавдар зэрэг өвчнийг засна.

Адууны мах. Амтлаг халуун болохоор илчийг vvсгэх, бөөр бэлхvvсний хvйтэн шар усыг арилгах, идээ бээрийг зогсоох хатаах зэрэгт сайн байдаг. Адууны мах халуун чанартай учир царцдаггvй. Хоол хvнсэндээ тvгээмэл хэрэглэдэг хvмvvс цусны даралт, хорт хавдар зэрэг өвчинд барагтай бол өртдөггvй.

This image has an empty alt attribute; its file name is 1-356-1024x546.png

Тураг гөрөөсний мах. Олонх нь амтлаг гашуувтар бөгөөд хөнгөн сэрvvн чанартай. Тамирыг тэнцvvлж хавсарсан халууныг арилгадаг. Бугын хосонд өөхийг нь чихэж шарж идэхэд хорт хавдар vе мөч хөшиж өвдөхөөс сэргийлнэ.

Зэрлэг гахайн мах. Амтлаг, хvнд, тослог тул нойрсуулах алжаал ядаргааг тайлах, хоолонд дурлуулах, дусал хvчийг нэмэх чадалтай хvний биед нэн чухал хэрэгцээтэй амьтан юм. Зэрлэг гахайн цөсийг архиар даруулан уухад шээс хаагдсаныг тавиулна. Мөн цөсний чулууг унагаж, солио өвчнийг эдгээдэг.

This image has an empty alt attribute; its file name is 1-356-1024x546.png

Туулайн мах. Амтлаг гашуун, ширvvн чадалтай энэ мах ходоодны илчлэгийг vvсгэх, хvйтнээр суулгахыг зогсооно. Өндөр настай хvн хэрэглэхэд нэн тохиромжтой. Туулайн мах зvрх, элэг дэлvv, бөөрний өвчнийг анагаах чадалтай.

Тарваганы мах. Тослог, хvнд, бvлээн чанартай тул “чийгийн өвчин, хvйтэн хий, ходоодны өвчин, бөөрний өвчнvvдийг арилгадаг. Хvний бие махбодид нэн хэрэгтэй бодис агуулна. Тарваганы махны өөх гавлын яс, элэг цөс, шvд, давсаг зэргийг эмнэх эмэнд оруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-356-1024x546.png

Чонын мах. Vргэлж идэх амьтны мах биш боловч эмчилгээний зориулалтаар хvнсэнд хэрэглэнэ. Чонын мах хvйтэн хийгээр толгой өвдөхийг намдааж шингээх чадварыг сайжруулан хvч чадварыг сэлбэдэг. Чонын ходоод нь ходоодны хvчил багадсан, хилэн хоолой хавдах, сахуу өвчнийг анагаахaд тустай.

This image has an empty alt attribute; its file name is 1-356-1024x546.png

ШАР БУДААНЫ АЧ ТУС

Шар будаа нь маш эртний үр тарианы төрөлд ордог бөгөөд амуу тарианаас гаргаж авдаг байгалиас цэвэр өөрөөрөө ургаж, газар шорооны хатуу зөөлөнг үл хамааран ургах чадвартай, генийн буюу инженерийн хиймлээр гаргах аргад автаагүй экологийн цэвэр бүтээгдэхүүнд зүй ёсоор тооцогддог. Байнгын эмчилгээнд байдаг хүмүүс өдөрт нэг аяга шар будааны зутан идэхийг бас зөвлөдөг байгаа.

This image has an empty alt attribute; its file name is 1-356-1024x546.png

Шар будаа нь бие дэх хаванг маш сайн хөөдөг нь, уг будааг идсэнээр шингэн хөөж, шээлгэх нь биенд маш сайн нөлөө үзүүлдэг. Мөн ясны сийрэгжилт, арьсны өнгө засах гээд ач тусаараа дэмтэй байдаг байна.

Эрт үеэс шар будааг “Амь аврагч Алтан будаа” хэмээн нэрлэж хүндэтгэн хэрэглэж иржээ. Уг будааг хоол хүнсний хэрэглээнд өргөнөөр хэрэглэх нь бие бялдрын, сэтгэл санааны хувьд хүчтэй болж, бие мах бодийг чангаруулаж, булчингийн үйл ажиллагааг сайжруулдаг. Мөн гэдэсний түгжирэл, ходоодны болон нарийн шулуун “бүдүүн” гэдэсний гүрвэлзэх ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Шар будаа нь уургийн хэрэгтэй болон ашигтай агууламж сайн бегөөд ач тустай амин хүчилүүд агуулагдаж байдаг байна.

This image has an empty alt attribute; its file name is 1-356-1024x546.png

1. Шар будаанд олон витамин агуулагддаг.Үүнд:

– В1 витамин – Архаг ядаргаа, сэтгэл гутралын үед тустай, ой тогтоолтыг дээшлүүлдэг.

– В2, РР витамин – Арьс, үсэнд эерэгээр нөлөөлж, өнгө зүсийг сайжруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-356-1024x546.png

– В5 витамин – Артерийн даралтыг хэвийн болгож, бие галбирыг бэхжүүлдэг.

2. Шар будаа мөн бичил элементээр баялаг

– Төмөр нь цус бүтээх, цусны эргэлтэд амин чухал хэрэгтэй бөгөөд арьсыг цагааруулдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-356-1024x546.png

– Фтор харин шүдийг эрүүл байлгахад тустай. Марганец бодисын солилцоог идэвхжүүлдэг.

– Кремни бол яс, үс, арьсны нэг ёсны “барилгын материал” юм.

– Зэс нь эдүүдийн уян хатан байдалд амин чухал хэрэгцээтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-356-1024x546.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *