Өдрийн турш бидний хөл маш их ачаалал авсанаас болж өвдөлт мэдрэгддэг. Ялангуяа өндөр өсгийт өмсдөг бүсгүйчүүдэд энэ нь том асуудал болдог.

Энэхүү өвдөлтийг хөлийн иллэг хийснээр бүрэн арилгах боломжтой юм. Хөлийн уланд бие эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахад нөлөөлөх цэгүүд байрладаг бөгөөд иллэг хийснээр цусны эргэлт сайжирч дотоод эрхтний хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлдэг ажээ.

Хөлийн иллэг Мэдрэлийн захын судаснууд хөлийн уланд байрладаг. Орчин үеийн анагаах ухаанд хөл, гарын иллэгийг эмчилгээндээ өргөнөөр ашигладаг болсон. Оройн цагаар хөлийн иллэг хийхэд таны биеийн ерөнхий байдал сайжирч, эрч хүчээр сэлбэгдэх болно. Мөн шөнийн нойр бүтэн тайван байж өглөө өөдрөг сэргэх ажээ

Хөлийн иллэг хийх идэвхтэй цэгүүд: Хөлийн хуруунд иллэг хийхэд толгойн өвчнийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна. Хөлийн эрхий хуруунд иллэг хийхэд хүзүүний өвчнийг намдаана. Хамгийн гол нь иллэгээ сайн хийгээрэй. Хөлийн өсгий орчимд иллэг хийхэд уушгины өвчнийг намдаана, жишээ нь амьсгаадаад байхад маш их үр дүнтэй иллэг болдог.
Эрхий хурууны чигт хөлийн улыг илэхэд зүрх судасны хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна. Хөлийн нум орчим иллэг хийхэд элэгний өвчнийг намдаана. Хөлийн улыг бүтэн илэхэд нурууны өвчин намдана. Хөлийг бүхэлд нь хамарсан иллэг хийснээр таны чилж ядарсан хөл амрах болно.

Бидний хөлийн уланд эрүүл мэндийг дэмжих олон төрлийн цэг байдаг. Хүний биед хамгийн хэрэгтэй цэгүүдэд хэрхэн массаж хийх вэ гэдгийг тайлбарлан хүргэж байна.
Хөлийн массаж хэрхэн хийх вэ?
– Эхлээд массаж гэхээсээ илүүтэй хөлөө хөдөлгөж, сунгаж, дээш доош болгон халаах хэрэгтэй. Өлмий дээрээ алхах нь хөл халаах хамгийн энгийн үр дүнтэй арга юм.

– Өсгийнөөс урагш чиглэлтэй массаж хийх хэрэгтэй бөгөөд цэг бүр дээр 3-7 секунд даралт өгөх маягаар хийх хэрэгтэй. Зурган дээр үзүүлсэн цэгийн дагуу өөр өөр аргаар массаж хийж болно.
– Тухайн цэг хөндүүртэй байвал тухайн эрхтэнд асуудал байна гэсэн үг. Тиймээс хянуур массаж хийх хэрэгтэй.
– Массажийг эрхий хуруугаар даран хийх бөгөөд зөв хийсэн тохиолдолд хөндүүр алга болно

Хөлний улын цэгүүд биеийн эрхтнүүдтэй холбоотой байрлал
Хөлийн ул зурган дээр үзүүлсэнчлэн биеийн 4 хэсгийн дотоод эрхтэнтэй холбоотой байдаг. Хэсэг тус бүр ямар ач холбогдолтой ямар эрхтнүүдтэй холбоотойг тайлбарлан бичье.
хөлний эхний хэсгийн цэгүүд
Эдгээр цэгийг баруун, зүүн хөлөндөө адил хийнэ. Ялангуяа хос эрхтнүүдэд / нүд гэх мэт / заавал нөгөө хөлөндөө хийх хэрэгтэй.

хоёр дахь хэсгийн цэгүүд
Энэ хэсэгт хоёр хөлний цэгийн үйлчлэл өөр байдаг. Зүүн хөлний цэгэнд массаж хийснээр зүрхний хөөрөл дарагдаж, стресс багасдаг.
гурав дахь хэсгийн цэгүүд
Баруун, зүүн хөл дээрх цэгүүд өөр өөр үйлчлэлтэй байдаг учраас хоёр хөлөндөө цэгийн дагуу массаж хийгээрэй.

