Categories
Uncategorized

Транс тос нь судас хатуурах эмгэг, зүрх судасны өвчин, үргүйдэл үүсэхэд шууд нөлөөлдөг ЗААВАЛ УНШААРАЙ

ҮХЭЛД ОЙР ТРАНС ТОС

Таныг эрт үхүүлэх транс тос агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг цувралаар танилцуулья.

Төрөл бүрийн ургамлын шингэн тосыг үйлдвэрийн аргаар боловсруулан хатуу төлөвт хувиргаж хүнсний үйлдвэрлэлд хэрэглэх аргыг 1900 онд нээж тухайн үедээ сайшаан магтагдаж байв.

This image has an empty alt attribute; its file name is 1-364-1024x548.png

Ингэж транс тос хүнсэнд ихээр орох болсон юм. Харин Анагаахын шинжлэх ухаан 1990 оноос хойш транс тос хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаарх судалгаа ихээр хийх болсон.

Олон орны олон судлаачдын олон мянган судалгаагаар транс тос нь судас хатуурах эмгэг, зүрх судасны өвчин үүсэхэд шууд нөлөөлдөг болохыг нотлов, батлав. Ийнхүү нотолгоо, баталгаанд үндэслэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага улс орнуудад үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс тосыг хэрэглээнээс гаргах уриалга, зөвлөмж гаргасан юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-364-1024x548.png

Иргэдийнхээ эрүүл мэнддээ анхаардаг улс орнууд аль хэдийнээ үйлдвэрийн аргаар боловсруулсан транс тос агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс шахаад эхэлжээ.

Харин Монгол улсад транс тос агуулсан хүнсийг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй байна. Өөрөөр хэлбэл транс тостой хүнсэнд хордох таатай орчин бүрдсэн улс гэсэн үг. Иймд иргэд өөрсдөө худалдан авалт хийхдээ транс тос агуулаагүй хүнсний бүтээгдэхүүнээ сонгох нь чухал юм. Ингэхийн тулд шошго уншиж дадах хэрэгтэй.

This image has an empty alt attribute; its file name is 1-364-1024x548.png

Монголд ихээр худалдаалагддаг транс тос агуулсан маргарины орц найрлагыг та бүхэнд танилцуулья:

Устөрөгчжүүлсэн, цэршүүлсэн, үнэр оруулсан шар буурцгийн тос

Аарцны сүүний ийлдэс

Хүнсний давс

Элсэн чихэр

This image has an empty alt attribute; its file name is 1-364-1024x548.png

Эмульсжүүлэгч (тосны хүчлийн моноглицерид)

Консервант (калийн сорбат)

Жинхэнэ цөцгийн тосны амт, үнэр оруулагч

Байгалийн будагч бодис

Транс өөх тосны хүчлийн хэмжээ 20%

Цахим Эмч

This image has an empty alt attribute; its file name is 1-364-1024x548.png

Сүүлийн жилүүдэд транс тос гэх нэршил чих дэлсэж, уг тосноос татгалзах хэрэгтэйг амнаас ам дамжин анхааруулах болсон. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүмүүс хүнсний хэрэглээнээсээ транс тосыг халж чадаагүй төдийгүй хор нөлөөнийх нь талаар нэгдсэн ойлголтод хүрээгүй хэвээр байна. Түүнчлэн манай улс хүний биед хөнөөлтэй уг бүтээгдэхүүний импорт дээр хяналт тавьдаггүй бөгөөд сургууль, цэцэрлэгийн хоолонд ч өргөн хэрэглэдэг юм.

Транс тос зөвхөн масло, маргаринд агуулагддаггүй

This image has an empty alt attribute; its file name is 1-364-1024x548.png

Транс тос гэдэг нь ургамлын тосыг химийн аргаар устөрөгчжүүлэн хатуу төлөвт оруулж үйлд¬вэрлэсэн тос юм. Транс тосыг байгалийн болон ургамлын гаралтай гэж хоёр ангилдаг. Байгалийн гаралтай транс тос нь амьтны гэдсэнд үүсч, тэдгээрийн мах сүүнд бага хэмжээгээр агуулагддаг бол ургамлын транс тос гэдэг нь үйлдвэрийн явцад үүссэн тосыг хэлдэг.

Гэхдээ транс тосыг зөвхөн масло, маргаринаар төсөөлөх нь өрөөсгөл юм. Торт, чипс, жигнэмэг, чихэр, шоколад, бяслаг, шарсан хуурсан бүтээгдэхүүн болон хөлдөөж, нөөшилсөн хүнсэнд ч өнөөх тос агуулагддаг. Мөн устөрөгчжүүлэн боловс-руулсан ургамлын тосны 45 хүртэл хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цөөнгүй бүтээгдэхүүн их, бага хэмжээгээр транс тосны агууламжтай байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-364-1024x548.png

Олон өвчний суурь шалтгаан болдог

1960-аад он транс тосны оргил үед тооцогддог. Өндөр өртөгтэй цөцгийн тосыг үйлдвэрийн аргаар боловсруулж, хэрэглэх нь эдийн засагт хэмнэлттэй байсан учир дэлхийн ихэнх улсад масло “мандаж” байв. Гэхдээ тухайн үеэс хойш буюу 1980-аад оны үед зүрх судасны өвчнөөр нас барах хүмүүсийн тоо дэлхий дахинд эрс өссөн байна. Үүний шалтгааныг транс тос болохыг эрдэмтэд тогтоожээ.

