Монголчуудын уламжлалт хоол болох малын гэдэс дотор хүний биед маш олон талын ач холбогдолтой байдаг.

Дотор мах нь уураг, аминдэм, эрдэс бодисын агууламжаар илүү, сайн чанартай байдаг. Элэг, уушиг, зүрх, дэлүү, бөөрийг таван цул гэдэг. Элэг, хэл, зүрх, бөөр их хэмжээний төгс уураг агуулж байдаг. Элэг, зүрх, дэлүү, тархи нь төмөр, фосфороор баялаг тул эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг аж.

Дотор махны эрүүл мэндийн ач холбогдлын талаар малчин монголчууд сайн мэддэг. Ядаргаа тайлахын тулд шинэ хонь гаргаж, гэдэсний шөл уудаг. Тэрчлэн цус багадалттай хүн элэг иднэ, дотор мах, шүүсэн бууз хуушуур залуужуулах шидтэй ч гэж ярьцгаадаг.
Харин дотор мах, таван цулын эрхтнийг нэг их таашаадаггүй байрууныхан сүүлийн үед өөр хандлагатай болж буй гэнэ. Учир нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон дотор махны ач холбогдлын талаар сурталчилгаа ихээр хийгдэх болсн байна.

- Үхэр, хонины бөөр
Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлүүлдэг юм. Өндөгний шартай төстэй үйлчилгээтэй байх нь. Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Тавган дээрхи бөөр чиний дотор байгаа бөөрөнд маш сайнаар нөлөөлж, эрүүл байхад их нэмэр болно гэнэ.

- Зүрх
Үхрийн зүрх нь магни болон таурин бодисыг асар ихээр агуулдаг гэнэ. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22 хувиар бага байдаг байна. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрх идээ ундаандаа хэрэглэхийг барууны хоол зүйчид зөвлөөд байна.

- Үхрийн годон
Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг сайжруулж, эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжрахад бие эрч хүчээр халгиж байдаг. Эрчүүдийг чалхыг маш ихээр нэмэгдүүлдэг гэнэ.
- Үхрийн элэг
Чи шинэ элэг шилжүүлэн суулгах гэж бодож суух хооронд хуучин элгээ бас өөд нь татаад авах хэрэгтэй. Үүний тулд бярууны элэг хамгийн сайн байдаг гэнэ. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” гэх элэгнээс хорыг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг юм байна шүү.

Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Элэг шарж идэх дуртай монголчуудад энийг хийхэд юухан байхав. Харин хонины элэг гашуун амттай, сэрүүн чанартай, элгийг төлжүүлэн, элэгний хий халууныг арилгах, хий халуун, нүд улайх, нүүр царай муудах, эцэж турахыг анагаах увидастай гэнэ.

- Уушги
Хонины уушги амтлаг ба уушгины хийг дарж, уушгийг төлжүүлдэг. Голдуу хий ханиалгах, шээс хоригдох зэрэг зовиурыг анагаадаг аж.
- Дэлүү
Хонины дэлүү нь маш амттай. Дэлүүг төлжүүлж, ходоодны шингээлтийг сайжруулна.

- Үхрийн хэл
Үхрийн хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ. Өндөр зэрэглэлийн ресторануудын зуушинд хэл ордог нь ийм учиртай байх нь.

Таван цулын хуурга
Бөөр, зүрх, элэг, уушги, гүзээ буюу ходоодыг таван цул гэдэг. Энэ таван цул эрхтэнийг оролцуулж таван цулын хуургыг хийнэ. Ер нь монголчууд малын дотор махыг хүний “хужир” гэдэг. Малын гэдэс дотрыг хааяа идэхсэн гэж хүсэл төрдөг нь тэрхүү “хужир” гэдэгтэй утга дүйнэ. Тураг маханд байдаггүй биологийн идэвхит бодисууд дотор маханд буй.

Хийх хугацаа: 40 минут
Таван цул (бөөр, зүрх, элэг, уушги, гүзээ буюу ходоод)-ийг эхлээд хүйтэн усанд, дараа нь бүлээн усаар 3-4 дахин угааж цэвэрлэнэ. Гурилаа бүлээн усаар хатуувтар зуурч амраана.
Дараа нь гал дээр жигнэж нарийн хэрчинэ.Таван цулыг чанахдаа буцалж байгаа давстай усанд эхлээд гүзээг 25-30 минут чанана. Буцалмагц хөөсийг дор бүр нь хаман авч байх хэрэгтэй.

Дараа нь бөөр, зүрх, уушгийг 10-15 минут буцалгана. Элэгийг ердөө 5-10 минут чанаж болгоно. Болсон таван цулыг гаргаж нимгэн хавтгай хэрчинэ. Сонгиноо тал цагираг хэрчиж халаасан тостой хайруулын тавагт сонгиноо шаргал болтол хуурна.
Хэрчсэн таван цулаа 4-5 минут хуурч бага зэрэг шөл (ясны шөл юмуу, таван цулын шөл) нэмж, давс, хар чинжүүгээр амт оруулах ажилбар хийж, хэрчсэн гурилаа дээрээс нь бүрхэж тавиад таглаж, 5 минут орчим жигнэж бэлэн болгоно.Бэлэн болсон таван цулын хуургыг таваглан хэрчсэн ногоон сонгино цацаж олгоно.

Эх сурвалж: Уламжлалт Монгол хоолны 99 жор ном
Монголчуудын уламжлалт хоол малын гэдэс дотор хүний биед ямар ач тустай вэ?
Монголчуудын уламжлалт хоол малын гэдэс дотор хүний биед ямар ач тустай вэ?
169

1. Үхэр, хонины бөөр
Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдэлийг гадагшлуулдаг юм. Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг.
2. Зүрх
Үхрийн зүрх нь Магни болон Таурин хэмээх бодис агуулдаг. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22%-иар бага байдаг гэнэ. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ.

3. Үхрийн годон
Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжруулна.
DSC_0350
4. Бярууны элэг

Элэгний өвчтэй хүмүүст сайнаар нөлөөлдөг гэнэ. Таван хошуу малын дотроос хамгийн сайн нь бярууны элэг юм байна. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” гэдэг элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг ажээ. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас их байдаг гэнэ. Элэг шарж идэх нь хүний эрүүл мэндэд ямар тустай болох нь эндээс харагдана.

5. Хэл
Магадгүй хүний аманд өөр хэл орж ирсний дараа өчнөөн микроб үлддэг гэж сонссон байх. Гэхдээ үхрийн хэлний тухайд бол арай өөр. Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ. Үүнийг яаж хэрэглэхийг Монголчууд андахгүй биз ээ.