дөрөв дэх хэсгийн цэгүүд
Хөлийн энэ хэсгийн цэг нь баруун, зүүн хөлд адил байдаг.
тав дахь хэсгийн цэгүүд
Энэ хэсэгт мөн адил эдгээр цэг баруун, зүүн хөлөнд аль алинд байдаг. Тиймээс аль ч хөлөндөө хийсэн үр дүн өгдөг. Хоёр хөлөндөө адил хийж болно.

Массаж бол хамгийн эртний анагаах урлагуудын нэг юм. Эртний Хинду, Перс, Египетчүүд олон өвчний улмаас массаж хийлгэх арга хэрэглэж иржээ. Хөлийнхөө уланд массаж хийж унтах нь хамгийн сайн амралт болдог. Мөн бие эрхтнийэрүүл мэнд, үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг болохыг нотолжээ. Хөлийн уланд биеийн эд эрхтнүүдтэй холбоотой олон цэгүүд байдаг.
Тухайлсан цэгүүд дээр унтахын өмнө массаж, иллэг хийж өгснөөр ямар үр дүнтэй болохыг та маргааш өглөө нь мэдрэх болно.Иллэгийн үед чийгшүүлэгч болон арьс арчилгааны тос зэргийг хэрэглэхийг зөвлөж байна. Ингэснээр хөлийн хуурайшил зөөлөрч, таатай мэдрэмж өгнө. Энэ иллэгийг 10-15 минут хийдэг байна.

Хүмүүс өдөр тутам стресст амархан өртдөг. Ингэж удаан явбал хуримтлагдсан стресс маш аюултай өвчин болдог. Иймд өдөр бүр орой унтахын өмнө хөлдөө иллэг хийж байвал стресс ядаргаанаас болон ирээдүйн хорт хавдраас сэргийлж чадна. Ингээд хамгийн амархан хөлийн иллэгийг зааж өгье.
Их ядарсан хөл өвдөнө. Тиймээс нэн тэргүүнд хөлийг өөрийнхөө гаранд дасгах хэрэгтэй. Үүний тулд хөлийн улыг хэсэг хугацаанд илээрэй. Гараа өсгийнөөс хурууны үзүүр хүртэл урагш явуулахдаа чангавтар атгаж, хойш нь явуулахдаа зөөлөн, жигд илнэ.

Хөлийн хуруу бүрт нэгийг нь ч гомдоолгүй иллэг хийх ёстой. Хурууг зөөлөн чимхээд тал тал тийш нь аяархан хөдөлгөнө. Дараа нь чимхсэн хэвээр өөр лүүгээ зөөлөн татна.
Хөлийн хурууны яснуудын хоорондын зайг тэмтэрч олоод эрхий хуруугаараа зөөлөн зөөлөн дар.

Дунд хурууны харалдаа эрхий хуруугаараа 3 секунд чангавтар дар. Дараа нь хуруугаа үл ялиг доошлуулж арьсан дээр гарсан цайвар толбон дээр ахин 3 секунд дарна. Ийм байдлаар өсгий хүртэл үргэлжлүүлж тавхайг бүхэлд нь цочроож иллэг хийнэ.
Нэг гараараа хөлийг хажуугаас нь атгаж нөгөө гараа дээш харуулан гарынхаа алганы хажуугаар улыг үзүүрээс өсгий хүртэл зөөлөн цохино. Харин хэтэрхий чанга цохиж болохгүй.

Хөлийн хоёр хажууг хурууны үзүүрээс шагай хүртэл дөрвөн хуруугаараа тойрог хөдөлгөөнөөр илнэ.
Эцэст нь хоёр алганы завсраар хөлийг хийж, дээр доороос нь зэрэг зөөлөн илж тайвшруулаарай. Иллэг хийхдээ аятайхан үнэртэй тос хэрэглэж, болж өгвөл чихэнд сонсголонтой сонгодог ая тавиарай.

Түүнчлэн орой бүр хөл амраах шингэн юм уу зориулалтын бүтээгдэхүүн, давс хийсэн халуун бүлээн устай саванд хөлөө 10-15 минут байлгахад хөлийн ул эвэршиж хатуурахгүй, өдрийн ядаргаа бүрэн арилдаг тул маргааш нь та маш сэргэлэн цовоо, өөдрөг, эрч хүчээр дүүрэн байх болно.