This image has an empty alt attribute; its file name is 1-364-1024x548.png

Тухайлбал, Харвардын Нийгмийн эрүүл мэндийн их сургуулийн судлаачид нэг жилд 228 мянган хүн зүрхний шигдээс өвчнөөр өвчилж байгаагийн 72 мянга нь транс өөх тосны хэрэглээнээс болсон гэж үзжээ. Мөн транс тос хэрэглэснээс болж жилд ойролцоогоор 30-50 мянган хүн нас бардаг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Үүнээс хойш транс тос хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар хагас жарны турш олон улсын эрдэмтэд судалж, өндөр хөгжилтэй орнууд уг бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглоод буй юм. Түүнчлэн НҮБ 2019-2023 онд транс тосыг хориглох үе шаттай арга хэмжээ авахаар болсон тухайгаа мэдээлж байсан юм. Харин ДЭМБ транс тосны хэрэглээг 2030 он гэхэд 0.1 хувьд хүргэнэ гэсэн зорилго тавьж, улс орнуудад зөвлөмж өгөөд байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-364-1024x548.png

Ийнхүү дэлхийн зах зээлээс шахагдаж буй транс тос хөгжиж буй орнуудыг “онилоод” олон жил өнгөрчээ.

Транс тосны хэрэглээг тэглэеШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Пүрэвжав

Транс тосны хүчил цусанд агуулагдах LDL холестролын хэмжээг ихэсгэж, HDL хэмжээг бууруулдаг тул зүрх судасны өвчин, тархинд цус харвах, чихрийн шижин зэрэг өвчний эх үүсвэр болдог. Өөх тосны судасны хананд наалддаг холестриныг ихэсгэж, хамгаалах холестриныг саатуулдаг. Ингэснээр хүний бие дэх өөх тосны солилцоог эвдэж, самууруулж байдаг.

This image has an empty alt attribute; its file name is 1-364-1024x548.png

АНУ-ын Лиза гээд профессорын хийсэн нэгэн судалгаагаар транс тосны хэт хэрэглээ бүдүүн гэдэсний хорт хадвар үүсгэж байгааг тогтоосон байдаг. 15 мянган эмэгтэйд хийсэн уг судалгаагаар транс тосны хэрэглээ өндөртэй хүмүүс хэрэглээ багатай хүмүүсээс бүдүүн гэдэсний хорт хавдарт өртөх эрсдэл өндөр байгааг тогтоосон байдаг. Үүнтэй адил транс тосны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг судалж, тогтоосон маш олон судалгаа бий.

This image has an empty alt attribute; its file name is 1-364-1024x548.png

Транс тосны хэрэглээг тэглэеЦахим эмч Б.Бямбабаяр

Транс тос судасны дотор хананд нэвчих, судасны үндсэн бүтэц болон судасны уян хатан байдалд өөрчлөлт оруулдаг. Үүнийг судасны хатуурал гэж нэрлэдэг. Үүний улмаас зүрх судасны өвчлөл бий болдог. Өөрөөр хэлбэл, нас баралтын өндөр хувийг эзлээд буй зүрхний шигдээс, тархинд цус харвах эмгэгийг үүсгэх суурь шалтгаан болдог.

This image has an empty alt attribute; its file name is 1-364-1024x548.png

Транс тосны хэрэглээг хязгаарлая

Дэлхийн ихэнх орнууд транс тосны хэрэглээг хууль, журмандаа тусгаж, хязгаарлах болсон. Гэтэл манайд уг тосны агууламж бүхий хүнсний бүтээгдэхүүний импортод хяналт, шаардлага тавьдаггүй. Үүний улмаас хүнсний хэрэглээнээс халагдаад буй транс тос Монголд “мода” болж буй юм.

Түүнчлэн транс тос ямар бүтээгдэхүүнд хэр хэмжээтэй агуулагдаж буй талаар хаяг шошго дээрээ байршуулдаг дотоодын үйлдвэрүүд ч алга. Мөн транс тосоор бага насны хүүхдүүд хооллож буй нь бүр ч аюултай. Эцэг, эх нь идүүлдэггүй байж болох ч сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүд “хөнөөлт” тос хэрэглэсээр байгаа юм.

This image has an empty alt attribute; its file name is 1-364-1024x548.png

Тодруулбал, 2019 оны байдлаар манай улсын нэг хүүхдийн транс тосны хэрэглээ заагдсан стандартаас зургаа дахин их байгаа талаар мэргэжлийн байгууллагууд судалжээ. Ирэх намраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа жигдэрч эхлэх үед тэдэнд транс тос агуулагддаггүй, эрүүл бүтээгдэхүүн өгнө гэх баталгаа хаана ч алга.

This image has an empty alt attribute; its file name is 1-364-1024x548.png

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *