Артерийн судасны хананд үзүүлж буй цусны урсгалын хүчийг цусны даралт гэдэг. Өнөөдөр дэлхий дээр 1.5 тэрбум хүн цусны даралт ихсэх зовиуртай амьдарч байна. Ингээд цусны даралт ихсэлтийн талаарх эмчийн зөвлөгөөг та бүхэнд хүргэж байна.

Цусны даралт хэвийн хэмжээнээс дээш байхыг цусны даралт ихсэлт гэж үзэх үү?
Үгүй, Даралт ихсэх өвчний урьдал буюу өмнөх шат гэж байдаг. Энэ нь таны цусны даралт цаашид ихсэж болзошгүй гэдгийг анхааруулж буй дохио юм. Таны агшилтын даралт 129 мм м.у.б, сулралтын даралт 79-85 мм м.у.б байвал даралт ихсэх эрсдэлтэй болохыг харуулдаг.

Хэд байвал цусны даралт ихсэлттэй гэж үзэх вэ?
2018 оны Артерийн Гипертензийн удирдамжаар цусны даралт ихсэлт гэдэг нь сүүлийн 2 долоо хоногийн турш ямар нэгэн даралт буулгах эм уугаагүй үед цусны даралт 130/80 мм м.у.б-тай тэнцүү эсвэл түүнээс дээш байхыг хэлдэг.

Яагаад цусны даралт ихэсдэг юм бэ?
Одоогоор чухам яг юунаас болж цусны даралт ихсээд байгааг эрдэмтэд олж тогтоогүй. Нийт цусны даралт ихсэх өвчний 90% нь бие даасан шалтгаан тодорхойгүй байдлаар тохиолдож байна. Үлдсэн 10% нь мэдрэл, дотоод шүүрэл ба бөөрний эмгэгүүдийн үед хоёрдогч шалтгааны улмаас тохиолддог.

Low blood pressure symptoms: Feeling dizzy and light-headed could …
Цусны даралт ихсэх аюултай юу?
Маш аюултай. Тархины цус харвалт, зүрхний шигдээс, зүрхний дутагдал, бөөрний дутагдал, сохролт, судасны хатуурлын шалтгаан болдог.

Цусны даралт ихсэхэд илрэх шинж тэмдэг юу вэ?
Сонгомол шинж тэмдэг илрэхгүй ч дараах шинж тэмдэг илэрч болно.
Шилэн хүзүү хөших
Нүдний ухархайгаар хатгуулах
Чих шуугих
Толгой өвдөнө

Дотор муухайрна
Нойр муудна
Vital Signs and Symptoms of Low Blood Pressure – The NileWires
Цусны даралт ихсэлтэнд тамхи, таргалалт, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт нөлөөлдөг учир эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлээрэй гэж зөвлөе.

Хуруун дээрхи онцгой цэг.
Энэ цэг нь даралтыг маш хурдан буулгахаас гадна олон төрлийн өвдөлтийг арилгаж хэвийн болгоно.Энэ арга нь цэргийн анагаах ухаанд ашиглагддаг юм.

Энэ нь энгийн эмнэлгээс ялгаатай бөгөөд өвчнийг маш хурдан арилгах,маш хурдан хөл дээр босгох хууль үйлчилэх ёстой байдаг.Онцгой цэг маань дунд хурууны өндгөнд байрладаг ба маш өвчтэй цэг.Түүн дээр 1 мин дарахад бүх өвчин нисэн одно.Даралтаас гадна нурууны өвчин болон бусад өвдөлт арилна.
Хөлөн дэх гайхамшигт цэг.
Энэ цэгийг “Мууг зайлуулагч” хэмээн нэрийддэг.Өдөр тутам 2 хөлдөө 5 минут массаж хийх нь олон өвчин зовлонгоос таныг ангижруулна.Энэ цэг нь хөлний овгор ясны урд байрладаг,өвчтэй цэг.

ДАРАЛТЫГ БУУРУУЛАХ 4 ЭНГИЙН АРГУУД
1. МАССАЖ
Шилэн хүзүүн дээр дарангаа удаан гулсах маягаар массаж хийх
2.УКСУСААР ЖИН ТАВИХ
Хоёр хэсэг даавууг алимны эсвэл ердийн уксусанд норгож хөлийн уланд 5-7 минут байлга.Үр дүн бага байвал давтан хий.

3.Цангис(клюква) жимсний шүүс,зөгийн балтай уух
100 гр шүүсэнд 100 гр зөгийн бал хийж хутган 1 ц/х-аар өдөрт 3 удаа ууна.Архаг даралт ихдэлттэй хүнд тохиромжтой.
4. ЦЭГЭН ДАРАЛТ,ИЛЛЭГ

Долоовор хуруугаар чихний гэдэсний ар дахь хонхорхойд дар.Дараа нь босоо шугамаар эгэмний дунд хавьд ирэхээр доош нь хуруугаа явуул.Хүчтэй дарах шаардлагагүй.2 талдаа 8-10 удаа хийнэ.Массаж хийхээсээ өмнө ба дараа нь даралтаа хэмжиж үр дүнг үзээрэй
